ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

U15 насны өсвөр үеийн сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.

2018-01-15-11Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос 6 дахь жилдээ зохион явуулж буй U15 насны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн Буянт-ухаа спортын ордонд болж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 27 баг, эмэгтэй 16 багийн өсвөрийн тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа тодруулсан байна. Энэ удаагийн улсын аваргаас Монгол улсын 15 хүртэх насны өсвөрийн шигшээ багийг бүрдүүлэн ирэх 03 сарын 29-нөөс ХБНГУ-ын Берлин хотноо болох “Easter Cup” тэмцээнд оролцоно.

Тус тэмцээнд Б.Баттогтох багшийн удирдлага дор оролцсон охидын “Говьсүмбэр Петротрак” баг хагас шигшээ тоглолтод Баянгол дүүргийн багийг хожиж, шигшээ тоглолтонд Дарханы охидыг хараахан хожиж чадалгүй мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээний охидын гарааны шилдэг 5 тоглогчийг шалгаруулахад манай багийн Ч.Цэцэгчимэг, Э.Энхбуян нар багтсан бол шилдэг дасгалжуулагчаар Б.Баттогтох багш шалгарсан байна.

Оны эхний тэмцээнд амжилттай оролцож ганзага дүүрэн ирж байгаа охидын багтаа болон Б.Баттогтох багш, тэмцээнд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, “Петротрак” засвар үйлчилгээний төвийн дарга Б.Анхбаяр, тамирчин сурагчдын эцэг эхчүүдэд баяр хүргэж, амжилт хүсье.

2018-01-15-06 2018-01-15-12 2018-01-15-10 2018-01-15-09 2018-01-15-08 2018-01-15-07

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us