Говьсүмбэр аймгийн Засаг даргын зөвлөлийн 2017 оны 19 дүгээр ээлжит хурал 2017 оны 12 сарын 22-ны өдөр боллоо.
Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар сумдын Засаг даргын тамгын газар, Засаг даргын эрхлэх хүрээний асуудлын агентлагуудын 2017 оны үйл ажиллагаанд өгсөн үнэлгээг хэлэлцэж, 2017 оны “Онцлох байгууллага”, “Оны онцлох хүн”-д нэр дэвшигчдийн тодруулах, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-аар шагнах асуудлуудыг тус тус хэлэлцэж шийдвэрлэлээ.