ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2017 ОНЫ 18 ДУГААР ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР

53

     Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 18 дугаар хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Тус хуралдаанаар 8 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Хэлэлцэх асуудал

Гарсан шийдвэр

1

Дуу бүжгийн Боржигин чуулгын тайзны зураач Д.Ганзоригоос ирсэн гомдлыг танилцуулах;

Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь Салбар зөвлөлд Боржигин чуулгын тайзны зураач Д.Ганзориг нь тус чуулгын найруулагч Т.Батсэрээтэрийн ёс зүйгүй авирласан асуудлаар 2017 оны 10 сард гомдол гаргасныг Салбар зөвлөлийн 2017 оны 18 дугаар хуралдаанаар хэлэлцээд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн aжиллах журам”-д дээрх асуудлыг шийдвэрлэх эрх, үүрэг Салбар зөвлөлд байхгүй байгаа тул байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэн аймгийн Дуу бүжгийн Боржигин чуулгын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Цэнджавт албан тоот хүргүүлэхээр шийдвэрлэв.

2

Төрийн захиргааны албан хаагчийн зэрэг дэв олгуулах асуудлыг танилцуулах;

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 2.2.5, 2.2.8 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Тамирт төрийн алба хаасан болон тухайн албан тушаалд ажилласан хугацаа, 2016 оны үйл ажиллагаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн Ахлах түшмэлийн дөтгөөр зэрэг дэв олгуулах саналыг батлав.

3

Нөөцөөс нөхөх зарын дагуу бүртгүүлсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд нэр дэвшүүлэх;

Нөөцөөс нөхөх зарын дагуу зарлагдсан сул ажлын байранд ажлын байрны тавигдах шаардлагыг хангахгүй иргэдийг бүртгэсэн байх тул төрийн жинхэнэ албан тушаалд нөөцөөс нэр дэвшүүлэх асуудал байхгүй гэж үзлээ.

4

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлэх иргэдийн асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах;

Төрийн албаны зөвлөлийн 2003 оны “Журам батлах тухай” 02 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журам”-ын 6, 2013 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 2.1.12, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, туршилтын хугацаагаар ажиллаж байх хугацаандаа цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Жамсрангийн Оюунбилэг, Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн сургалт, сурталчилгаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого хариуцсан мэргэжилтэн Ганбатын Сумъяа, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын бодлого хариуцсан мэргэжилтэн Октябрийн Болор-Эрдэнэ, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Батсайханы Өлзийдэлгэр, Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын дарга Дашийн Отгонжаргал, Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн Занабаатарын Баасандалай, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн, шинэ ажлын байр, ажил олгогч, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Энхтөрийн Мөнхбаатар, Хүнс, тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн Ганболдын Насанжаргал, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн Батжаргалын Энхцэцэг, Эрүүл мэндийн газрын Эмийн чанар, аюулгүй байдал, эмийн зохистой хэрэглээ, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Жамсрангийн Тунгалаг, Хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтэн Батаагийн Одонмаа, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Сүмбэр сумын Газрын даамал Бавуудоржийн Алтантуяа, Орон нутгийн Өмчийн газрын Өмчийн асуудал хариуцсан мэргэжилтэн Төмөрбаатарын Хүслэн нарыг Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлж, төрийн жинхэнэ албан хаагч болгох саналыг аймгийн Засаг даргад уламжлахаар болов.

5

Шивээговь сумын ИТХ-ын төлөөлөгч Ц.Даваасүрэнгээс ирүүлсэн гомдлыг хэлэлцүүлэх;

Шивээговь сумын ИТХ-ын төлөөлөгч Ц.Даваасүрэнгээс ирүүлсэн гомдлыг Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хороонд шилжүүлж, гомдлыг холбогдох хууль, журмын дагуу хянан шалгаж, дүгнэлтийг Салбар зөвлөлийн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхийг Ёс зүйн хорооны дарга /Д.Магвансүрэн/-д үүрэг болгов.

6

Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог зарлуулах тухай;

Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог зарлуулахаар шийдвэрлэж, Төрийн албаны зөвлөлд албан тоот хүргүүлэхээр болов.

7

Төрийн жинхэнэ албаны болон төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зарлуулах;

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 3.1-д заасны дагуу Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Баянтал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, Боржигин өв музейн захирал, Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг зарлуулахаар шийдвэрлэв.

8

Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1217 тоот албан бичгийг танилцуулах;

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст иргэн Ч.Оргилыг Программ хангамж, компьютерийн сүлжээ, төлөвлөлт, сургалт, сурталчилгаа, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтний орон тоонд томилох асуудлыг яаралтай шийдвэрлэж, хариуг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь Салбар зөвлөлд ирүүлэхийг үүрэг болгосон албан тоот хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ