ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

Ирцийн мэдээлэл: 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 35, орны хүн оролцуулсан 6 /Мэргэжлийн хяналтын газрын дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, Авто тээврийн төвийн дарга, Шуудан үйлчилгээний газрын дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Политехник коллежийн захирал/, нийт 41 албан тушаалтан оролцов. Албан ажилтай 2 /Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Статистикийн хэлтсийн дарга/, чөлөөтэй 1 /Биеийн тамир, спортын газрын дарга/, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 3 /Баянтал сумын Засаг дарга, Мэдээлэл холбоо сүлжээний эрхлэгч, Сүмбэр хонь цөм сүрэг ОНӨҮГазрын захирал/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас Тогтвортой амьжиргаа 3 төслийн орон нутаг дахь ажилтан Л.Уранчимэг оролцлоо.

Засаг даргаас өгөх үүрэг даалгавар:

1. Ойрын хугацаанд цас их орж зам халтиргаа гулгаа үүсч байгаатай холбогдуулан замын цэвэрлэгээг сайжруулах 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор

“Тохижилт-Сүмбэр” ОНӨААТҮГазар,

СӨХ

2. Аж ахуйн нэгж, албан байгууллагууд байгууллагынхаа ойр орчмын 50 метр хүртэлх цэвэрлэгээг хийж тайлангаа ирүүлэх 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор Бүх аж ахуйн нэгж, байгууллагууд
3. Монгол Улсад орчин цагийн Архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээнд холбогдох албан хаагчдаа хамруулах 2017 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Бүх аж ахуйн нэгж, байгууллагууд
4. Аймгийн 2017 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан Худалдан авах ажиллагааг холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулах Холбогдох хугацаанд нь Холбогдох байгууллагууд
5.  “Цус эрүүл бол бие эрүүл” аяны хүрээнд бүх байгууллагын удирдлагууд дэмжлэг үзүүлж ажиллах Холбогдох хугацаанд нь

Сумын Засаг дарга нарт,

Бүх аж ахуйн нэгж, байгууллагууд

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуйн газар, “Илчлэг-Шивээ” ОНӨААТҮГазар тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us