Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна.

24

imgl6258Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очироор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 11 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ны өдрүүдэд манай аймагт ажиллаж байна. Дээрх ажлын хэсэг аймаг, сумдын ИТХ, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 13 агентлагуудын үйл ажиллагаанд шалгалт хийж зөвлөн туслаж, авлигын нөхцөл байдлыг тодорхойлох юм. Мөн аймгийн ИТХ-н дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөл”-ийг гурван гишүүнтэйгээр байгуулж цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу гэрээ хийж хамтран ажиллах юм.

imgl6279

САНАЛ, ХҮСЭЛТ ҮЛДЭЭХ ХЭСЭГ