ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Хуулийн байгууллагуудын албан хаагчдын дунд асуулт, хариултын центавр тэмцээн зохион байгуулагдлаа.

2017-10-30-5“Аймгийн хууль зүйн байгууллагуудын үйлчилгээний чанарыг сайжруулах, Иргэдэд эрх зүйн мэдлэг олгох нь” дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Хуулийн байгууллагын алба хаагчдын дундах асуулт, хариултын ЦЕНТАВР тэмцээнийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Иргэдийн Хурлын танхимд зохион байгууллаа. Тус тэмцээнд аймгийн Шүүхийн Тамгын газрын “Үнэний дэнс”, Прокурорын газрын “Бамбай”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангийн ”Эрмүүн”, Улсын бүртгэлийн хэлтсийн “Алтан гэрэгэ”, аймгийн Нотариатын салбарын “Нотариат” гэсэн таван баг оролцож оюун ухаанаа сорин өрсөлдлөө. Тэмцээн багийн дундах асуулт, хариулт, баг тус бүрийн асуулт, хариулт, багийн ахлагчдийн дундах асуулт, хариулт, багуудын хоорондын асуулт, хариулт гэсэн дөрвөн үе шаттайгаар зохион байгуулагдсан ба эхний хоёр байрыг шалгаруулж нэгдүгээр байр “Нотариат” баг, хоёрдугаар байранд аймгийн Прокурорын газрын “Бамбай” баг, Шилдэг багийн ахлагчаар “Нотариат” багийн ахлагч М.Амарсанаа нар шалгарлаа.

2017-10-30-7 2017-10-30-4 2017-10-30-3 2017-10-30-2 2017-10-30-1 2017-10-30-6

 

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us