Говьсүмбэр аймгийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн 2017 оны 2 дугаар улирлын тайлан

9

Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бичгээр, амаар, цахим хуудас, санал хүсэлтийн хайрцаг, нээлттэй утсаар хүлээн авч, холбогдох албан тушаалтанд танилцуулж, бүртгэл хяналтын картаар шийдвэрлэлтийн байдалд хяналт тавин, хуулийн хугацаанд нь шийдвэрлүүлэн, эзэнд нь хариуг хүргүүлэн ажиллаж ирлээ.

Засгийн газрын 2016-2017 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг 15 хоногийн хугацаанд шийдвэрлэн, хариуг хүргүүлж байна.

Засаг даргын Тамгын газар нь www.govisumber.gov.mn албан ёсны цахим хуудас,  “7054-3434 дугаарын нээлттэй утас”-ыг тогтмол ажиллуулан, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

2017 оны хагас жилийн байдлаар аймгийн Засаг даргад иргэдээс нийт 47 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэнээс 41 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж, 6 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэх шатанд байна. Өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн хүрээнд аймгийн Засаг даргын нөөц сангаас 4 иргэний эмчилгээний зардалд 2500.0 мянган төгрөгийн тусламж үзүүлж, 2 иргэнд Олон улсын уралдаан тэмцээнд оролцоход нь 800.0 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Мөн нэг иргэнд тусламжийн аян өрнүүлж 858.0 мянган төгрөг олгож, гэр хүссэн 1 иргэнд том 4 ханатай гэр олголоо.

Аймгийн Засаг даргын Тамгын газарт нийт 41 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад ирсэн өргөдлийн дагуу 4 албан хаагчийг өөрийн хүсэлтээр ажлаас нь чөлөөлж, 1 иргэнийг ажилд томилж, давхардсан тоогоор 18 албан хаагчид чөлөө олгон, 2 албан хаагчийн сургалтын төлбөрт 274.0 мянган төгрийн дэмжлэг үзүүлж, 7 албан хаагчид 2300.0 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгосон.

       Аймгийн хэмжээнд 2017 оны 2 дугаар улирлын байдлаар 5756 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс бичгээр 5706, утсаар 50 өргөдөл гомдол, санал хүсэлт ирсэн бөгөөд 5641 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, шийдвэрлэлт 99.9 хувьтай байна.

Ирсэн өргөдөл гомдол, санал, хүсэлтийг ангилбал нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хүссэн 2873 буюу 49.9 хувь, иргэний бүртгэлтэй холбоотой 1792 буюу 31.1 хувь, хүний нөөц, ажлын байртай холбоотой 334 буюу 5.8 хувь, газрын харилцаатай холбоотой 204 буюу 3.5 хувь, Мэргэжлийн хяналтын хяналт шалгалттай холбоотой 80 буюу 1.3 хувь, татвартай холбоотой 78 буюу 1.3 хувь, гал түймэр болон гамшиг аюулт үзэгдлийн дуудлагатай холбоотой 63 буюу 1.0 хувь, буцалтгүй тусламж болон эмчилгээний зардал хүссэн 52 буюу 0.9 хувь, байгаль орчинтой холбоотой 44 буюу 1.7 хувь, нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой 16 буюу 0.2 хувь, өвс тэжээлийн тусламжтай холбоотой 9 буюу 0.1 хувь, цахилгаан, дулааны хангамжийн асуудлаар 5 буюу 0.08 хувь, талархал 3 буюу 0.05 хувь, эмийн хөнгөлөлттэй холбоотой 2 буюу 0.03 хувь, бусад өргөдлүүд 201 буюу 3.4 хувийг тус тус эзэлж байна.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР