Удирдах ажилтнуудын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

37

Өгөгдсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх байгууллага

Биелэлт

Хэрэгжилтийн хувь

1.

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгуулах саналаа ирүүлэх;

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс,

Сумын Засаг дарга нар,

Бүх агентлаг

Аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгуулах саналыг “Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан гаргах маягтыг 3 сум, 20 агентлагт хүргүүлэн ажилласан. Үүнээс 2 сум, 18 агентлагаас мэдээллээ ирүүлэн мэдээллийг нэгтгэж байна. Баянтал сумын ЗДТГ, ГБХЗХГ, ЭМНДХ саналаа ирүүлээгүй байна.

70

2

2017 оны төсөвт тодотгол хийх магадлалтай байгаа тул нэн шаардлагатай, тулгамдсан, хөрөнгө санхүүтэй холбоотой шийдвэрлүүлэх асуудлын саналаа яаралтай ирүүлэх

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс,

Санхүү, төрийн сангийн хэлтэс,

Сумын Засаг дарга нар,

Бүх агентлаг

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс аймгийн Орон нутгийн хөгжлийн санд тусгуулах саналыг гаргах маягтыг 3 сум, 20 агентлагт хүргүүлэн ажилласан. Үүнээс 2 сум, 18 агентлагаас мэдээлээ ирүүлэн мэдээллийг нэгтгэж байна. Баянтал сумын ЗДТГ, ГБХЗХГ, ЭМНДХ ирүүлээгүй байна.

 70

3

Нохой устгалын ажлыг яаралтай зохион байгуулах; /9-р сарын 01-ний дотор/

Сумын Засаг дарга нарт

Сүмбэр сумын ЗДТГ – Нохой устгалын ажлыг 09 дүгээр сарын дундуур зохион байгуулахаар устгалын компанитай хэлэлцэж тохироод байна.

Шивээговь сумын ЗДТГ – Нохой устгалын ажлыг 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн.

Баянтал сумын ЗДТГ- Энэхүү үүргийн биелэлтийг ирүүлээгүй.

0

4

Хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээг төлөвлөн, зохион байгуулах;

Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол, соёл, урлагийн газар

Уул уурхайн жишиг сургууль Политехник коллеж, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд  хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээг 9 сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хичээлийн жилд Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежид уул уурхайн 15 мэргэжлээр 860 гаруй оюутан, ерөнхий  боловсролын сургуулийн 122 бүлэгт   3507 хүүхэд, нийтдээ 6023  хүүхэд, оюутан сурагчид суралцаж байна.

Үүнд: 1-р сургуульд 1141 сурагч, 2-р сургуульд 618 сурагч, 3-р сургуульд 684 сурагч, 4-р сургуульд 149 сурагч, 5-р сургуульд 915 сурагчид тус тус суралцаж байна.

ЕБС-ын хамран сургалт 94%-тай байна.

100

5

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүүхдийн бүртгэлийн талаарх мэдээллийг танилцуулах;

Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол, соёл, урлагийн газар

 Төрийн өмчийн  5 цэцэрлэгийн 32 бүлэгт 1182, хувийн хэвшлийн 16 бүлэгт 474 хүүхэд, нийтдээ 48 бүлэгт 1656 хүүхэд суралцаж байна.

 Үүнд: 1-р цэцэрлэгт  80 хүүхэд шинээр элсэж 8 бүлэгт  310 хүүхэд, 2-р цэцэрлэгт  61 хүүхэд шинээр элсэж 6 бүлэгт 267 хүүхэд, 3-р цэцэрлэгт 84 хүүхэд шинээр элсэж  9 бүлэгт 345 хүүхэд, 4-р цэцэрлэгт  22 хүүхэд шинээр элсэж  3 бүлэгт 345 хүүхэд,  5-р цэцэрлэгт 48 хүүхэд шинээр элсэж  6 бүлэгт 260 хүүхэд,“Буян” цэцэрлэгт 32 хүүхэд шинээр элсэж  3 бүлэгт 61 хүүхэд, “Хонгорхон” цэцэрлэгт 20 хүүхэд шинээр элсэж  2 бүлэгт 27 хүүхэд, “Бүжинхэн” цэцэрлэгт 20 хүүхэд шинээр элсэж  2 бүлэгт 30 хүүхэд, “Олуулаа” цэцэрлэгт 22 хүүхэд шинээр элсэж  2 бүлэгт 32 хүүхэд, “Тунгаамал” цэцэрлэгт 7 хүүхэд шинээр элсэж  1 бүлэгт 12 хүүхэд, “Сансар” цэцэрлэгт 35 хүүхэд шинээр элсэж  6 бүлэгт 210 хүүхэд суралцаж байна.

СӨББ-ын хамран сургалт 83%-тай байна.

 

100

6

Зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлэн газрыг чөлөөлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс,

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Сумын Засаг дарга нар

Сүмбэр сумын ЗДТГ –Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй буулгаж, барьсан обьектыг 2017.09.04-ний дотор чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг сумын 3-р багийн 27 иргэнд хүргүүлээд байна.

Шивээговь сумын ЗДТГ – Зөвшөөрөлгүй өвөлжөөний газар ашиглаж байсан 1 иргэнд сумын Засаг даргын албан шаардлагыг хүргүүлээд байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар -газар чөлөөлөх ажлыг зохион байгуулан эхний ээлжинд хонхор хотхонд зөвшөөрөлгүй гараж, амбаар, хашаа барьсан, контейнер буулгасан газруудыг чөлөөлөхөөр 8.24-25-ны өдрүүдэд хугацаатай албан мэдэгдлийг 6 байршлын 27 обьектод наасан. Дээрх хугацаатай албан мэдэгдлийн дагуу иргэд хариу ирүүлээгүй тул дахин хугацаатай албан мэдэгдэл хүргүүлсэн. Албан мэдэгдлийн заасан хугацаанд хариу ирүүлээгүй, газар чөлөөлөөгүй иргэдийг хуульд заасны дагуу арга хэмжээ тооцно.

хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй

7

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж манай аймагт ойрын хугацаанд ажиллах тул бэлтгэл ажлыг хангаж, үр дүнг танилцуулах;

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс,

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар,

Хүнс, хөдөө аж ахуйн газар,

Мэргэжлийн хяналтын газар,

Онцгой байдлын газар,

Сумын Засаг дарга нар,

Ус, дулаан, эрчим хүчээр хангагч байгууллагууд

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон “Гангийн нарийвчилсан үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах ажлын хэсэг 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдөр Говьсүмбэр аймагт ажиллаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг комиссын гишүүдэд танилцуулсан. ОБЕГ-ын дэд дарга, Онцгой байдлын хурандаа П.Баттогтохоор ахлуулсан ажлын хэсэг  аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, зуншлага, бэлчээрийн даац багтаамжийн мэдээлэл, авч хэрэгжүүлсэн ажил, хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож, аймгийн Онцгой комиссын гишүүдэд байгууллагынхаа нөөц, бэлтгэл бэлэн байдлын дээшлүүлж, аюулгүй байдлыг бүрдүүлэх, отор хийх айл өрх, малын тоог нарийвчлан гаргаж, аймагтаа оруулах зам маршрутыг мэргэжлийн байгууллагууд хамтран гаргах, байгаль, цаг агаарын хүндрэл, бэрхшээлийг урьдчилан тооцох, хадлан тэжээлиийн нөөц бэлтгэх, аймаг, сумдын өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

100

8

Биелэлтийн дундаж хувь

73,3

 

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС