ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 08 дугаар сарын мэдээ

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД:     

    

   Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар: Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг энэ сард 1 удаа зохион байгуулж агентлаг, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагын дарга нарт цаг үеийн асуудлаар нийт 7 үүрэг даалгавар өгөгдөж, 82 хувийн биелэлттэй байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн албан хаагчид болон Баянтал, Сүмбэр, Шивээговь сумын нийт 380 иргэн оролцож саналаа саналын хуудсаар гаргасан. Мөн хэлэлцүүлгийг цаашид аймаг орон нутагтаа зохион байгуулах 63 хүнийг сургагч багшаар бэлтгэсэн байна.

Аймгийн Засаг даргын нэрэмжит “Оюутны сургалтын тэтгэлэг”-ийг 2017 онд хагас болон бүтэн өнчин 10, ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн 15, нийт 25 оюутанд тэтгэлэг олгохоор шийдвэрлэж, аймгийн Засаг дарга Г.Батсуурь “Батламж”-ийг гардууллаа.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн их засварын ажлыг байнгын ашиглалтад хүлээн авлаа.
Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 79.9 сая төгрөгөөр Гүнгийнхэн ХХК-тай гэрээ байгуулан, аймгийн Нэгдсэн эмнэлгийн их засварын ажлыг гүйцэтгүүлж, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улсын комисс ажиллан, байнгын ашиглалтад хүлээн авлаа.

“Дэлхийн зөн Бор Өндөр 1 ОНХХ” байгууллагаас зохион байгуулсан “Гэрээр бэлэг барья” хөтөлбөрийн хүрээнд Сүмбэр сумын 1, 2, 3-р багийн орон гэргүй, өрх толгойлсон олон хүүхэдтэй иргэдэд болон сумын 1, 2 дугаар цэцэрлэгт нийт 9 ширхэг иж бүрэн шинэ гэрийг хүлээлгэн өглөө.

2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зорилтот бүлэг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг соёл урлаг, нийгмийн арга хэмжээнд идэвхитэй хамруулахад чиглэсэн “Эрүүл амьдрал” явган аялалыг зохион байгуулж нийт 68 иргэн оролцож 5 багт хуваагдан өөрсдийн хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Уг арга хэмжээнд аймгийн ИТХ, аймгийн Засаг даргын Тамгын газар, сумын ИТХ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “НИК” ХХК “Боржигин чуулга”, “Залуус телевиз” зэрэг байгууллагууд хамтран оролцлоо.

 

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

2017 оны 08 дугаар сарын орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 3,133,001.5 мянган төгрөг, гүйцэтгэл 3,150,000.0 мянган төгрөг буюу 100.5 хувийн биелэлттэй байна. Улсын төвлөрсөн төсөвт 1,234,937.0 мянган төгрөг төвлөрүүлэхээс 1,725,282.5 мянган төгрөг төвлөрүүлж  139.7 хувийн гүйцэтгэлтэй байна

2017 оны 08 дугаар сард АТӨЯХАТатварын биелэлт 110 хувь, агаарын бохирдлын татварын биелэлт 120.9 хувь, НӨАТатварын тайлангийн ирц 100 хувь, ААНОАТатварын тайлангийн ирц 99.6 хувь, ЦХБТАОАТатварын тайлангийн ирц 99.3 хувь, СХХООСАТатварын тайлангийн ирц 100.0 хувь, АМНАТөлбөрийн тайлангийн ирц 100.0 хувь байна.

            Орон нутгийн төсвийн байгууллагуудад 3,790,804.3 мянган төгрөг, ОНХНСангаас 716,667.6 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 5,153,569.7 мянган төгрөгийн санхүүжилт олгосон.

            Аймгийн орон нутгийн төсөвт байгууллагуудын 2018 оны төсвийн төсөл, 2019-2020 оны төсвийн төсөөллийг тус бүрээс хүлээн авч Сангийн яаманд хянуулахаар боловсруулалт хийн бэлтгэл ажлыг хангаж байна.    .

 

Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс: Нийгмийн даатгалын сангаас олгосон: Тэтгэвэр

 

Төрөл 2016.08.25 2017.08.25 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян.төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1426 3647066.8 1483 3873073.5 57
2 Тахир дутуу 248 522032.6 339 649028.8 91
3 Тэжээгчээ алдсан 132 231178.2 127 254371.7 -5
4 Үйлдвэрийн осол 102 192534.1 50 129815.6 -52
Нийт дүн 1908 4592811.7 1999 4897289.6 91

 

 

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

 

Төрөл 2016.08.25 2017.08.25
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 885 75356.8 1149 89549.2
2 ЖБА тэтгэмж 190 245120.9 207 243041.5
3 Оршуулга 43 32740.0 59 59000.0
4 ҮОМШӨ-ХЧТА 7 3285.3 22 11543.9
5 Ажилгүйдэл 78 100610.3 123 211953.6
Нийт дүн 1203 457113.3 1560 615088.2

 

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2016.08.25 2017.08.25
Шинээр 498 151
Мөнгө тушаасан 911 2450
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 94920.6 125863.4

 

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

 

Хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан бүрдүүлэх, түүнээс иргэд, байгууллагад лавлагаа, мэдээлэл өгөх ажлын хүрээнд хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан буюу www.legalinfo.mn сайт, төрийн мэдээлэл эмхэтгэлээс өдөр тутам сангаа баяжуулж, гар сангаас лавлагаа мэдээллийг байгууллага, иргэдэд өгч байна. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сайтаас шинээр гарч буй хууль эрх зүйн шаардлагатай мэдээллээ авч ашиглах талаар төрийн албан хаагчдад зөвлөж ажиллалаа.

Эрх зүйн сургалт, сурталчилгаа ажлын хүрээнд: 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын 19 албан хаагчид, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Боржигин өв музейн 10 албан хаагчид Зөрчлийн тухай хуулиар сургалт зохион байгууллаа.

Архивын ажлын  чиглэлээр: Архивийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 1 хөмрөгийн 1997-2004 оны 10 хадгаламжийн нэгжийн 1816 хуудас баримтын 1137 заалт 12637 хүний нэр, 1116 байгууллагшын нэр, 2938 газар зүйн нэр, нийт 1816 баримтыг програмд холбосон.

 

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС НЬ: Иргэний бүртгэлийн чиглэлээр:

 

  • Шинээр гадаад паспорт захиалсан -33
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгасан -107
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон -103
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо- 39
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо -10
  • Гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлсэн тоо -5
  • Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн тоо -3
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо -22
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо -3
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -57
  • Өөр аймаг, хот руу шилжиж явсан нийт иргэн -49
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -78

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл –  1
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 3
  • Гэрээний бүртгэл –  29
  • Барьцааны гэрээний бүртгэл – 69
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга -4

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр байгууллагдсан хуулийн этгээдийн бүртгэл – 2
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт -3

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -25
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар – 392-ыг олгож, нийт 1037 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлсэн байна.

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА НЬ: 2017 оны 8 сард шүүхээс 24 гүйцэтгэх хуудасны 79361.9 мянган төгрөгийн баримт бичиг, 4 хүүхдийн тэтгэлэг, харъяаллаар 2 гүйцэтгэх хуудасны 10269.6 мянган төгрөг, нийт 30 гүйцэтгэх баримт бичгийг тус бүр хүлээн авч цахим бүртгэлд бүртгэж ажилласан. 15 гүйцэтгэх хуудасны 20193.3 мянган төгрөгийг биелүүлсэн.

Татварын нэхэмжлэлтэй 76968,7 мянган төгрөгийг бодитой биелүүлэхээс 10000,0 мянган төгрөгийг биелүүлж, татварын дансанд шилжүүлсэн.

Шинээр батлагдсан эрүүгийн хуулийн тэгшитгэлээр суллагдсан 64 хоригдлын зан байдлын тодорхойлолтыг гарган хувийн хэрэгт нь хавсаргасан. Хугацааны өмнө тэнсэн суллагдах 37 хоригдлын зан байдлын тодорхойлолтыг гарган аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн. Малын хэсэгт ажиллаж байгаа 3 хоригдолд 2 удаа халдварт өвчний тухай болон 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар мэдээлэл өгч, сургалт зохион байгуулсан. Хууль журмын дагуу давхардсан тоогоор 456 хоригдлыг ар гэртэй нь утсаар яриулсан. Амьдрах ухааны чиглэлээр 25 хоригдолд сургалт зохион байгуулсан.

 

 

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА НЬ: Хэргийн газрын үзлэгт нийт 21 удаа оролцож, үүнээс хүний амь эрсэдсэн хэргийн газрын үзлэгт 1, хулгайн гэмт хэргийн газрын үзлэгт 7, зам тээврийн ослын 8, бусад хэргийн 5, цогцосны задлан шинжилгээнд 1 удаа оролцож хэргийн газраас гарын мөр 48, гутлын мөр 6, тээврийн хэрэгслэлийн мөр 9, бусад ул мөр эд мөрийн баримт 2-ыг бэхжүүлэн хураан авч хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжилгээ зэрэг ажиллагааны 496 кадр гэрэл зургийг боловсруулан холбогдох материалд хавсарган ажилласан.

Нийт кримналистикийн 7 шинжилгээ хийснээс гарын мөрний 5, мөр судлалын шинжилгээ 2, үүнээс нотолсон 5, үгүйсгэсэн 2 дүгнэлт гаргасан.

Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 40 хийж дүгнэлт гаргасан ба үүнээс гэмтэл тогтоогдоoгүй 18, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 5, хөнгөн зэргийн гэмтэл 12, хүндэвтэр зэргийн гэмтэл 2, хүнд гэмтэл 3 байна.

Гарын мөр улсын нэгдсэн Папилон санд 15 хүний гарын хээний дардас оруулж, хэргийн газраас бэхжүүлсэн 32 ширхэг гарын мөрийг санд кодлон оруулсан.

           

 

 ЦАГДААГИЙН ХЭЛТЭС НЬ: 2017 оны 08 дугаар сарын байдлаар 15 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оныхоос 0,6 хувь буурсан, зөрчил 1016 бүртгэгдэж 1009 хүнийг 32557.5  мянган төгрөгөөр торгож, 2 хүнийг баривчлуулж, 5 хүнийг торгож эрх хасах арга хэмжээ авсан байна.

Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн байдал, газар, цаг хугацаанд үнэлэлт өгч эргүүлийн чиглэл маршрутанд өөрчлөлт оруулж ажилласан бөгөөд нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар үндсэн эргүүлд  20 алба хаагч 12300 хүн цаг ажилласан байна.

2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 87 ойн баярын хүрээнд Сүмбэр сумын 1, 2, 3 дугаар багт Хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгуулан 26 хүнд хууль эрх зүйн туслалцаа үзүүлж, шинээр батлагдсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль” зэргийг сурталчилж хуулийн эвхмэл хуудас 156,  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг 80 ширхгийг тус тус иргэдэд тараан ажилласан. Арга хэмжээнд нийт 180 иргэн оролцсон.

Монгол Улсын Уяачдын их баяр наадам, Дэлхийн дээд амжилт геннист бүртгүүлсний 4 жилийн ой, Монголын Морин спорт уяачдын холбоо үүсгэн байгуулагдсаны 22 жилийн  баяр  наадам, “Хурд боржигон” морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан Б.Нямсүрэнгийн зээрд дааганы алдрыг тэмдэглэх бага насны морины уралдаан, “Манлайн хүлэгч гал” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан уяачдын галын наадам, аймгийн арслан Э.Мөнхбатын цолны мялаалга наадам, Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярт зориулсан оройн цэнгүүн, баярын арга хэмжээ зэрэг нийтийг хамарсан арга хэмжээнд давхардсан  70 алба хаагч, 10 автомашин, 10 мотоцикльтойгоор хамгаалалт зохион байгуулж ажилласан.

Улаанбаатараас Замын-Үүдийн чиглэлийн хатуу хучилттай зам дагуу 2 ээлжээр хөдөлгөөнт эргүүлд 09:00 цагаас 22:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгүүлэн хурд хэмжигч, бэлэн бус торгуулийн төхөөрөмж зэрэг багажаар ханган үр дүнг тооцон ажиллаж байна. Арга хэмжээний хүрээнд 500 жолоочид 550 сэрэмжүүлэг, санамж өгч ажилласан. Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 08 дугаар сарын 02-ны өдөр Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын мэргэжилтэн болон “Саруул харгуй” ХХК-тай хамтран Говьсүмбэр аймгаар дамжин өнгөрөх А0101 дугаартай улсын чанартай замд үзлэг шалгалтыг хийж 5 төрлийн зөрчлийг илрүүлж засуулах талаар “Саруул харгуй” ХХК болон Зам тээврийн яаманд албан бичгээр хүргүүлсэн. “Орон нутгийн зам”, “Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд санамж сэрэмжлүүлэг, боршур 380 ширхгийг хэвлүүлэн аймгийн “Залуус” телевизтэй хамтран 5 минутын нэвтрүүлэг бэлтгэж иргэдэд хүргэсэн. 2017 оны 08 сард гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн “Залуус” телевизтэй хамтран 3 удаа 30 минутын нэвтрүүлэг бэлтгэн иргэдэд хүргэсэн.

 

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР: Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37-р ангийн бие бүрэлдэхүүн Сүмбэр суманд галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчилан орон сууц, гэр хорооллын 188 айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж 22 зөрчил илрүүлэн,19 зөрчлийг арилгуулж, 3 зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг  даалгавар өгч 457 хүнд  яриа таниулга өгч ажилласан байна.

Байгууллага аж ахуй нэгжийн гаргасан хүсэлтийн дагуу болзошгүй гамшиг осол болон галын аюулгүй байдлын үзлэг шалгалтыг хийж ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт 3-ыг олгож 37500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу орон нутгийн орлогод төвлөрүүлж ажилласан байна.

Гал түймэр унтраах тархалтын сургуулийг “Оргил зочид буудал” болон “Гор газ ШТСанц”-н байранд зохион байгуулж, уг сургалтанд 24 албан хаагч, тухайн байгууллагуудаас 14 ажилтан албан хаагч оролцож нийт 38 ажилтан, албан хаагч тактикийн алдаа дутагдалгүй ажиллалаа.

 “Шар усны үер”, “Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх”, “Хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх”, “Анхаар аппликэйшны талаар” богино хэмжээний бичлэгийг аймгийн Холбооны газрын кабелийн телевиз болон Залуус телевизээр өдөрт 3 удаагийн давтамжтай нэвтрүүлэн ард иргэдэд хүргэн ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд 2017 оны 8 дугаар сард гамшиг ослын  дуудлагагүй бөгөөд  гал түймрийн дуудлагаар 1 удаа, зөрчлийн дуудлагаар 1 удаа ажиллаж гал түймрийн аюулаас ард иргэдийн 40,0 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гал түймрийн  улмаас ард иргэдэд 8800,0 мянган төгрөгийн  хохирол учирсан байна.

Нийслэлийн Багахангай дүүрэгт 2017 оны 08 дугаар сарын 19-21 ний өдрүүдэд зохион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах 12 цаг, 24 цагийн марафон гүйлтийн тэмцээнд тус газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч ахлах ахлагч Д.Ариунжаргал оролцож, 166 км гүйж өөрийн рекордыг 36 км-ээр ахиулан хүрэл медаль хүртсэн байна.

 

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР: Төлөвлөгөөт бус шалгалт 3, урьдчилан сэргийлэх хяналт 1-ийг гүйцэтгэж, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн акт 3, зөвлөмж 1, дүгнэлт 1-ийг тус тус үйлдэж хүргүүллээ. Зөрчил гаргасан 2 иргэнд 960,0 мянган төгрөгийн шийтгэвэр, 54,0 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, 1796,6 мянган төгрөгийн цалин хөлс, тэтгэмжийг 2 иргэнд нөхөн олгуулахаар, дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 485,0 мянган төгрөгийг Нийгмийн даатгалын холбогдох дансанд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснээс 1014,0 мянган төгрөгийн шийтгэвэр торгуулийг бүрэн барагдуулж, орон нутгийн орлогод төвлөрүүлсэн.

            Морин спорт уяачдын холбооны 22 жил, Дэлхийн дээд амжилт тогтоосны 4 жил, Монголын уяачдын Их баяр наадмын үед хоолны хордлогод халдвар гарах, хурдан морь унаач хүүхэд бэртэж гэмтэх болон аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүнсний аюулгүй байдал, хог хаягдал, хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин, иргэн аж ахуй нэгжүүдэд зөвлөгөө, зөвлөмж өгч ажилласан.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2017 оны төлөвлөгөөт вакцинжуулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан Биокомбинатад үйлдвэрлэсэн малын бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх 2 төрлийн хуурай вакцин, шингэлэгч уусмалыг хүлээн авч, тээвэрлэлт, хадгалалтын нөхцөл, вакцины чанар, баталгаажуулалтын талаар улсын байцаагчийн дүгнэлт гаргасан.

Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Залуу малчдын дэмжих” хөтөлбөрт хамрагдахаар төсөл өгсөн 12 малчин өрхөөр орж, төслийн сонгон шалгаруулалтад оролцсон.

Хүнсний чанар, стандартын улсын байцаагчдаас болон хүсэлт, өргөдөл, гомдлоор ирүүлсэн хүнсний бүтээгдэхүүн 20, усны 5, арчдасны 60 дээжинд 2-11 үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Эерэг сорьц  22 илэрлээ.

 

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН
ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

 

Боловсролын чиглэлээр: Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах эрх олгох шалгалтыг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж, нийт 12 багш тэнцэж, багшлах эрхтэй боллоо.

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдын А/61 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид 2017-2018 онд хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөөг шинэчлэн баталсантай холбоотойгоор 2017 оны 08 дугаар сарын 14-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Багшийн ёс зүй харилцаа, бүрэн дунд боловсролын үндэсний сургагч багш бэлтгэх сургалтанд БСУГ-ын 7 мэргэжилтэн 8 багш оролцлоо.

 

Эрүүл мэндийн чиглэлээр:  Эрүүл мэндийн үзүүлэлт

 

Үзүүлэлт 2016 оны 08 сар 2017 оны 08 сарын 20-ны байдлаар
Төрсөн эх 316 248
Гэрийн төрөлт 1 1
Амьд төрсөн хүүхэд 318 248
Амьгүй төрөлт 2 1
Нас баралт 51 52
Эмнэлгийн нас баралт 13 5
Хоног болоогүй нас баралт 8 5
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 6 2
1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 3
Эмнэлгээс гарсан хүний тоо 3382 2862
Амбулаторийн үзлэг 85101 62298
Халдварт өвчин 234 115

 

    Говьсүмбэр аймагт эрүүл мэндийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд 90 бүтээлч ажил төлөвлөн хэрэгжүүлж, “Миний мэргэжил-Бидний бахархал” ажил мэргэжлийн уралдаан, “Онол судалгаа дэвшил” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

Биеийн тамир, спортын арга хэмжээ: Нийслэлийн Багануур дүүрэгт зохион байгуулагдсан 2017 оны шатрын зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээний  6 хүртэлх насны охидын ангилалд М.Маргад мөнгө, эмэгтэйчүүдийн нээлттэй ангилалд спортын дэд мастер Г.Бямбаа хүрэл, эрэгтэйчүүдийн нээлттэй ангилалд Г.Харуулбаатар хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Улаанбаатар хотод зохион байгуулагдсан олон улсын хүүхдийн спортын 7-р наадамд Монгол улсын шигшээ багт волейболын төрөлд Г.Азхишиг, М.Одмаа нар сонгогдон оролцож хүрэл медаль, сагсан бөмбөгийн төрөлд Ц.Бат-Оргил сонгогдон оролцож алтан медаль, боксын төрөлд Д.Номиндарь сонгогдон оролцож 46 кг-ын жинд хүрэл медаль, ширээний теннисийн төрөлд Г.Сэлэнгэмөрөн сонгогдон оролцож багийн төрлөөр хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр: Энэ сард хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд ажил хайгчаар 23 иргэнийг шинээр, 54 иргэнийг  идэвхитэй ажил хайгчаар сэргээн бүртгэж, ажлаас чөлөөлөгдсөн 11 иргэнийг ажилгүйдлийн тэтгэмж олгох нөхцлөөр бүртгэсэн.

 МАК ХХК, Бүрэн урлан” ХХК, “Петротрак” ХХК, “МСТТ” ХХК, “Дрийм” ресторан, “Оч хийц” ХХК,  1-р сургууль, Хас банк, “Балдан Засаг” худалдааны төв, “Дашваанжил” газын ШТС зэрэг аж ахуй нэгж, албан байгууллагаас 31 ажлын байрны захиалга хүлээн авч, бүртгэлтэй ажилгүй 30 иргэнийг байнгын ажлын байранд зуучилж, мэдээллийн санд бүртгэсэн.

МАК ХХК-ийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг Олон овоо өртөөнд байрлах “Хөх цавын цемент шохойн үйлдвэр”-тэй хамтран ажиллаж, ажил хайгч ажилгүй иргэдэд зар мэдээллийг хүргэж, анкет авч, ажил олгогчтой хийх уулзалт, ажлын ярилцлагыг зохион байгуулж, ажилгүй 22 иргэнийг байнгын ажлын байранд зуучлав.

Ажил олоход хүндрэлтэй, ажилгүй зорилтот бүлгийн 10 иргэнийг Сум дундын ойн анги ОНӨҮГ-т нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн мод арчлах, усалгаа хийх ажилд хамруулан 1 иргэнд 245,0 мянган төгрөгийн орлогын дэмжлэг үзүүлсэн.

Малжуулах хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар төсөл ирүүлсэн 12 залуу малчин өрхийн төслийн хэрэгжих бололцоо, нөхцлийг судалж 5 малчин өрхийг сонгон шалгарууллаа.

Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд хамрагдсан 5 бүлгийн 17 иргэний хүлэмжийн болон задгай талбайн тариалалтын явцад хяналт хийж, зөвлөгөө өгч ажилласан.                  

Нийгмийн халамж, үйлчилгээний чиглэлээр: Нийгмийн халамжийн тухай хууль, ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган дараах байдлаар зорилтот бүлгийн иргэдэд үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна. 2017 оны 08 дугаар сарын 19-ний байдлаар давхардсан тоогоор 4272 иргэнд 866,616,276.0 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Нийгмийн халамжийн сангийн зарцуулалтын мэдээ:

/2017 оны 08 дугаар сарын 19-ний байдлаар өссөн дүнгээр/

 

Үзүүлэлт 2017.01.01  –  2017.08.19
Хүн тоо Мөнгөн дүн
1 Халамжийн тэтгэвэр 243 215,903,522
2 Нөхцөлт мөнгөн тэтгэмж 240 95,896,520
3 Амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж 244 74,333,340
4 Ахмад настнуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 711 39,945,325
5 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 105 16,826,700
6 Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж 565 99,662,070
7 Алдарт цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 5 5,650,000
8 Алдарт эхийн одонтой эхчүүдэд үзүүлэх мөнгөн тусламж 1186 162,160,000
9 Насны хишиг 573 95,030,000
10 Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа 376 18,323,399
Нийгмийн халамжийн сангийн дүн 4248 823,730,876

     

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Ìàë àæ àõóéí òàëààð: Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 2017 оны 186-р тогтоол, “Өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай” 2017 оны 02 дугаар албан даалгаварын хэрэгжилтийг 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 14 хоног тутам гарган, өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсэгт хүргүүлж байна.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 2 хадлангийн салаа хадланд гарсан.

Өвөлжих малчин өрх, малын тоо

Д/д Сумын нэр Мал өвөлжүүлэх Өвөлжих мал /мян.тол/ Бүх мал хонин толгойд шилжүүлснээр /мян.тол/
Багийн тоо Өрх Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
1 Сүмбэр 6 753 295,37 0,57 14,5 9,9 136,7 133,7 421,2
2 Баянтал 2 156 59,1 0,14 4,2 2,1 28,4 24,3 92,7
3 Шивээговь 2 145 43,4 0,1 1,6 1,6 20,8 19,3 59,3
ДҮН 10 1054 397,9 0,8 20,2 13,7 185,9 177,3 573,2

Өөр аймгийн болон өөрийн аймгийн бусад сумын нутагт отроор өвөлжиж,
хаваржих малчдын урьдчилсан судалгаа

Дд/д Сумын нэр Өөр аймгийн нутагт өвөлжих Өөрийн аймгийн бусад суманд өвөлжих Тусгай хэрэгцээний отрын бүс нутагт өвөлжих Отроор өвөлжих /нийт/
Өрх Малын тоо Өрх Малын тоо Өрх Малын тоо Өрх Малын    тоо
1 Сүмбэр 0 0 0 0 7 5,4 7 5,4
2 Баянтал 8 10,0 2 1,2 0 0 10 11,2
3 Шивээговь 22 6,1 5 1,5 27 12,2 54 19,8
ДҮН 30 16,1 7 2,7 34 17,6 71 36,4
Дорноговийн Даланжаргалан, Сэлэнгийн Орхонтуулаас нийт 10 өрхийн 8787 толгой мал намаржиж байна.

Эрчимжсэн мал аж ахуйн бүсэд гахайн аж ахуй эрхлэгч 7 өрхөд 1.75 га газрыг олгоод байна.

Мал эмнэлгийн чиглэлээр: Мал, амьтны ужиг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 12 нэр төрлийн вакцинжуулалтанд 97.0 мянган толгой мал, амьтан хамруулахаас 84.3 мянган толгойг вакцинжуулж, гүйцэтгэл 87 хувьтай байна.

Говийн бүсийн “Мал эмнэлгийн чухал асуудал-2017” онол үйлдвэрлэлийн бага хурлыг аймгийн МЭХ, ХХААГ-ын МЭА, МонМЭХ-той хамтран 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгууллаа. Онол үйлдвэрлэлийн бага хуралд Говьсүмбэр, Өвөрхангай, Дорноговь, Өмнөговь аймгууд, “Инвест Кооп Монгол” төсөл болон бусад мэргэжлийн байгууллагуудын 134 малын эмч оролцлоо.

Хүн амын хүнсний хэрэгцээнд сүү нийлүүлдэг 3 сумын 12 өрхийн аж ахуй эрхлэгчийн 9 тэмээ, 325 ямаа, 174 саалийн үнээг буюу нийт 508 малыг малаас хүнд халдварладаг бруцеллёзын шинжилгээнд хамруулахаар дээж цуглууллаа. Шинжилгээний дүн гараагүй байна.

Газар тариалангийн талаар : Ургац хураалтын ажил эхлээд байгаа бөгөөд Шивээговь, Сүмбэр сумын 3 иргэн тарвас, өргөст хэмх, улаан лооль, амтат гуа зах зээлд нийлүүлж байна. Тус ажилд 3 машин, 1 трактор ажиллаж байна.

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн сарын үнэтэй харьцуулан гаргасан 2017оны 08 дугаар  сарын үнийн  мэдээ.

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/ Өссөн бүүрсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай 7500 7000
Цул 9000 8000
2 Хонины мах Ястай 6400 6000 +500
Цул 7500 7000
3 Адууны мах Ястай 6000 5500
Цул 6500 6000
4 Ямааны мах Ястай 5000 4500
Цул 6000 6000
5 Тахианы мах Гуя 7200 7000
Мөч 7500 7000
6 Лууван Монгол 1000 1000
Хятад
7 Төмс Монгол 1000 650
Хятад
8 Байцаа Монгол 1500 1000 -600
Хятад
9 Чинжүү Монгол
Хятад 5500 4500
10 Манжин Монгол 1500 1000 +150
Хятад
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 2500 2500
Хятад 1200 1000 +150
12 Улаан лооль Монгол 6600 5500
13 Өргөст хэмх Монгол 6000 4500
14 Элсэн чихэр 2300 2200
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2400 2200
Шарслава 1кг 2200 2000
Гурвалжин слава 1 кг 3500 3200
16 Сүү Задгай 1000 800 -500
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 1500 1000 -250
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй 2700 2400
18 Талх Чойр /Шивээ/ 1800 600
19 Өндөг ОХУ 300 300 -35
Монгол 300 220 -25
20 Алтан тариан гурил Задгай дээд 1450 1300
Задгай 1-р зэрэг 1000 860
Задгай 2-р зэрэг 900 880
Савлагдсан д/дээд 1650 1400
Савлагдсан дээд 1500 1300
Савлагдсан 1-р зэрэг 1150 920
Савлагдсан 2-р зэрэг 950 900
21 Ургамлын тос Олейна 4800 4500
Алтан 3600 3500
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 950 750

 

 

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,
ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

 

Байгаль орчны талаар: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газар, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зохион байгуулсан “Орон нутагт аялал жуулчлалын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх нь” сэдэвт зөвлөлгөөнд 08 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд амжилттай оролцлоо.

2017 оны 08 дугаар сард нийт 5 удаагийн эргүүл хяналт, шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тус эргүүл хяналт шалгалтын ажлын хүрээнд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, орон нутгийн аялал жуулчлалын бүс нутгуудын орчимд аялал, зугаалгын газруудын ойр орчмоор хяналт тавьж ажилласан байна. Мөн Улсын тусгай хамгаалалттай газар нутаг Чойрын богд ууланд орж, гарах гарам хаалтыг хийж, байгаль хамгаалагчийн пост мэдээллийн төвийн байрны гадна хаяг, тохижилтын ажлыг хийж байна.

БХНСАХЗ-ын 3.5 сая төгрөгөөр Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай Нэртийн булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг “Нэртийн булаг” нөхөрлөлтэй гэрээ байгуулан, ажлыг гүйцэтгүүлж, ашиглалтанд хүлээн авсан.

Мөн Говьсүмбэр аймгийн биологийн төрөл зүйлийн судалгаа хийх ажлын тендерийг нээж, “Сайхан ариун дэлхий” ХХК-тай гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлж эхлээд байна.

2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чойрын Богд ууланд угалз үхсэн байна гэсэн иргэний мэдээллийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг очиж, үзлэг шалгалт хийн, гадны нөлөөлөлгүйгээр үхсэн байсныг тогтоон, ариутгал хийсэн.

Тээвэр, авто замын талаар: Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 08 дугаар сарын 25-ны байдлаар 1320 өссөн дүнгээр 4014 тээврийн хэрэгсэл буюу 111.5 хувь хамрагдсан байна.

Улс хооронд 5 иргэн, хот хооронд 4567 иргэн, сум хооронд 218 иргэн зорчиж, 105 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар: Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 58.72 сая төгрөг буюу 65.2 хувийн биелэлттэй байна.

Аймгийн хэмжээнд 9 байршилд төсөл сонгон шалгаруулалт зарлагдсанаас 7 байршилд зохион байгуулагдаж 6 төсөл шалгарсан.

Сүмбэр суманд 6 байршилд 300 га газарт нарны цахилгаан станцын зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтыг 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж 5 төслийг шалгаруулан холбогдох мэдээллийг  www.govisumber.gazar.gov.mn сайт, байгууллагын facebook хаягт байршуулан олон нийтэд ил тод мэдээлж байна.

Шивээговь суманд 1-р багт 14 байрны хойд талд 0.12 га газрыг эмийн сангийн барилга барих зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.

2017 оны 8 дугаар сарын 01-10-ны өдрийн хооронд Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх хээрийн ажлыг, геодезийн цэг тэмдэгтийн тооллогын ажлын хамт сумдын газрын даамлуудтай хамтран хийж гүйцэтгэлээ.

 Улсын төсөв болон аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сан, Авто замын сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа 14 ажилд ажил эхлүүлэх зөвшөөрөл олгож, нийт 24 ажилд техникийн хяналтыг хэрэгжүүлж, 5 ажилд улсын комисс ажиллуулж ашиглалтад хүлээн авсан.

Барилгын материалын чанарт тавих лабораторийн хяналтыг өргөжүүлэх хөтөлбөрийн хүрээнд байгууллагын дотоод нөөц бололцоогоор ГХБХБГазрын дэргэдэх барилгын материалын лабораторийн барилгын ажлын зураг төсвийг “Ориентплюс” ХХК-аар гүйцэтгүүлж, ажлын зургийн дагуу барилгын суурийн ажил бүрэн дууссан бөгөөд барилга угсралтын ажил 40 хувьтай хийгдэж байна.

Аймгийн хэмжээнд барилгын материал тогтмол болоод улирлын чанартай үйлдвэрлэл эрхэлж байгаа “ОСО крнстракшн” ХХК, “Илчит сансар” ХХК-дад хагас бүтэн жилээр үйлдвэрлэлийн технологи, бүтээгдэхүүний чанарт хяналт тавих зорилгоор үйлдвэрт очиж хяналтын ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны талаар: 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 2 худалдан авах ажиллагааны тендерийн нээлтийг хийж, үнэлгээг хуулийн хугацаанд хийж гүйцэтгэн, дүгнэлт зөвлөмжийг гарган захиалагчид хүргүүлэн ажилласан. Мөн аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас Онцгой байдлын газрын хуучин барилгыг балансаас балансад шилжүүлж авах хүсэлт ирснийг судлан, холбогдох журмын дагуу материалыг бүрдүүлж, ТӨБЗГазарт албан бичиг хүргүүлсэн.

Орон нутгийн өмчийн харилцаатай холбоотой холбогдох журам, зааврын гарын авлагыг эмхэтгэн, орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдэд хүргүүлэхэд бэлэн болгоод байна. Үүнтэй холбогдуулан холбогдох байгууллагуудын нягтлан бодогч нарт тус журам, зааврыг танилцуулах сургалт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангах ажил хийгдэж байна.

 

 

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

 

 

БАЯНТАЛ СУМ: 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 9135,0 мянган төгрөг, гүйцэтгэл 5814,5 мянган төгрөг төвлөрүүлсэн 63.65 хувьтай байна. Орон нутгийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 177533,4 мянган төгрөг, гүйцэтгэл 173630,9 мянган төгрөг байна. Улсын төсвийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 559248,1 мянган төгрөг, гүйцэтгэл 498774,5 мянган төгрөг байна. Орон нутгийн төсвийн байгууллагын өглөг 16178,9 мянган төгрөг, орон нутгийн төсвийн байгууллагын авлага 2699,4 мянган төгрөг, тусгай зориулалтын байгууллагын өглөг 8837,3 мянган төгрөг нийт өглөг 25,016,2 мянган төгрөг байна.

 

СҮМБЭР СУМ: 2017 оны 08 дугаар сарын 14, 19-ний өдрүүдэд 1, 2-р багийн ИНХ хуралдаж багийн Засаг даргын 2017 оны хагас жилийн ажлын тайлан, 2018 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг эрэмбэлэх, сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн гишүүдийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн сумын ЗДТГ-аас 2016 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажлын тайлан болон 2017 онд хийгдэж буй ажлын явцыг танилцууллаа

2017 оны 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 6 дугаар багийн малчид айл өрхүүдээр явж өвөлжилтийн бэлтгэл ажлын хангалт, малын вакцинжуулалт,  худаг уст цэгийн тооллого хийж ажиллалаа. Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт нийт 91 худаг бүртгэлтэйгээс шинээр 11 худаг бүртгэж мэдээллийн санд орууллаа.

  2017 оны 08 сарын сарын 24-ний өдөр сумын амьжиргааг дэмжих зөвлөл хуралдаж ахмад настны асаргаанд шинээр 6 хүнийг оруулж, 10 иргэний хүсэлтийг сунган, тэжээгчээ алдсаны тэтгэмжинд 2, олон нийтийн оролцоонд түшиглэсэн сэргээн засах үйлчилгээнд 8 иргэнийг хамруулахаар тус тус шийдвэрлэлээ.

2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 125,2 сая төгрөг, гүйцэтгэл 148,4 сая төгрөг буюу 119 хувьтай байна.

2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Бурхантын туурь 3,1 га газрын 23490м3 хог хаягдлыг цэвэрлэх ажлын гэрээг Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-тай байгуулсан.

40-65 насны элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд 2882 иргэн хамрагдахаас 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 1985 иргэн хамрагдаж  68.8 хувьтай байна

Нийгмийн бодлогын хүрээнд: 2017 оны эрх зүйн сургалтын төлөвлөгөөний дагуу иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх шинээр мөрдөгдөж эхэлсэн хууль тогтоомжуудыг таниулах зорилгоор “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга болон “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааны талаар иргэдэд сургалт зохион байгуулж 23 иргэн хамрагдсан.

                08 дугаар сарын 04-ний өдөр Канадын хоршоологчдын “Инвест Ко-оп Монгол” төслийн хүрээнд тус сумын ЗДТГ-тай хамтран “Малын эрүүл мэнд, Үржил, Тэжээл”, “Хоршоодын менежмент” сэдвээр сургалт зохион байгуулж малчид болон иргэд хамрагдлаа.

Хөдөө аж ахуйн хүрээнд: Хил залгаа аймаг сумдын нутагт малын гоц халдварт шүлхий болон цэцэг өвчин гарсантай холбогдуулан Сүмбэр сумын малчдад сэрэмжлүүлэг мессежийг нийт  554 малчин өрхийн  400 өрхөд буюу 72 хувьд нь хүргээд байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сумын бэлчээрийн даац тодорхойлох ажлыг зохион байгуулж ажилласан. Бэлчээрийн даац 2га/цт байна.

Малын индексжүүлсэн даатгалд 110 өрхийн 31654 толгой малыг даатгалд хамруулсан байна.

Хөрөнгө оруулалт, Худалдан авах ажиллагааны хүрээнд: Нийтийн эзэмшлийн орон сууц 5 дугаар байрны дээвэр засварын ажил дуусч улсын комисс ажиллаж байна.

Аймгийн төвийн хогийн цэгийг хашаажуулах ажлыг гүйцэтгүүлэхээр “Суварган говь” ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 16-ны  өдөр гэрээ байгуулсан.

Сүмбэр сумын 3 дугаар багийн нийтийн эзэмшлийн орон сууцнуудын орцны саравчны бэхэлгээ, сандал, хогийн сав хийх ажлыг “Их зэст хөгжил” ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэл 70 хувьтай явагдаж байна.

Сүмбэр сумын 2 дугаар багийн гэр хорооллын айл өрхүүдийг хог хаягдлаа ангилан ялгах хогийн саваар хангах ажлыг “Оч хийц” ХХК-тай гэрээ байгуулсан.

 

ШИВЭЭГОВЬ СУМ: Засаг даргын 2017 оны А/72 тоот захирамжаар “Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах” ажлын хэсэг томилогдон өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах ажлын төлөвлөгөөний дагуу байгууллагуудаар шалгалт хийж, малчин, мал бүхий иргэдэд өвөлжилтийн бэлтгэл хангах албан даалгаврыг хүргүүлэн ажиллаж байна.  2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний хэрэгжилт 69,4 хувийн гүйцэтгэлтэй байна.

2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар орон нутгийн төсөвт байгууллагуудын санхүүжилт болон зардлын гүйцэтгэл өссөн дүнгээр дараах байдалтай байна.

 

Байгууллагын нэр Санхүүжилт /мянган.төг/ Зардлын гүйцэтгэл /мянган.төг/
1. ИТХ 28504,1 27083,3
2. ЗДТГ 179468,1 173806,1

Төвлөрсөн төсөвт байгууллагуудын санхүүжилт болон зардлын гүйцэтгэл дараах байдалтай байна.

Байгууллагын нэр Санхүүжилт /мянган.төг/ Зардлын гүйцэтгэл /мянган.төг/
1. Эрүүл мэндийн төв 196989,5 186325,9
2. Соёлын төв 35250,5 31050,5
3. 3-р сургууль 539305,3 518675,9
4. 3-р цэцэрлэг 247534,1 227516,1

 Аймгийн ГХУСЗАЗЗөвлөлийн 500.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын ГХУСЗАЗЗөвлөл сумын төв зам дагуу 10 ширхэг замын тэмдэг, тэмдэглэгээг хийж байршуулсан.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар суманд 83 хувьтай явагдаж байна. Нийт 612 иргэн шинжилгээнд хамрагдаж, 82 иргэнээс элэгний В, С вирус илэрч 15 иргэн нь эмчилгээнд хамрагдаад байна.

Сумын худаг, уст цэгийн тооллогийн ажлыг зохион байгуулж бэлчээрийн 56 худаг, төв суурингийн 4 худаг, 3 булаг, 1 нуурыг тооллогод хамруулан ажиллалаа.

Сумын төвийг камержуулах ажлын гүйцэтгэгчээр “Чойрын долгио” ХХК шалгарч сумын төвийн 6 цэгт 2 эргэдэг, 4 чиглэлийн камер суурилуулж комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна.

       Илчлэг шивээ ОНӨҮГазарт бага оврын зуух авах, угсарч суурилуулах ажлыг “Илчит сансар” ХХК гүйцэтгэж 70 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна.

Сумын 3, 8-р байранд хэрэглээний халуун усны шугам тавих ажлыг сумын иргэдийн “Илч” бүлэг  хийж гүйцэтгэн комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.

 

 

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us