Аймгийн Засаг дарга Г.Батсуурь “МАК Цемент“ ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Баттулгатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

48

mak-2017-07-04-06Өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын алт /Мак/ ХХК, Хөх цавын цементийн үйлдвэр хамтран “МАК НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгт аймгийн Засаг дарга Г.Батсуурь, “МАК Цемент“ ХХК-ний гүйцэтгэх Захирал Б.Баттулга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогийн хэлтсийн дарга С.Уранцэцэг, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Гансүх болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Өдөрлөгийн үеэр “МАК Цемент“ ХХК-ний танилцуулга хийгдэж манай аймгаас 200 гаруй ажлын байранд ажилтан шалгаруулж авах мөн “МАК Цемент“ ХХК-ний гүйцэтгэх Захирал Б.Баттулга аймгийн Засаг даргатай цаашид орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, аймгийн нутаг дэвсгэрт эрчим хүч, дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх аж үйлдвэрийн болон орон сууцны томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгцээнд шаардагдах цемент, зуурмаг ханган нийлүүлэх, Хөх цавын Цемент, шохойн үйлдвэрт шаардагдах ажлын байр, тавигдах шаардлагын талаар тухай бүр аймгийн иргэдэд зарлан мэдээллэж байх талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монголын Алт” \МАК\ ХХК нь 1993 онд анх үүсгэн байгуулагдсан, Үндэсний хөрөнгө оруулалттай, Монгол Улсын тэргүүлэх компаниудын нэг юм. Тус компани уул уурхай, барилгын материалын төсөл болон үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, агаарын тээвэр, үл хөдлөх хөрөнгө зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байна. МАК ХХК нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, дэлхийд тэргүүлэх сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг үйл ажиллагаа, үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, улс эх орныхоо хөгжил, эдийн засагт даацтай хувь нэмэр оруулах томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

mak-2017-07-04-01 mak-2017-07-04-02 mak-2017-07-04-03 mak-2017-07-04-04 mak-2017-07-04-05

mak-2017-07-04-08

  mak-2017-07-04-07