Удирдах ажилтнуудын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шуурхай зөвлөлгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

40

Өгөгдсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх байгууллага

Биелэлт

Хэрэгжилтийн хувь

1.

Тохижилтын уралдаан зарласантай холбоотойгоор цэвэрлэгээний аян зохион байгуулж ажиллах

Сумын Засаг дарга нарт

Баянтал сумын ЗДТГ-Цэвэрлэгээний аянд хуваарийн дагуу албан байгууллагын 56 иргэн оролцсон.

Шивээговь сумын ЗДТГ –  Цэвэрлэгээний аяны ажлыг зохион байгуулж, 15 аж ахуйн нэгж, албан байгууллагуудын нийт 173 ажилчид хамрагдаж 21,3 м3 хог цэвэрлэсэн.

Сүмбэр сумын ЗДТГ-  Аяны хүрээнд Бурхантаас Засмал замын төгсгөл хүртэлх зам, Хонхор хотхоны байруудын ойр орчмуудыг цэвэрлэсэн. Цэвэрлэгээг ШШГА, Тохижилт сүмбэр ОНӨААТҮГ, Политехникийн коллежийн оюутнуудтай хамтран зохион байгуулсан. Нийт 91 хүн оролцож, 17 шуудай хог, 3 тн хог хаягдлыг цэвэрлэн төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн байна.

100

2.

ЗГХЭГ-аас 05 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд шалгалттай тул удирдамжийн дагуу шалгалтанд бэлтгэх

Бүх байгууллагууд

ЗГХЭГ-ын орон нутаг хариуцсан Ахлах референт манай аймагт 5.18-5.19-ны өдрүүдэд АИТХ, АЗДТГ, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмжийн талаар санал солилцож удирдлага арга зүйгээр хангаж ажилласан.

100

3.

Хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэх

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс,

Сумдын ЗДТГ

 

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс- Хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэхээр улсын төсвөөс эрх шилжиж ирсэн болон АОНХСанд тодотголоор нэмэгдсэн 11 ажлын үнэлгээний хороог байгуулсан байна. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөөр нийт 31 ажил зарлахаас 13 ажлын тендерийг зарлаж, 6 ажил хийгдэж байна.

Шивээговь сумын ЗДТГ- Нийт 11 ажил төлөвлөгдсөнөөс 6 ажлын гэрээбайгуулсан, бараа тоног төхөөрөмжийн 1 ажил хийгдэж дууссан байна.

Сүмбэр сумын ЗДТГ- Их засварын 8 ажил, бараа тоног төхөөрөмжийн 3, зөвлөх үйлчилгээний 1, нийт 12 ажлын төлөвлөгөөг боловсруулж тодотголоор батлуулаад байна. Үүнээсбараа тоног төхөөрөмжийн 1 ажлыг хийж дууссан. Их засварын 8 ажлаас 2 үнэлгээний хороо байгуулсан тендерийн баримт бичгийг боловсруулж байна.

Баянтал сумын ЗДТГ- Энэхүү үүргийн биелэлтийг ирүүлээгүй.

70

4.

Хүүхдийн баярын арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулах

Нийгмийн бодлогын хэлтэс,

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй.

5.

Эрчим хүчний таслалтаас шалтгаалан ажил орхигдуулахгүй байх

Бүх байгууллагууд

Баянтал сумын ЗДТГ, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Орон нутгийн өмчийн газар-  Байгууллагын дотоод ажлаа зохион байгуулж ажилласан байна.

Шивээговь сумын ЗДТГ, Сүмбэр сумын ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар- Байгаль орчин, байгууллагын гаднах тохижилттой холбоотой ажлуудыг зохион байгуулж ажилласан.

Улсын бүртгэлийн хэлтэс- Цахилгаан үүсгүүр асааж Нэг цэгийн үйл ажиллагааг хэвийн явуулж иргэдэд үйлчилсэн.

 

30

6.

2017 хагас жилийн мэдээ тайлангаа цаг хугацаанд нь гаргаж ирүүлэх

Бүх байгууллагууд

Аймгийн Засаг даргын Тамгын газарт хагас жилийн байдлаар ирэх 10 тайланг 20 агентлаг, 3 сум хугацаанд нь ирүүлээд байна.

100

5.

Биелэлтийн дундаж хувь

80

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС