№ |
Өгөгдсөн үүрэг, даалгавар |
Хэрэгжүүлэх байгууллага |
Биелэлт |
Хэрэгжилтийн хувь |
1. |
Нийтийн эзэмшлийн орон сууцнуудын гаднах хог хаягдлыг цэвэрлэх |
Сүмбэр сумын Засаг дарга |
Хонхор хотхоны нийтийн эзэмшлийн байрнуудын гаднах цэвэрлэгээг СӨХ болон бусад аж ахуй нэгж байгууллагуудад хариуцуулж цэвэрлэгээг зохион байгуулж байхаар төлөвлөөд байна. |
0 |
2. |
Эзэмшил газар болон ойр орчмын 50 хүртэл метр газрынхаа цэвэрлэгээг хийх |
Бүх байгууллагууд |
Цэвэрлэгээг зохион байгуулах ажлыг БОАЖГазар нэгдсэн удирдлагаар ханган, сумд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна. Баянтал сумын ЗДТГ- Цэцэрлэг сургууль, эмнэлэг, соёлын төв, Талын-Илч ОНӨҮГазрын ажилтан албан хаагч нийт 75 хүн нийтийн их цэвэрлэгээнд оролцож, 2,6 тн хогийг цэвэрлэн, төвлөрсөн хогийн цэгт ачиж зөөвөрлөсөн. Шивээговь сумын ЗДТГ – Эзэмшил газрын цэвэрлэгээг 5-р сарын 5,6-ны өдрүүдэд зохион байгуулж 200 орчим иргэн оролцож, нийт 36 м3 хогийг цэвэрлэж, хогийн цэгт төвлөрүүлсэн. Сүмбэр сумын ЗДТГ- Сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй нэгж байгууллагынхаа ойр орчмын 50 м хүртэл газарт цэвэрлэгээ хийсэн тайланг 5-р сарын 18-нд ирүүлэхээр албан тоот хүргүүлэн ажиллаж байна. |
70 |
3. |
Сүмбэр сум нохой муур устгах ажлыг зохион байгуулах |
Сүмбэр сум |
Золбин нохой, муур устгах ажлын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн. 5-р сарын сүүлийн 10 хоногт устгалыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. |
Хэрэгжил-тийг тооцох хугацаа болоогүй |
4. |
УАШЗөвлөлгөөнд томилолт, чөлөө аваагүй, шалтгаангүй орны хүн суулгадаг, тасалдаг, хоцордог, үүрэг даалгавар биелүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох |
Аймгийн Засаг даргын Тамгын газар |
Удирдах албан тушаалтнууд шуурхай зөвлөлгөөнд хуваарийн дагуу оролцохгүй таслах, шалтгаангүйгээр орны хүн оролцуулах, хурлын цагаас хоцрох шалтгаангүйгээр мэдээллийг тавихгүй байх, үүрэг даалгаврын биелэлтийг хугацаанд нь гаргаж ирүүлэхгүй, хоцроох, зөрүүтэй мэдээлэл гаргаж ирүүлэх зэрэг зөрчил дутагдлыг гаргахгүй байх, гаргасан тохиолдолд “Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөний дэг”–ийн дагуу хариуцлага тооцон, захиргааны арга хэмжээ авах тухай албан тоот хүргүүлэхээр болсон. Мөн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнийг тодорхой бус шалтгааны улмаас удаа дараа тасалсан Цөм сүргийн үржлийн төвийн захирал Б.Эрдэнэзулд сахилгын шийтгэл ногдуулахаар болсон. |
70 |
5. |
Биелэлтийн дундаж хувь |
46,7 |