Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 07 дугаар хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн 15.00 цагаас аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв.
№ |
Хэлэлцэх асуудал |
Гаргасан шийдвэр |
1 |
Баянтал сумын 1 дүгээр багийн иргэн Ч.Энхцэцэг, Д.Эрдэнэцэцэг нараас үндэслэлгүй ажлаас халсан тухай өргөдөл |
Баянтал сумын 1 дүгээр багийн иргэн Ч.Энхцэцэг, Д.Эрдэнэцэцэг нарын өргөдөлтэй холбогдуулан маргааныг хянан шалгах комиссыг Д.Сувд, Б.Магвансүрэн, М.Анхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, комиссын даргаар Д.Сувдыг томилов. |
2 |
Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Т.Цэвэлмааг тангараг өргүүлэх тухай |
Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Т.Цэвэлмааг төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлэхээр шийдвэрлэв. |
3 |
Төрийн захиргааны байгууллагуудаар шалгалт хийсэн дүнг танилцуулах |
Зөвлөлийн гишүүд бүрэн цуглаагүй байгаа тул 3 дугаар асуудлыг хойшлуулав. |
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ