Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 06 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хуралдаанаас гарсан шийдвэр

38

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 06 дугаар хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09.00 цагаас аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Тус хуралдаанаар дараах шийдвэрийг гаргав.

Хэлэлцэх асуудал

Гаргасан шийдвэр

1

Сүмбэр сумын байгаль орчны мэргэжилтний орон тоонд О.Долгорыг нэр дэвшүүлэх тухай

Сүмбэр сумын байгаль орчны мэргэжилтний орон тоонд томилуулахаар О.Долгорыг нэр дэвшүүлж, тогтоолыг Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

2

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хүнс, тэжээлийн дэмжлэг, туслалцаа, нэг цэгийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний орон тоонд Г.Насанжаргалыг нэр дэвшүүлэх тухай

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хүнс, тэжээлийн дэмжлэг, туслалцаа, нэг цэгийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний орон тоонд Г.Насанжаргалыг нэр дэвшүүлж, тогтоолыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

3

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний орон тоонд Б.Энхцэцэгийг нэр дэвшүүлэх тухай

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний орон тоонд Б.Энхцэцэгийг нэр дэвшүүлж, тогтоолыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

САНАЛ, ХҮСЭЛТ ҮЛДЭЭХ ХЭСЭГ