Татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулан зохион байгуулсан НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ хүүхэд хөгшид татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүд олноор хамрагдсан шинэлэг олон үйл ажиллагаатай өргөн дэлгэр боллоо.
Говьсүмбэр аймгийн “БАЛДАН ЗАСАГ ХУДАЛДААНЫ ТӨВ”-ийн гадна талбайд ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ БҮТЭЭГЧ ЭРХЭМ ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ арга хэмжээний үеэр “Монгол такс” ХХК, Татварын мэргэшсэн зөвлөх нийгэмлэг, “Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбоо” төрийн бус байгууллагууд, Интерактив ХХК, Сэцэн ноён хүү ХХК хамтран кассын машин, POS төхөөрөмжийн худалдаа зохион байгууллаа.
Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, ebarimt нэгдсэн системийн талаар Улаанбаатар хотоос ирсэн зочин Монгол такс ХХК-ны захирал, профессор Н.Тунгалагмаа заавар, зөвлөгөө өглөө.
Татвар төлөгчдөд чанартай, баталгаатай, үнийн уян хатан нөхцөлтэй, программ төнөг төхөөрөмжийг нийлүүлэх, программ тоног төхөөрөмжийн мэдээллийг татвар суутган төлөгчдөд нэг дороос өгөх зорилгоор энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.