ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР” болж өнгөрлөө.

Монгол Улсын Ойн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу бүх нийтээр мод тарих өдрийг жил бүр хавар, намрын улиралд уламжлал болгон зохион байгуулж хэвшээд байгаа билээ.

1

Энэ жилийн хүрээнд “Бүх нийтээрээ мод тарих өдөр”-ийг аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/105 тоот захирамжаар аймгийн хэмжээнд 2017 оны 05 сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн ажилласны дагуу Тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг 2017 оны 05 сарын 02-03-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын гадна талбайд зохион байгуулж, мод сөөг тарихтай холбогдуулан Улаанбаатар хотоос Хөдөө аж ахуйн сургуулийн Экологийн тэнхимийн багш, докторуудыг урьж мод сөөг ургуулах, хортон шавьжтай тэмцэх, ургамал хамгаалалын талаар сургалтыг зохион байгуулж орон нутгаас нийт 50 гаруй албан хаагч, иргэдийг хамруулсан.

 Мод тарих арга хэмжээний хүрээнд 2017 оны 05 сарын 05-07-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд нийт  3780 гаруй мод бутыг тарьж албан ёсоор нээлтийн арга хэмжээг зохион байгуулан Аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл нээж үг хэллээ.

“Сүмбэр гарден” соёл, спорт амралтын хүрээлэнд Аймгийн ЗДТГазар, түүний харьяа агентлагууд 1280, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын Ойн анги 200, Сүмбэр сумын 3-р багийн 5-р сургуулийн дотуур байрны гадна талбайд Сүмбэр сумын ЗДТГазар түүний харьяа байгууллагууд 700, Ойн зурвасд аймгийн Шатахуун түгээх станцууд 150, Аж ауйн нэгж байгууллагууд өөр өөрийн эзэмшлийн хашаандаа 1000,  Баянтал сум бичил цэцэрлэгтээ 400, Шивээговь сум 250 мод сөөгийг тарилаа.

2 3

4 5 6

7 8

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us