ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2017 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

208

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД:         

   Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар: Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнийг энэ сард 2 удаа зохион байгуулж агентлаг, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагын дарга нарт цаг үеийн асуудлаар нийт 14 үүрэг даалгавар өгөгдөж үүрэг даалгаврын биелэлт 65,8 хувьтай байна.

   Нийгмийн бодлогын хэлтсийн харьяа байгууллагуудын “Иргэдтэй ажиллах-Нээлттэй өдөрлөг”-ийг 04 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд 3 суманд зохион байгууллаа. 2 өдрийн турш 1900 гаруй иргэнд зөвлөлгөө, туслалцаа үзүүлж, 2942 гарын авлага, танилцуулах материал тарааж, 1064 иргэнээс санал асуулга, судалгаа авч, 1883 иргэнд үйлчилгээ үзүүлж, давхардсан тоогоор 3827 иргэнд төрийн үйлчилгээг үзүүллээ.

    Цэрэг спортын “Би ирээдүйн офицер” тэмцээнийг Зэвсэгт хүчний 96 жил, Монгол хүн сансарт ниссэний 36 жилийн ой, “Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэл”-ийг эрчимжүүлэх аяны хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, Боловсрол соёл, урлагийн газар, Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн аймаг дахь салбар хамтран зохион байгууллаа. Тэмцээнд ерөнхий боловсролын дөрвөн сургууль, Политехник коллежийн нийт таван баг оролцож авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

 Аймгийн залуучуудын сагсан бөмбөгийн “Чойр хөгжлийн лиг-2017” тэмцээн хоёр сар хагасын турш 19 багийн 270 гаруй тамирчид өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа.

  Ус дулаанаар хангагч Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын 2016 онд аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээг дүгнэн, 2017 оны гэрээг байгууллаа.

 

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

2017 оны 04 дүгээр  сарын орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 1957301.1  мянган төгрөг, гүйцэтгэл 1510794.5  мянган төгрөг  буюу 77.2 хувийн биелэлттэй байна. Улсын төвлөрсөн төсөвт 495329.0 мянган төгрөг төвлөрүүлэхээс 473027.0  мянган төгрөг төвлөрүүлж 95.5 хувийн гүйцэтгэлтэй байна.

2017 оны 04 дүгээр сард АТБӨЯХАТатварын биелэлт 125.0 хувь, агаарын бохирдлын татварын биелэлт 103.1 хувь, НӨАТатварын тайлангийн ирц 100 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн ирц 99,0 хувь, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн ирц 98,1 хувь, суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлангийн ирц 96,9 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн ирц 100 хувь, түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийн тайлангийн ирц 100 хувь байна.

     Статистикийн хэлтсээс 2017 оны 01-04 дүгээр сард 26 татвар төлөгчид 1815400,4 мянган төгрөгийн татварын өр нэхэмжлэн мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Татвар төлөгч 1 аж ахуйн нэгжийн 76000,0 мянган төгрөгийн татварын өрийг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл өгсөн.

     Орон нутгийн төсвийн байгууллагуудад 1564448,2 мянган төгрөг, ОНХНСангаас 75871,3 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 3045476,6 мянган төгрөгийн санхүүжилт олгосон.

    2017 оны 03 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гаргаж аймгийн болон хэлтсийн цахим хуудсанд байршуулж, хэвлэмэл байдлаар 25 хэрэглэгчид тарааж, цахимаар 100 гаруй хэрэглэгчид хүргүүлсэн.

            Аймгийн хөдөө аж ахуйн зарим үзүүлэлтээр 2012-2016 оны инфографик гаргаж хэрэглэгчдэд сурталчилсан.

           Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэвэр

Төрөл

2016.04.24

2017.04.24

Шинээр тогтоолгосон

Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян, төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1415 1720990,2 1472 1854570,1

57

2 Тахир дутуу 294 246039,7 368 287479,0

74

3 Тэжээгчээ алдсан 130 110186,5 144 118287,3

14

4 Үйлдвэрийн осол 57 92198,5 53 84134,6

-4

  Нийт дүн 1896 2169414,9 2037 2344471,0

141

 

 

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

Төрөл

2016.04.24

2017.04.24

Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 428 31570,5 515 38254,2
2 ЖБА тэтгэмж 91 106365,0 99 111341,6
3 Оршуулга 20 12400,0 25 25000,0
4 ҮОМШӨ-ХЧТА 3 2221,1 15 6412,8
5 Ажилгүйдэл 39 58979,7 66 6412,8
  Нийт дүн 581 211536,3 720 300775,5

 

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2016.04.24 2017.04.24
Шинээр 280 86
Мөнгө тушаасан 669 710
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 50979,2 57775,3

 

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан бүрдүүлэх, түүнээс иргэд, байгууллагад лавлагаа, мэдээлэл өгөх ажлын хүрээнд хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан буюу www.legalinfo.mn сайт, төрийн мэдээлэл эмхэтгэлээс өдөр тутам сангаа баяжуулж, гар сангаас лавлагаа мэдээллийг байгууллага, иргэдэд өгч байна. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сайтаас шинээр гарч буй хууль эрх зүйн шаардлагатай мэдээллээ авч ашиглах талаар төрийн албан хаагчдад зөвлөж ажиллалаа.

Архивын ажлын  чиглэлээр:  Цахимд оруулсан баримтын талаарх сарын мэдээ, нормын биелэлт, цахим хэлбэрт шилжүүлэх 4 дүгээр сарын ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж, архивын баримтын бүрэлдэхүүн, тоо хэмжээ, хадгалалтын мэдээг гарган Архивын ерөнхий газарт хүргүүлж ажиллалаа. Мөн архивын баримтаар 8 иргэнд хуулбар олгож ажилласан.

 

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС НЬ: Тайлант сард согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 19, гэр бүл хүчирхийллийн улмаас бүртгэгдсэн гэмт хэрэг 6, хүүхэд оролцсон гэмт хэрэг 5, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 6, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 4 бүртгэгдсэн байна. Нийт гэмт хэргийн 19 буюу 6 хувь нь согтуугаар үйлдэгджээ.

Авто замд үйлдэгдсэн гэмт хэрэг 3, олон нийтийн газар үйлдэгдсэн гэмт хэрэг 10, гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 21 бүртгэгдсэн. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан 190 иргэн саатуулагджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 14, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 4, хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн зөрчил 4, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, хэрүүл маргаан үүсгэж жижгээр танхайрсан зөрчил 43 гарсан байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 14 хүнийг холбогдох хууль тогтоомжийн дагуу 6720.0 мянган төгрөгөөр, эрхийн үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 4 иргэнийг 960.0 мянган төгрөгөөр, гудамж талбай олон нийтийн газар болон гэр орондоо танхайрсан 43 иргэнийг 466.0 мянган төгрөгөөр торгож, захиргааны шийтгэл ногдуулсан.

Эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн, Сум дундын шүүхийн шүүгчийн шийтгэврээр захиргааны журмаар баривчлагдсан 14 хүнд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар 1 цагийн сургалтыг зохион байгууллаа.

Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Македоны үйлчилгээний нэгдсэн сан төрийн бус байгууллагатай хамтран гэмт хэрэгт өртөж болзошгүй болон саатуулах байранд саатуулагдсан, захиргааны журмаар баривчлагдсан нийт 12 этгээдэд сургалтыг 3 үе шаттай зохион байгуулсан.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2016 оны Б/19 дугаартай захирамжаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудын эргүүлийн хуваарийг батлуулан 8 аж ахуйн нэгж байгууллагын 21 ажилтантай хамтран гудамж талбайд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн.

 

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС: Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -56
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгасан -99
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон -111
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо- 26
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо -1
  • Гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлсэн тоо -2
  • Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн тоо -1
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо -11
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо -10
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -71
  • Өөр аймаг, хот руу шилжиж явсан нийт иргэн -51
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -164

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл –  4
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 15
  • Гэрээний бүртгэл –  195
  • Барьцааны гэрээний бүртгэл – 90
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга – 1

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн бүртгэл – 1
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт -2

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -76
  • Хуулийн этгээдэд гаргасан лавлагаа, хуулбар – 1
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар – 288-ыг олгож нийт 1275 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна.

 

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА: Тайлангийн хугацаанд хэргийн газрын үзлэгт нийт 30 удаа оролцож, хулгайн 7, зам тээврийн ослын 11, бусад хэргийн 11, хүн нас барсан учралын хэрэг 1, цогцосны задлан шинжилгээнд 1 удаа оролцож хэргийн газраас гарын мөр 18, гутлын мөр 8, тээврийн хэрэгслэлийн мөр 7, бусад ул мөр эд мөрийн баримт 13, бэхжүүлэн хураан авч хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжлэх зэрэг ажиллаагааны 857 кадр гэрэл зургийг хийж боловсруулан холбогдох материалд хавсарган ажилласан байна.

Нийт  кримналистикийн 8 шинжилгээ хийснээс гарын мөрийн 1, үүнээс үгүйсгэсэн 1, мөр судлалын шинжилгээ 6, үүнээс нотолсон 3, үгүйсгэсэн 3, бичиг судлалын шинжилгээ 1 хийснээс нотолсон 1 дүгнэлт гаргасан.

Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 50, нас тогтоох 1 шинжилгээ хийж дүгнэлт гаргасан ба үүнээс гэмтэл тогтоогдоoгүй 7, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 21, хөнгөн зэргийн гэмтэл 19, хүндэвтэр гэмтэл 2, хүнд гэмтэл 1 байна.

Гарын мөр улсын нэгдсэн Папилон санд 31 хүний гарын дардас оруулж, хэргийн газраас бэхжүүлсэн 5 ширхэг гарын мөрийг Папилон санд кодлон оруулсан.

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА: 2017 оны 04 дүгээр сард 159 гүйцэтгэх хуудасны 1162190,0  мянган төгрөгийн баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж 11  гүйцэтгэх хуудасны 5090,1  мянган төгрөгийн баримт бичгийг бодиттой дуусгавар болгож, Шийдвэр гүйцэтгэх албаны данснаас төлбөр авагч болон тэтгэлэг авагч нарт 11726,3 мянган төгрөгийг шилжүүлж, дансандаа 7513,2 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Өндөр үнийн дүнтэй нэр бүхий 15 төлбөр төлөгч нарын гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгч нартай уулзаж зарлагын гүйлгээг 06 сарын хугацаатай битүүмжлэх тухай 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/283  тоот албан бичгээр мэдэгдлээ.

Сум хөгжүүлэх санд төлбөртэй 9 гүйцэтгэх хуудасны 109982,2 мянган төгрөгийн баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн 3 өрөө байрыг битүүмжилсэн. Мөн төлбөр төлөгчөөс 500,0 мянган төгрөгийг хураан авч сум хөгжүүлэх сангийн дансанд төвлөрүүллээ. 7 гүйцэтгэх баримт бичигт зарлан дуудах мэдэгдэл, сайн дураар биелүүлэх мэдэгдлүүд өглөө.

2017 оны 04 дүгээр сарын байдлаар гүйцэтгэх хуудасны бодит биелэлт  36,4 хувьтай, мөнгөн дүнгийн бодит биелэлт 3,0 хувьтай ажиллалаа.

Одоогоор нийт ажиллагаатай 144 гүйцэтгэх хуудас, түдгэлзүүлсэн 12 гүйцэтгэх хуудасны үлдэгдэлтэй байна.

Аймгийн Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежтэй хамтран ”Уул уурхайн хүнд машин механизмын опператорчин”, “Барилгын цахилгаанчин”, “Нөхөн сэргээлт” зэрэг 3 мэргэжлээр 45 ялтанд мэргэжил онолын сургалтыг зохион байгуулан явуулж байна.

Засаг даргын дэргэдэх Насан туршийн боловсрол төвтэй 2016-2017 оны хичээлийн жилд хамтран ажиллах гэрээний дагуу 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн суурь боловсрол олгох сургалтанд 22 ялтан, бичиг үсэг тайлагдах сургалтанд 4 ялтан хамрагдаж байна.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР: Монгол улсын Засгийн газрын 2015 оны 416 дугаар тогтоолын дагуу аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж аймгийн удирдлагуудаар баталгаажуулан Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудаар баталгаажуулахаар хүргүүлээд байна.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 4 дүгээр сард баталсан “Эрчим хүчний байгууллагуудад гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, норм стандартын хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтын удирдамж”-ийн дагуу 2 аж ахуйн нэгжийн 5 обьектод үзлэг шалгалт хийж Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн талаар нийт 47 ажилтан, албан хаагчдад яриа таниулга, зааварчилгаа өгч ажилласан.

Онцгой байдлын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр баталсан “Аюулгүй өрх” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн дагуу Цахилгаан түгээх салбарын ажилчидтай хамтран Сүмбэр сумын айл өрхөд хуваарийн дагуу галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг 324 өрхөд хийж, 85 зөрчил илрүүлэн, 67 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 18 зөрчлийг арилгуулахаар үүрэг өгч, 845 хүнд анхааруулга сэрэмжлүүлгийг өгч ажиллалаа.

Байгууллага аж ахуй нэгжийн гаргасан хүсэлтийн дагуу болзошгүй гамшиг осол болон галын аюулгүй байдлын үзлэг шалгалтыг хийж ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт 4-ийг олгож 500.0 мянган төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу орон нутгийн орлогод төвлөрүүлж ажилласан байна.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/309 дугаар тушаал, Онцгой байдлын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” А/03 дугаар тушаалаар батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу аюулгүй байдал эрх зүйн үндэс хичээлийг 4 удаа 4 цагаар давхардсан тоогоор 168 албан хаагч, гамшгийн менежмент хичээлийг 3 удаа 6 цагаар давхардсан тоогоор 34 офицер бүрэлдэхүүн, ёс зүйн хүмүүжил хичээл 4 удаа 4 цагаар давхардсан тоогоор 168 албан хаагч, цэргийн хэрэг, жагсаалын бэлтгэл хичээл 2 удаа 4 цагаар давхардсан тоогоор 105 албан хаагч, тусгай бэлтгэл хичээлийг 4 удаа 4 цагаар давхардсан тоогоор 127 ахлагч бүрэлдэхүүн, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хичээл сургалтыг ээлжинд гарах бүрт 8 удаа 32 цагаар давхардсан тоогоор 184 албан хаагчид, Улсын нөөцийн салбарын энгийн ажилтны сургалтыг 4 удаа 4 цагаар давхардсан тоогоор 20 ажилтанд тус тус зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/96 дугаар “Эргүүл шалгалтын ажил зохион байгуулах тухай” захирамжийн дагуу хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандах, малын хулгай, хууль бус ан агнууртай тэмцэх эргүүл шалгалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулан 17 өрхийн 49 малчин иргэнд хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийн, анхааруулга, сэрэмжлүүлэг өгч, хээрийн түймэртэй тэмцэх болон байгаль хамгаалах нөхөрлөлүүдэд байршуулсан гал унтраах үлээгч аппаратанд үзлэг хийн хэвийн ажиллагааг хангууллаа.

Аймгийн хэмжээнд 2017 оны 04 дүгээр сард  обьектын гал түймрийн дуудлагаар 3 удаа ажилласан ба түймрийн улмаас ард иргэдэд 500.0 мянган төгрөгийн хохирол учирсан байна.

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР: Төлөвлөгөөт шалгалт 47, төлөвлөгөөт бус шалгалт 3, зөвлөн туслах үйлчилгээ 2, тандалт судалгаа 4-ийг үзүүллээ. Нийт хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 3 зөвлөмж, 12 албан шаардлага, 1 акт, 9 дүгнэлт гарган хүргүүллээ. 1 үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж, баталгаажуулж үйлдвэрлэлийн осол давтан гаргахгүй байх үүднээс 1 албан шаардлага гаргаж ажиллалаа.

 Дорноговь аймгийн стандарт хэмжил зүйн газартай хамтран хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч томоохон газруудыг хамруулан 4 цагийн салбарын сургалт зохион байгуулсан.

   Нийтийн үйлчилгээтэй 5 эмийн сан, 1 эм ханган нийлүүлэх байгууллагыг хамруулж хаяг шошгын зөрчилтэй, бүртгэлийн загвараас зөрүүтэй 2 төрлийн 13 ширхэг 99500 төгрөгийн эм, бэлдмэлийг хурааж 1 байгууллагад 2 заалт бүхий хугацаатай албан шаардлага, 2 байгууллагад эм хураасан акт үйлдэж цаашид борлуулж буй эм, бэлдмэлийн чанар аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөлгөө өглөө. Мөн иргэний мэдээллээр УБ хотоос ирсэн эмч нар эмчилгээ оношилгоо хийх явцдаа Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй Хятад улсад үйлдвэрлэсэн эмийг зориулалтын бус газар эм барих зөвшөөрөлгүйгээр гар дээрээс худалдан борлуулж байсан зөрчил илэрсэн тул 8 төрлийн 24 ширхэг эм тариа хураасан.

   Хүнсний чанар, стандартын улсын байцаагчдаас болон хүсэлтээр ирүүлсэн хүнсний бүтээгдэхүүн 84, усны 34, хөрс 4, арчдасны 210 дээжинд 2- 11 үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Эерэг сорьц 15 илэрлээ. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч 4, усаар хангагч 1 байгууллагатай бүтээгдэхүүн шинжлүүлэх гэрээ байгуулсан.

 

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН
ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Боловсролын чиглэлээр: Сүмбэр сумын 1, 2, 5 дугаар сургуулийн бага боловсролын удирдах ажилтан, багш нар Дундговь, Өмнөговь аймгийн тус бүр нэг сургуулиар орж туршлага судлах, үйл ажиллагаа зохион байгууллаа.

Улсын олимпиадын гадаад хэл, түүх, нийгмийн ухааны 2-ын давааны материалд анализ хийж, зөвлөмж бичиж, 5-н сургуулийн багш нартай уулзалт хийлээ. Аймгийн сургуулийн өмнөх боловсролын удирдах ажилтнууд, багш, туслах багш нар, тогооч, туслах ажилчид, Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Бор-Өндөр сумын цэцэрлэгүүдийн удирдах ажилтан, багш нар гэсэн бүрэлдэхүүнтэй Дундговь аймгийн Улсын тэргүүний 3, 4  дүгээр цэцэрлэг удирдлагын менежмент, сургалтын орчны бүрдэл, Монгол улсын шилдэг багш Д.Сүнжидмаагийн арга туршлага, сургалтын технологийн шинэчлэл зэрэгтэй танилцан ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Энержи – Ресурс” компанийн хөрөнгө оруулалттай 7, 27-р цэцэрлэг, Даланзадгад хотын 1-р цэцэрлэг, улсын тэргүүний 24 дүгээр цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Сургуулийн өмнөх насны хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд цэцэрлэг тус бүрээс 30 хүүхэд буюу 6 цэцэрлэгийн 180 хүүхэд оролцлоо.

Соёл, урлагийн чиглэлээр: Монгол бичгийн боловсролыг дээшлүүлэх , үндэсний хэл бичгээ сурах хүсэл зоригийг бадраах, хөгжүүлэх зорилгоор Монгол бичгийн тэргүүний уншигч шалгаруулах “Үндэсний бичиг соёл” уралдааныг 4 насны ангилалаар зохион байгуулж, нийт 13 багш, ажилчин, 36 сурагч оролцлоо.

Боржигин чуулгын 4 морин хуурч Ерөнхий боловсролын сургуулийн 44 сурагчид Боржигин морин хуурын сургалт зохион байгуулж 5 ая тоглож сургаад байна.

    Боржигин өв музей нь 2017 оны 4 дүгээр сард 105 хүнд өөрийн байраар, явуулын VRBOX үйлчилгээгээр 1000 иргэнд үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ 664 хүнд таницуулга, гарын авлага тарааж, 158 иргэнээс санал асуулга авч нийт 1105 хүнд үйлчилсэн.

     5 дугаар сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Э.Олонцэцэгийн анхны бие даасан “Сэтгэл зүтгэл” Монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг 2017 оны 04 дүгээр сарын 10-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр: Аймгийн хэмжээнд 2 хүүхэд харах үйлчилгээний төвд 3 хүүхэд харагч 15 хүүхэд хамрагдаж байна.  Албан байгууллага, аж ахуйн нэгжид Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасаг, хүүхдийн байцаагчтай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай”, “Хүүхэд хамааллын тухай“, “Хүүхдийн эрхийн тухай” хуулийг тус тус танилцуулж мэдээлэл хийлээ. Шивээговь суманд “Солонго” хүүхэд харах үйлчилгээ, Сүмбэр сумын 2-р багийн “Билгүүн” хүүхэд харах үйлчилгээний үйл ажиллагаатай танилцаж, зөвлөлдөх уулзалтыг хийж мэдээ мэдээллээр хангаж ажилласан. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Бор-Өндөр сумдын хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах чиглэлээр Баянхонгор аймгийн хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагаа, жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Аймгийн Засаг даргын нэрэмжит хүүхдийн урлагийн “Яргуй-2017” наадмыг амжилттай зохион байгууллаа. Урлагийн 6 төрлөөр нийт 300 гаруй хүүхэд оролцсон байна. Аймгийн Хүүхдийн Нэгдсэн зөвлөлийг 15 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгууллаа.

Эрүүл мэндийн чиглэлээр:  Эрүүл мэндийн үзүүлэлт

Үзүүлэлт

2016 îíû 04 ñàð

 

2017 он 04 сарын 20-ны байдлаар

Төрсөн эх 135 102
Гэрийн төрөлт 0 0
Амьд төрсөн хүүхэд 134 102
Амьгүй төрөлт 2 0
Нас баралт 26 23
Эмнэлгийн нас баралт 5 2
Хоног болоогүй нас баралт 3 2
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 5 1
1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0 2
Эмнэлгээс гарсан хүний тоо 1755 1265
Амбулаторийн үзлэг 46838 22814
Халдварт өвчин 125 43

 “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр”-р эрүүл мэндийн байгууллагууд гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах нэгдсэн дадлага сургуулилтад “Эмнэлгийн тусламжийн мэргэжлийн анги” 40 хүний  бүрэлдэхүүнтэй шинээр томилогдлоо.

 Эрүүл мэндийн сайдын “Жирэмсэн болон төрсний дараах үед үзүүлэх тусламж үйлчилгээний журам”- ын хэрэгжилтийг хангаж, жирэмсэн эхчүүдэд зориулж “Жирэмсний хяналтын чанарыг сайжруулах ньБага насны хүүхдийн зөв хооллолт” сэдвээр сургалт зохион байгууллаа.

 Олон улсын сувилагчдын баярыг угтаж “Эх, хүүхдийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулья” уриан дор ажил мэргэжлийн уралдаан, эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Биеийн тамир, спортын арга хэмжээ:  Улс даяар зохион байгуулагдаж буй “Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжийлтийн түвшин тогтоох сорил”-ын сарын аяны хүрээнд аймгийн сорил хариуцсан арга зүйч нарын дунд онол, практик хосолсон нэгдсэн сургалт зохион байгуулсан. Нийт 23 байгууллагын 38 албан хаагч, арга зүйч нар хамрагдлаа.

 Сагсан бөмбөгийн холбоо, Биеийн тамир, спортын газар хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Чойр хөгжлийн лиг–2017” сагсан бөмбөгийн тэмцээн 2 сар гаруй хугацаанд үргэлжлэн зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 19 багийн 280 гаруй тамирчин өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа.

Волейболын Идэрчүүдийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс охидын баг алт, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэж улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа. Мөн С.Будсүрэн шилдэг тэгш тоглогч, Э.Ундрахбаяр шилдэг хамгаалагчаар шалгарлаа.

Баянхонгор аймгийн Баянхонгор хотод зохион байгуулагдсан волейболын Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд МУГД Л.Цэдэнсодном зөвлөх дасгалжуулагчтай, спортын дэд мастер Б.Баярмаа ахлах дасгалжуулагчтай баг, тамирчид орж С.Будсүрэн ахлагчтай эмэгтэй баг хүрэл медаль хүртэн, шигшээ багийн тамирчин С.Будсүрэн шилдэг давуулагч, Ч.Номин-Эрдэнэ шилдэг холбогчийн шагнал хүртлээ.

    Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд зохион байгуулагдсан Боксын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Хаялага спорт клубын ОУХМ Л.Зоригтбаатар дасгалжуулагчтай тамирчид оролцон Д.Номиндарь охидын 46 кг жинд хүрэл медаль, Ц.Эрдэм хөвгүүдийн 52 кг жинд хүрэл медаль хүртсэн.

Жудо бөхийн Өсвөр үеийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд М.Батдэлгэр дасгалжуулагчтай тамирчид оролцон хөвгүүдийн Д.Эрдэнэбат эрэгтэй -27 кг жинд алтан медаль, Б.Цоож эмэгтэй +78 кг хүрэл медаль хүртэн, 5 тамирчин улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.

      Гацуурт ХХК-ын нэрэмжит Даамны өвсөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний 14-16 насны ангиллын охидын түргэн тоглолтын төрөлд С.Сарантуяа амжилттай оролцож мөнгөн медаль хүртлээ.

Бассейнаар давхардсан тоогоор 651 иргэнд үйлчлүүлснээс 562 хүүхэд, 89 том хүн байна.

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр: Ажил хайгчаар шинээр болон сэргээн бүртгүүлсэн 32 иргэний мэдээллийг Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд оруулж бүртгэсэн. Үүний 15 иргэн нь ажлаас чөлөөлөгдөж, ажил хайгчаар бүртгүүлэн ажилгүйдлийн тэтгэмж авах тодорхойлолт гаргуулсан байна.

13 аж ахуй нэгж, албан байгууллагаас 43 ажлын байрны захиалга ирснийг Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, холбогдох сувгуудаар зар мэдээг хүргэж, ажил хайгчаар бүртгэлтэй 15 иргэнийг ажлын байранд зуучилсан.

2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сарын аяны нээлтийн үйл ажиллагаанд 40 аж ауйн нэгж байгууллагын 81 төлөөлөл, албан хаагч, оюутнууд оролцлоо.

Нийгмийн халамж, үйлчилгээний чиглэлээр: 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар давхардсан тоогоор 3484 иргэнд 502,015,990.0 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Нийгмийн халамжийн сангийн зарцуулалтын мэдээ:

/ 2017 оны 04 сарын 19-ний байдлаар өссөн дүнгээр/

Үзүүлэлт

2017.01.01  –  2017.04.19

Хүн тоо

Мөнгөн дүн

1 Халамжийн тэтгэвэр 225 120,266,980
2 Нөхцөлт мөнгөн тэтгэмж 194 51,377,040
3 Амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж 219 41,204,670
4 Ахмад настнуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 544 16,633,200
5 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 48 3,716,660
6 Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж 382 52,314,640
7 Алдарт цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 5 2,750,000
8 Алдарт эхийн одонтой эхчүүдэд үзүүлэх мөнгөн тусламж 956 154,400,000
9 Насны хишиг 560 47,580,000
10 Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ    
11 Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа 351 11,772,800
Нийгмийн халамжийн сангийн дүн 3484 502,015,990.0

Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг 90 хүний бүрэлдэхүүнтэй баг аймгийн хэмжээнд нийт 3476 өрхийг бүрэн хамруулж 99.8 хувийн амжилттай зохион байгууллаа. Өрхийн мэдээллийг мэдээлийн санд оруулах шивэлтийн ажил 95 хувьтай явагдаж байна.

 

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд манай аймагт 04 дүгээр сарын 17-ны өдөр ажиллалаа. Уулзалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга байгууллагын зорилт, зорилгоо танилцуулж, 2017 онд хэрэгжүүлж буй ажил, цаашид авч хэрэгжүүлэх ажил болон хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Салбарын сайд улсын төсвийн хөрөнгөөр сум бүрт 1 худаг болон газар тариалангийн чиглэлээр 1 худаг, 2018 онд Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажлын байрны барилгын асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

“Органик хүнсний тухай хууль”-ийг дагалдан гарах 7 журам, 1 аргачлалын төсөлд санал өгөх хэлэлцүүлгийг зохион байгуулсан ба хэлэлцүүлэгт газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчийн төлөөлөл 13, сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийн газар тариалан, мал аж ахуйн асуудал хариуцсан 3 мэргэжилтэн нийт 20 гаруй хүн оролцож, 10 санал гаргасныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүллээ.

Мал аж ахуйн талаар:

2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 7 хоног бүр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын газар болон Мал эмнэлэг үржлийн газарт мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бус хорогдлын мэдээг гарган хүргүүлж байна.

Мал төллөлтийн байдал:

Сумын нэр

Оны эхний хээлтэгч

Төллөсөн хээлтэгч

Бүгд Ингэ Гүү Үнээ Хонь Ямаа Бүгд Ингэ Гүү Үнээ Хонь Ямаа
1 Баянтал 26778 53 1285 842 13435 11163 14483 9 167 269 7304 6734
2 Сүмбэр 139667 210 4701 4108 65593 65055 63444 39 497 791 32794 29323
3 Шивээговь 19113 56 517 615 9427 8498 13387 12 96 123 6218 6938
Аймгийн дүн 185558 319 6503 5565 88455 84716 91314 60 760 1183 46316 42995

 

Төл бойжилтын байдал:

Төрөл

Сүмбэр сум

Баянтал сум

Шивээговь сум

Нийт

Бойжиж буй төл Ботго 39 9 12 60
Унага 497 167 96 760
Тугал 791 269 123 1183
Хурга 32936 7471 6250 46657
Ишиг 29491 6772 6969 43232
Бүгд 63754 14688 13450 91892
Бойжилтын хувь Ботго 100 100 100 100
Унага 100 100 0 100
Тугал 100 100 0 100
Хурга 100.4 100.2 100.5 100.7
Ишиг 100.6 100.6 100.6 100.4
Бүгд 100.5 100.5 101.4 100.6
Төллөлтийн хувь 45.4 54.1 70.0 49.2

 

Том малын хорогдол

Төрөл

Сүмбэр сум

Баянтал сум

Шивээговь сум

Нийт

Оны эхний малын тоо Бүгд 295361 59121 43428 397910
Тэмээ 572 141 109 822
Адуу 14525 4162 1563 20250
Үхэр 9947 2094 1605 13646
Хонь 136657 28374 20852 185883
Ямаа 133660 24350 19299 177309
Хорогдсон мал Бүгд 1202 166 69 1437
Тэмээ 0 0 0 0
Адуу 7 1 0 8
Үхэр 59 0 3 62
Хонь 327 21 38 386
Ямаа 809 144 28 981
Нийт малд эзлэх хорогдлын хувь 0.41 0.28 0.16 0.36

Бог малын хээлтүүлэгчийг эх сүргээс нь тусгайлан ялгах ажил үргэлжилж байгаа бөгөөд ялгавал зохих 1078 хуц, 893 ухна, бүгд 1971 хуц, ухна ялгахаас 7 суурьт 237 өрхийн 578 хуц, 379 ухна, бүгд 957 хуц, ухныг ялгаж гүйцэтгэл 48.5 хувьтай байна.

Сүмбэр түүний эрлийз үүлдрийн 1244 хонь төллөхөөс 994 төллөж, төллөлт 80 хувьтай, 796 хурга бойжиж бойжилт 80 хувьтай байна. Бэлтгэсэн 194 ширхэг хурганы арьсанд анхан шатны боловсруулалт хийсэн. Төллөх 1241 хонинд хээлийн шалгалт хийж, 17 эм хонь сувай байгаа нь тогтоогдсон байна. Төллөх 3 суурьт малын эмийн аптек, ашигт долооц тараалаа.

Хүнс, газар тариалангын чиглэлээр: 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Тариаланчдын улсын зөвлөлгөөн”-нд 2 тариаланч, 1 мэргэжилтэн оролцсон бөгөөд зөвлөлгөөний мэдээллийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сүмбэр сумын ногоочдын төлөөлөлд хүргэж, шинээр хүлэмж барих сонирхолтой 4 иргэн, мод ногоо тарих сонирхолтой 6 иргэнд арга зүйн зөвлөлгөө өгч ажиллалаа.

Бараа бүтээгдэхүүн

Дээд үнэ/төг/

Доод үнэ/төг/

Өссөн бүүрсан үзүүлэлт/+-/

1 Үхрийн мах Ястай 6500 6000 -500
Цул 7500 7000 -500
2 Хонины мах Ястай 5000 4500 -500
Цул 6500 6000 -500
3 Адууны мах Ястай 5500 5000 +500
Цул 6000 5500 +500
4 Ямааны мах Ястай 4500 4000 +300
Цул 5500 5000 -200
5 Тахианы мах Гуя 7200 7000
Мөч 7500 7000
6 Лууван Монгол 1000 1000 +150
Хятад
7 Төмс Монгол 100 650 +125
Хятад
8 Байцаа Монгол 2200 1500
Хятад
9 Чинжүү Монгол
Хятад 5500 5200
10 Манжин Монгол 1500 1000 +500
Хятад
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 4000 2500 +500
Хятад 1000 900
12 Помидор Монгол 5000 3500
13 Өргөст хэмх Монгол 5000 4500 +500
14 Элсэн чихэр   2300 2200
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2300 2000 -50
Шар слава 1кг 2200 2000
Гурвалжин слава 1 кг 3500 3000
16 Сүү Задгай 2500 2000
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 2000 1800
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй 2700 2400
18 Талх Чойр /Шивээ/ 1800 600
19 Өндөг ОХУ 350 320
Монгол 350 320
20 Алтан тариан гурил Задгай дээд 1450 1300
Задгай 1-р зэрэг 1000 860
Задгай 2-р зэрэг 900 880
Савлагдсан д/дээд 1650 1400
Савлагдсан дээд 1500 1300
Савлагдсан 1-р зэрэг 1150 920
Савлагдсан 2-р зэрэг 950 900
21 Ургамлын тос Олейна 4800 4500
Алтан 3600 3500
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 950 750

Мал эмнэлгийн чиглэлээр: Аймгийн Засаг даргын 2017 оны А/64 дүгээр захирамжийн дагуу аймгийн нутаг дэвсгэр дэхь хонин сүргийг гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зохион байгууллаа. Вакцинжуулалтад аймгийн хэмжээнд 185.0 хонь хамруулахаас 165.0 хонь хамруулж, гүйцэтгэл 90 хувьтай байна. Мал эмнэлэг үржлийн газраас 363.0 мян.тун вакцин хүлээн авснаас 165.2 мян.тун вакцин зарцуулж, 197.8 мян.тун вакцин нөөцөнд үлдээд байна. Үлдэгдэл вакциныг отор нүүдлээс орж ирэх өрхийн хонин сүргийг болон хургыг вакцинжуулахаар төлөвлөөд байна.

Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулж эхэллээ. Вакцинжуулалтанд 134.8 мян.тол мал хамруулахаас 54.4 мян.тол мал хамруулж, гүйцэтгэл 40 хувьтай байна.

Хүнс, хөдөө аж ахуйн газар, “Монгол ВИ.И.ТИ.НЕТ” ТББ-тай хамтран малчдад зориулсан “Малын халдваргүй өвчин, эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалтыг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулж Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын 61 малчинг хамруулж малын халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, эмийг зөв зохистой хэрэглэх талаар тодорхой мэдээллийг өгөв.

Сургалтын хүрээнд 2 төрлийн 96 ширхэг гарын авлага тарааж, малын эмийн үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.

 

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,
ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Байгаль орчны талаар: Шивээговь сумын “Цэвэрлэх байгууламжийн шинэчлэл” хэлэлцүүлгийг Шивээговь сумын ундны усны аюулгүй байдал, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, цэвэрлэх байгууламжийг барьж байгуулах гэсэн сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ус сувгийн удирдах газар, аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаа, Мэргэжлийн хяналтын газар, газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Эрүүл мэндийн газар, Шивээговь сумын Засаг даргын Тамгын газар, Илчлэг Шивээ ОНӨҮГ-ын төлөөллүүдийг оролцууллаа.

2017 оны “Бүх нийтээрээ мод тарих өдөр”-ийг аймгийн Засаг даргын 2017 оны А/105 тоот захирамжаар аймгийн хэмжээнд 2017 оны 05 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Монгол Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм хөтөлбөр”-ийн хүрээнд таригдсан модыг аймгуудад хуваарилах шийдвэрийн дагуу Өмнөговь аймгийн Булган сумын Дал бригадад байрлах ойн зурвасаас 1650 ширхэг бортоготой заг, 2 настай хайлаасны тарьц 500 ширхэг, Өмнөговь аймгийн Сум дундын ойн ангиас 500 ширхэг сухайны бэлдсэн мөчир мөн Дундговь аймгийн Сум дундын ойн ангиас нэг шуудай хайлаасны үрийг тус тус авч ирлээ.

БОАЖЯам, Монголын Аялал Жуулчлалын Холбоотой хамтран 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулсан “International Travel Mart-2017” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд аймгаас Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга болон бусад байгууллагын 11 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцож аймаг орон нутгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий гарын авлагыг хэвлэн иргэд олон нийтэд тараан сурталчилан танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган”-д орон нутагт үйл ажиллагаа явуулж буй “Хээнций уул”, “Уулзварын гол” нөхөрлөлийн төлөөлөл болон Сүмбэр сумын Засаг дарга, БОАЖГ-ын дарга нар оролцлоо. Уг чуулганы үеэр Хээнций уулын нөхөрлөлийн ахлагч Т.Гонгорбаатар “Байгаль орчны тэргүүний ажилтан”, Сүмбэр сумын Засаг дарга Байгаль орчны иргэний зөвлөлөөс “Байгальд ээлтэй сумын Засаг дарга” цол тэмдгээр шагнагдсан.

Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг 3 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж, 40 гаруй аж ахуйн нэгж, албан байгууллагын 520 албан хаагч оролцон, 12 тн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

Хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан холбогдох хууль тогтоомж, албан даалгаврын хүрээнд аймгийн Засаг даргын “Эргүүл шалгалт зохион байгуулах тухай” 2017 оны А/96 дугаар захирамжийг гаргуулан, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хуваарийн дагуу эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулахаар байна.

Ус цаг уурын урьдчилсан мэдээг хэрэглэгчдэд цаг тухайд нь шуурхай хүргэж, аймгийн www.govisumber.tsag-agaar.gov.mn www.tsag-agaar.gov.mn болон www.govisumber.nemem.gov.mn цахим хуудсуудад байршуулж ард иргэд болон аж ахуй нэгж байгууллагад цаг агаарын мэдээг хялбар авах боломжийг ханган ажиллалаа.

Тээвэр, авто замын талаар: Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 04 дүгээр сарын 25-ны байдлаар 520, өссөн дүнгээр 781 тээврийн хэрэгсэл орсон байна.

Хот хооронд 5214 иргэн, аймаг хооронд 82 иргэн, сум хооронд 206 иргэн зорчиж, 83 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар: 2017 оны 4 ä¿ãýýð ñàðûí 20-íы ºäðèéí áàéäëààð 28.7 сая төгрөгèéã òºâëºð¿¿ëæ, төлбөрийн òºëºâëºãºº 31.9 хувèéí áèåëýëòòýé áàéíà.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 05 дугаар тогтоолоор аймгийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт батлагдаж, нийт 1771 иргэнд 136.6 га газрыг өмчлүүлэхтэй холбогдуулан Шивээговь, Баянтал сумд газар өмчлөх өргөдөл хүлээн авч байна. Харин Сүмбэр сум 1423 иргэнд газар өмчлүүлэх өргөдлийг хүлээн авч дуусаад байна.

“Ëэíä ìåíåæåð-2” ïðîãðàìм õàíãàìæ íýâòýð÷ ãàçàð ýçýìøèã÷, àøèãëàã÷, ºì÷ëºã÷äèéí õóâèéí õýðýã öàõèì ñèñòåìä á¿ðòãýãäýæ ýõëýýä áàéíà. ¯¿íèé äàãóó àéìãèéí õýìæýýíä LM-2 ïðîãðàìмûã íýâòð¿¿ëæ àøèãëàõààð ÃÇÁÃÇÇÃ-òàé õàìòðàí áàéãóóëëàãûíõàà ìýðãýæèëòí¿¿ä áîëîí ñóìûí ãàçðûí äààìëóóäад сургалт зохион байгуулсан.

Мөн газар барьцаалах үйлчилгээг 27 иргэн, аж ахуйн нэгжийн газарт хийж 270000 төгрөгийг Сүмбэр сумын тэмдэгтийн хураамжийн 100220500941 тоот дансанд төвлөрүүлэн ажиллаад байна. Газар хэмжүүлэх хүсэлт гаргасан 6 иргэний өргөдлийг хүлээн авч 100220029002 тоот дансанд 150000 төгрөгийг төвлөрүүлж, 3 иргэний газарт эргэлтийн цэгийг суулгаж бэхэлсэн.

“Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай” хууль болон холбогдох дүрэм журам батлагдан мөрдөгдөж байгаатай холбогдуулан Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих зэрэг төслийн хүрээнд аймгийн Сүмбэр сумын 1, 2 дугаар багийн оршин суугчдын амьдрах орчин нөхцлийг сайжруулах, хөрсний бохирдлыг багасгах шаардлагатай нөхцөл байдал үүссэн 4 байршлыг сонгож санал солилцох, газар дээр нь үзэх, дээрхи төслүүдийн талаар мэдээлэл зөвлөлгөө авах зорилгоор холбогдох мэргэжилтэн болон албан тушаалтнуудтай уулзлаа.

Цаашид дахин төлөвлөлт хийх шаардлагатай газрын судалгаа мэдээллийг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу нарийвчлан хийж, шаардагдах хөрөнгө санхүүжилттай холбогдолтой асуудлыг урьдчилан төлөвлөн шийдвэрлэх, нийслэл хотод хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн ажилтай танилцах, туршлага судлах зэрэг олон асуудлын талаар санал солилцлоо.

Ерөнхий захиалагчийг төлөөлөн захиалагчийн техник хяналтыг Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн дотуур байр болон Баянтал сумын 4 дүгээр сургуулийн дотуур байрны засварын ажил, Баянтал сумын 4 дүгээр сургуулийн спорт заалны дотор цахилгаан монтаж угсралтын ажилд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны талаар: 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар аймгийн Орон нутгийн хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 3, Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хэрэгжүүлэх 3 худалдан авах ажиллагаа зарлагдаад байна.

Аймгийн “Орон нутгийн хөгжил сан”, “Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал”-ын хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах урилгыг www.tender.gov.mn, www.govisumber.gov.mn, www.haaa.gs.gov.mn сайт, өдөр тутмын “Монголын үнэн” сонинд тус тус нийтэлсэн.

Сумдын худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэнгүүдэд цахим худалдан авах ажиллагааны систем, худалдан авах ажиллагаатай холбоотой заавар, зөвлөлгөө, зөвлөмжийг тухай бүр өгч ажиллаж байна.

Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран Дэлхийн банкны санхүүжилтээр Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох А3, Цахим худалдан авах ажиллагааны систем зэрэг сэдэвт сургалтад аймгийн хэмжээнд нийт 100 хүн хамрагдсан. Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох А3-ын сургалтад 60 хүн хамрагдаж, 40 хүн тэнцсэн байна.

 

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

 

БАЯНТАЛ СУМ: 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр сумын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнийг зохион байгууллаа. Цаг үеийн асуудлуудаар хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа.

2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 3,875,0 мянган төгрөг, гүйцэтгэл 2,523,2 мянган төгрөг төвлөрүүлсэн байна.

Орон нутгийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 71,909,0 мянган төгрөг, гүйцэтгэл 65,691,9 мянган төгрөг байна. Үүнээс цалин, унаа, хоол нэмэгдэл урамшуулалд 40,717,0 мянган төгрөг, НДШ 4,398,9 мянган төгрөг зарцуулсан байна.

Улсын төсвийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 250,388,8 мянган төгрөг, гүйцэтгэл 216,872,7 мянган төгрөг байна. Үүнээс цалин хөлсөнд 11,627,7 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 10,771,8 мянган төгрөгийг тус тус зарцуулсан.

Орон нутгийн төсвийн байгууллагын өглөг 6,902,8 мянган төгрөг, орон нутгийн төсвийн байгууллагын авлага 2,647,6 мянган төгрөг, тусгай зориулалтын төсвийн байгууллагын авлагагүй, тусгай зориулалтын байгууллагын өглөг 1,288,0 мянган төгрөг, нийт өглөг 8,191,2 мянган төгрөг байна.

Төлийн мэдээ:  26678 хээлтэгчээс 14483 хээлтэгч төллөсөн байна. Төллөлт 54 хувьтай байна. Үүнээс ингэ 9, гүү 167, үнээ 269, хонь 7304, ямаа 6734 байна.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас байнгын асаргаа шаардлагатай 2 ахмад настан, хөгжих өрхийн 5 хүүхдийг витаминжуулалтанд хамрууллаа. Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор сумын Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгууллаа.

2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 4 дүгээр сургуулийн спорт заалны дотор цахилгааны ажлын гэрээг байгууллаа. Ажлын гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байна. 4 дүгээр сургуулийн дотуур байрны засварын ажлын гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байна. Ажлын гүйцэтгэлд дотоод хяналтыг тогтмол тавьж ажиллаж байна.

 

СҮМБЭР СУМ: Сум хөгжүүлэх сангаас зээл аваад гэрээний хугацаа дуусч аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаруу шилжсэн 11 зээлдэгчийн барьцаа хөрөнгийг битүүмжлэн зээлийн эргэн төлөлтийг барагдуулах талаар мэдэгдэх хуудас өгч ажиллаж байна.

Сумын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар зөвлөлийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн 10 дугаар тогтоолоор 9 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгууллаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын сарын аяны хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний 5 дахь хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулж, уулзалт хэлэлцүүлэгт Цахилгаан дамжуулах болон цахилгаан түгээх, “Шивээ овоо” ХК, газрын тос, уул уурхай, төмөр замын аж ахуй нэгж байгууллагуудын ХАБЭА-н хариуцсан ажилтан, төлөөлөлүүд оролцлоо.

Дорноговь аймгийн Стандарчлал хэмжил зүйн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг 4 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд суманд ажиллаж 20 аж ахуй нэгж байгууллагын 47 хэмжих хэрэгсэл жин, газрын тосны 6  аж ахуй нэгжийн 53 шатахуун түгээгүүрийн хошууг баталгаажуулан, 12 иргэн аж ахуй нэгжид стандартын тохирлын гэрчилгээг олгохоор салбар зөвлөлийн хурлаас шийдвэрлэсэн ба сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд “Стандартын  хэрэгжилт, бараа бүтээгдэхүүний баталгаажилт” сэдэвт сургалтыг 14 үйлчилгээний газрын төлөөлөлд зохион байгууллаа.

Өрхийн орлогыг орлуулан тооцох  аргачлал судалгаанд сумын хэмжээнд 2466 өрх сонгогдож 99,8 хувьтай явагдлаа.

 Орон нутгийн  орлогын төлөвлөгөө 53,0 сая төгрөг, гүйцэтгэл 50,3 сая төгрөг буюу 94,9 хувьтай байна. Орон нутгийн болон тусгай зориулалтын авлага 2747,9 мянган төгрөг, өглөг  нь 22173,5 мянган төгрөг болсон байна.

2017.04.24-нд хүүхэд харах үйлчилгээний ажлын хэсэг 2-р багийн төгрөгийн 2-12 тоотод үйл ажиллагаа явуулдаг Г.Насантогтохын хүүхэд харах үйлчилгээтэй танилцан дүнгэлт гаргалаа.

Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Бор-Өндөр  ОНХХөтөлбөртэй хамтран  “Дундын хадгаламжийн бүлэг” ийн  сургалтыг хөгжих өрхийн болон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 30 иргэнд зохион байгууллаа.

Газар тариалан: Хаврын тариалалт эхэлсэнтэй холбогдуулан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран тариалан эрхлэгчдийн дунд сургалт зохион байгуулж 15 иргэн хамрагдлаа.

Хөдөө аж ахуйн талаар: 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар гарсан төлийн бойжилт 98,8 хувь, мал төллөлт 45,4 хувьтай байна.

 

Бүгд

Ингэ

Гүү

Үнээ

Эм хонь

Эм ямаа

Төллөсөн хээлтэгч 63444 39 497 791 32794 29323
Гарсан төл 63754 39 497 791 32936 29491
Хорогдсон төл 698 2 7 18 431 275
Бойжсон төл 63021 37 490 773 32505 29216

 

Том малын зүй бус хорогдол:

 

Бүгд

Тэмээ

Адуу

Үхэр

 хонь

ямаа

Хорогдсон том мал бүгд 1202

0

7

59

327

809

Үүнээс:өвчнөөр

0

0

0

0

0

0

Хорогдсон хээлтэгч

149

0

2

9

38

100

 

Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, Хээлтүүлэгчийн хянан баталгаажуулалтын журмын дагуу бог малын хээлтүүлэгчийг эх сүргээс  ялган суурилах ажлыг 100 хувь зохион байгуулсан.

Сумын хэмжээнд ямааны ноолуурын гарцад хэмжилт хийж ноолуурын дундаж гарцыг тогтоох, судалгаа хийх ажлын удирдамж боловсруулан 2, 4, 5, 6 дугаар багийн 27 малчин өрхийн 9111 ямааг хамруулан ноолууранд хэмжилт хийсэн. Уг хэмжилтээр сумын хэмжээнд ноолуурын дундаж гарц 0,404 граммтай байна.

Сумын хэмжээнд 130691 толгой мал шүлхийн вакцинд хамрагдахаас 69470 толгой мал хамрагдсан байна. Энэ нь нийт хамрагдах малын 53,1 хувийг хамраад байна.

Байгаль орчны хүрээнд: 04 дүгээр сарын 14-ний өдөр төвийн багуудын нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, 24 тонн хатуу хог хаягдлыг тээвэрлэн ачуулсан. Мөн 2, 3-р багийн нутаг дэвсгэрт үүссэн хур хог хаягдлыг ачуулан, муу усны нүхний цооног болон гудамжинд үүссэн ил задгай шингэн хог хаягдлыг булж цэвэрлэн сургууль цэцэрлэгийн ойр орчимд болон гудамж талбайд нийт 75 кг хлорын шохойгоор ариутгал халдваргүйтгэл хийлээ.

 

ШИВЭЭГОВЬ СУМ: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 5 дугаар хуралдаан 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулагдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:

  1. “Зуун умай”, “Нэртийн булаг”-ийн газар нутгийг тусгай хамгаалалтанд авах тухай
  2. Газрын үнэлгээний бүсчлэлийн хил зааг, төлбөрийн хувь хэмжээг батлах тухай
  3. Сумын 2017 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө батлах тухай
  4. ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн дүрэм
  5. Сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх гэсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

            Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2017 оны 03 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд нийт 61 малчин өрхөөр тойрч ИТХ-ын 2017 оны 1 дүгээр улирлын ажлын тайлан, “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Малын халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх” талаар гарын авлага тараасан байна. Мөн улаан загалмайн анхан шатны хороо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Малчиддаа тусалъя” 14 хоногийн аяны хүрээнд хуримтлагдсан материаллаг зүйлсийг малчин өрхүүдэд олгох ажлыг зохион байгуулсан.

Сумын Засаг даргын 2017 оны А/31 тоот захирамжаар тээврийн хэрэгслийн техникийн хяналтын улсын үзлэг тооллогыг зохион байгуулах комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй томилж тээврийн хэрэгслийн техникийн хяналтын улсын үзлэг, тооллогыг 2017 оны 04 дүгээр сарын 17-20-ны хооронд зохион байгуулж нийт 260 гаруй авто машин тээврийн үзлэгт хамрагдсан байна.

Сумын соёлын төвөөс “Урлагийн наадам-2017” тэмцээнийг 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төсвийн байгууллагуудын дунд зохион байгуулж 4 байгууллагын 50 гаруй ажилтан, албан хаагчид оролцсоноос 3-р сургуулийн хамт олон “Шилдэг”-ээр шалгарлаа.

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр аймгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт эмэгтэйчүүд 45, дотор 43, шүд 35, мэс засал 25, мэс ажилбар 3, чих хамар хоолой 27, нүд 27, хүүхэд 35, мэдрэл 34, зүрхний цахилгаан бичлэг 22 хүн нийт 296 иргэн тус тус хамрагдсан байна.

Сумын Эрүүл мэндийн төв нь Улаанбаатар хотын Геронтологийн үндэсний төвийн эмч нартай хамтран 2017 оны 04 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд сумын 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй нийт 99 ахмад настанд /эхо, зүрх судас, ясны сийрэгжилт, мэдрэл, настан судлал, настны зөв хооллолт сургалт/ гэсэн 6 төрлөөр урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй зохион байгуулсан. 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сүрьеэгүй ирээдүйн төлөө нэгдэцгээе “Маск” нөлөөллийн жагсаалыг сумын төв талбайгаас эхлэн албан байгууллагуудад Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварлах зам, эмчилгээ, халдварын дэгдэлтийн талаарх мэдээллүүдийг хүргэн ажилласан. Нөлөөллийн жагсаалын мэдээлэл сургалтанд 97 иргэн хамрагдсан байна.

Сумын “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр сумын ахмадуудын дунд спортын тэмцээнийг 4 төрлөөр зохион байгуулж нийт 60 гаруй ахмад настан оролцож төрөл тус бүрт эхний гурван байрыг шалгаруулан шагнаж урамшуулсан.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 53 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон даяар зарлагдсан “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг 2017 оны 04 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулж 12 байгууллагын 114 ажилтан, албан хаагчид хамрагдлаа.

Орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд зохион байгуулан өрхийн жагсаалтын дагуу нийт 641 өрх хамрагдахаас 761 өрхийг хамруулж 120 өрхийг өргөдлийн дагуу хамруулсан.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас сумын ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй 18 иргэнд нүдний шил, таяг, магнитафон, даралтны аппарат, тэргэнцэр, мөн зорилтот бүлгийн 5 өрхийн 5 хүүхдэд витамин олгосон. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй 8 өрхийн 3, 4-р сарын 923000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг гэрээ байгуулсан дэлгүүрээр дамжуулан олгоод байна.

Байгаль орчны талаар: Бүх нийтийн их цэвэрлэгээг 04 дүгээр сарын 7, 8-ний өдрүүдэд зохион байгуулж 16 аж ахуйн нэгж , байгууллага, 1, 2-р багийн 133 иргэн 36 м3 хог хаягдлыг түүж цэвэрлэн төв хогийн цэгт ачиж зайлуулсан.

2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар ямаа 6938, хонь 6218, үнээ 123, гүү 96, ингэ 12, нийт 13387 мал төллөж, ишиг 6969, хурга 6250, тугал 123, унага 96, ботго 12 нийт 13450 төл бойжиж, төл бойжилт 70 хувьтай байна.

Сумын Засаг даргын А/29 тоот захирамжаар малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийх ажлын хэсэг томилогдон 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс “Шүлхий” өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарилгын ажлыг зохион байгуулж 49 өрхийн 1165 толгой үхэр хамрагдаж тарилгын явц 72 хувьтай байна.

2017 оны ОНХС-ийн 7,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3-р цэцэрлэгийн “Гал тогооны тоног төхөөрөмж” худалдан авах  ажлыг зохион байгуулж Альянстрейд ХХК-тай гэрээ байгуулан 1, 2-р хоолны тогоо, 4 ширэмтэй цахилгаан пийшин, 50л-ийн усны сав, дээжны хөрөгч зэргийг хүлээн авсан.

Сумын хэмжээнд нохой устгах ажлыг зохион байгуулж 04 дүгээр сарын 24 –ний өдрийн байдлаар 28 нохой устгаад байна.

 

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

САНАЛ, ХҮСЭЛТ ҮЛДЭЭХ ХЭСЭГ