Удирдах ажилтнуудын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шуурхай зөвлөлгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

247
Өгөгдсөн үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх байгууллага Биелэлт Хэрэгжилтийн хувь
1 Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын сарын аян зохион байгуулагдаж байгаа тул ажилтан, албан хаагчдаа бүрэн хамруулах

Сумдын ЗДТГ

Бүх байгууллагууд

Шивээговь сум- Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын сарын аяны хүрээнд сумын ААНБ-уудыг сорилд хамруулах хуваарь гарган сумын хэмжээнд нийт 15 ААНБ хамрагдахаас 5 байгууллагын ажилтан албан хаагчид хамрагдаад байна.

Улсын бүртгэлийн хэлтэс, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Санхүүгийн хяналт, аудитын алба албан хаагчдаа хамруулсан байна.

Сүмбэр сум- Биеийн тамир спортын газраас зохион байгуулсан сургалтанд эрүүл ахуйч, эмч хамрагдаж байгууллагын нийт албан хаагчдын 60 хувь нь бие бялдрын түвшин тогтоох сорилд хамрагдаад байна.

Баянтал сумын ЗДТГазар ажилтнуудаа сорилын мэдээллийг бүрэн хүргэсэн ба хамруулахад бэлтгэж байна.

Бусад байгууллага энэхүү үүргийн биелэлтийг ирүүлээгүй.

 

 

 

 

 

30

2 Эзэмшил газар болон ойр орчмын 50 хүртэл метр газрынхаа цэвэрлэгээг хийх Бүх байгууллагууд

Шивээговь сумын ЗДТГазар- Бүх нийтийн их цэвэрлэгээг 14 хоног тутам хуваарийн дагуу зохион байгуулж 16 ААНБ, 1,2-р багийн 133 иргэн оролцон 36м2  хог хаягдлыг түүж цэвэрлэн  төв хогийн цэгт төвлөрүүлсэн.

Сүмбэр сум- Эзэмшил газар болон ойр орчмын цэвэрлэгээг 7 хоног бүр тогтмол хийж байгаа бөгөөд 1,2,3 дугаар багийн гэр хорооллын оршин суугчдын нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан.

Баянтал сум- Бүх нийтийн их цэвэрлэгээг 4-р цэцэрлэг, 4-р сургууль, Талын илч ОНӨҮГ, Эрүүл мэндийн төв, Соёлын төв зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Нийт 115 хүн оролцож 2 тн хог түүж цэвэрлэн төв хогийн цэгт төвлөрүүлсэн.

Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Санхүүгийн хяналт, аудитын албаны албан хаагчид байгууллагын эзэмшлийн газар болон нийтийг хамарсан цэвэрлэгээний ажилд оролцсон.

Бусад байгууллага энэхүү үүргийн биелэлтийг ирүүлээгүй.

 

30

 

3 Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд байгууллагын ажилчдаа бүрэн хамруулах, судалгааны тоологч очсон тохиолдолд тухайн албан хаагчид 15-20 минутын чөлөө олгож судалгаанд нь хамруулах арга хэмжээг авах

Сумдын ЗДТГ

Бүх байгууллагууд

Сүмбэр сумын ЗДТГ, Баянтал сумын ЗДТГазар, Шивээговь сумын ЗДТГазар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Санхүүгийн хяналт, аудитын алба тус тус албан хаагчдаа өрхийн амьжиргаа түвшин тодорхойлох судалгаанд чөлөө олгож бүрэн хамруулсан байна.

Бусад байгууллага энэхүү үүргийн биелэлт ирүүлээгүй.

 

 

50

4 Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд багийн Засаг дарга нарыг хөтчөөр ажиллуулах Сумдын Засаг дарга нарт

Баянтал сум- Хөтчөөр 1,2-р багийн Засаг даргыг ажиллуулсан. Судалгаанд 212 өрх хамрагдахаас 173 өрх хамрагдсан. Өргөдлөөр нэмэлт 51 өрх хамрагдсан. Ийнхүү 1 дүгээр багийн 169 өрх, 2 дугаар багийн 55 өрх тус тус хамрагдсан.

Шивээговь сум- Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 1,2-р багийн Засаг дарга нар хөтчөөр ажилласан.

Сүмбэр сум- Улсын хэмжээнд зохион байгуулагдсан орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд 1-р багийн 474, 2-р багийн 644, 3-р багийн 734, 4-р багийн 72, 5-р багийн 74, 6-р багийн 95 өрх нийт сумын хэмжээнд 2093 өрх хамрагдаж багийн Засаг дарга нар хөтчөөр ажилласан.

 

 

 

 

100

 

5 Биелэлтийн дундаж хувь 52,5

 

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС