ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО.

tangarag-2017-03-24-01Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалтын үеэр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцэн, туршилтаар ажиллаж байх хугацаандаа цаашид төрийн албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудит, байгууллагын ил тод байдал хариуцсан мэргэжилтэн Дашхорлоогийн Нарансолонго, Хуулийн зөвлөх, архив, бичиг хэрэг, даргын туслах хариуцсан мэр­гэжилтэн Даваадоржийн Номин, Мэргэжлийн хяналтын газрын Барилга, техникийн хя­налтын улсын байцаагч Энхбатын Амарсайхан, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Мэдээллийн сан, техник программ хангамж хариуцсан мэргэжилтэн Батзулын Мянганбаяр, Шивээговь сумын ЗДТГ-ын Мал эмнэлэг, үржлийн тасгийн Бэлчээр, газар тариалан, худаг ус хариуцсан мэргэжилтэн Лувсандоржийн Хулан, Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Төмөрбаатарын Цэвэлмаа нар “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангар­гаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч боллоо.

tangarag-2017-03-24-02

 

 ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us