ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Кросс гүйлтийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

2017-03-10-cross-10Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 96 жилийн ой, Монгол хүн сансарт ниссэний 36 жилийн ойг тохиолдуулан аймгийн Цэргийн штаб, хөнгөн атлетикийн холбоо хамтран Кросс гүйлтийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг нээлттэйгээр зохион байгууллаа. Тэмцээнд 4 насны ангилалд 73 тамирчин оролцон өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Эрэгтэйчүүдийн 16-29 насны ангилалд Алдар спорт хорооны тамирчин Н.Адъяахүү тэргүүлсэн бол 30-аас дээш насны ангилалд аймгийн Онцгой байдлын хэлтсийн тамирчин Д.Ариунжаргал, эмэгтэйчүүдийн 16-29 насны ангилалд Алдар спорт хорооны тамирчин Н.Дулам, эмэгтэйчүүдийн 30-аас дээш насны ангилалд Эрүүл амьдралын хэв маягийн клубын тамирчин А.Оюун-Эрдэнэ нар шалгарсан байна.

 Тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа үзүүлж хамтран ажилласан аймгийн Биеийн тамир, спортын газар, Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн газрын хамт олонд талархал илэрхийлье.

 

Эрэгтэй 16-29 насны 10 км-ын зайд байр эзэлсэн тамирчид /40/

  1. Тэргүүн: Алдар спорт хорооны тамирчин Н.Адъяахүү
  2. Дэд: Алдар спорт хорооны тамирчин А.Төрбат
  3. Гутгаар: Алдар спорт хорооны тамирчин Ц.Цогжаргал
  4. Тусгай: Аймгийн Онцгой байдлын газрын тамирчин Э.Мөнхчулуун

Эрэгтэй 30-аас дээш насны 8 км-ын зайд байр эзэлсэн тамирчид /14/

  1. Тэргүүн: Аймгийн Онцгой байдлын газрын тамирчин Д.Ариунжаргал
  2. Дэд: Төмөр замын 3-р ангийн тамирчин З.Төгсбат
  3. Гутгаар: Аймгийн Онцгой байдлын газрын тамирчин Б.Баянмөнх
  4. Тусгай: Аймгийн Онцгой байдлын газрын тамирчин Д.Төмөрчөдөр

Эмэгтэй 16-29 насны 5км-ын зайд байр эзэлсэн  тамирчид/14/                                                                                                                                                       

  1. Тэргүүн: Алдар спорт хорооны тамирчин Н.Дулам
  2. Дэд: Алдар спорт хорооны тамирчин Ш.Энхнаран
  3. Гутгаар: Политехник коллежийн тамирчин О.Болортунгалаг
  4. Тусгай: 5-р сургуулийн тамирчин У.Оюунгэрэл

Эмэгтэй 30-аас дээш насны 4 км-ын зайд байр эзэлсэн тамирчид /5/

  1. Тэргүүн: Эрүүл амьдралын хэв маягийн клубын тамирчин А.Оюун-Эрдэнэ
  2. Дэд: Аймгийн Цагдаагийн хэлтсийн тамирчин Г.Ариунсайхан
  3. Гутгаар: Аймгийн Онцгой байдлын газрын тамирчин Н.Тогтохбуян

2017-03-10-cross-6 2017-03-10-cross-7 2017-03-10-cross-9 2017-03-10-cross-8 2017-03-10-cross-2 2017-03-10-cross-3 2017-03-10-cross-4 2017-03-10-cross-5 2017-03-10-cross-1

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us