ШИВЭЭГОВЬ СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ДЭД ХӨТӨЛБӨРТ ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭН ТУХАЙ

30

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

 

ИЛТГЭХ ХУУДАС

 

 

ШИВЭЭГОВЬ СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ДЭД ХӨТӨЛБӨРТ
ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭН ТУХАЙ

 

2016 оны 12 сарын 28                                                                                               Чойр

 

Хураангуй байдал:

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн 2016 оны төлөвлөгөө, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Шивээговь суманд хэрэгжиж буй “Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих”, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрүүдэд дотоод хяналт шалгалтыг 2016 оны 12 сарын 23-28-ны хооронд хийлээ.

Хяналт шалгалтыг хийхдээ “Төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 244 дүгээр тушаал “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”-ыг удирдлага болгон ажиллалаа.

Дэд хөтөлбөрийн хөрөнгийг сумын Засаг дарга В.Бат-эрдэнэ 1-р гарын үсэг, орон нутаг хөгжлийн сангийн нягтлан бодогч П.Пүрэвням 2-р гарын үсэг зурж зарцуулсан байна.

Хэрэгжилт :

 

д\д

Шалгуур үзүүлэлт

Хэрэгжилт

Хувь

1 Сумын дэд хөтөлбөрийг сумын ИТХ-аар хэлэлцүүлж батлуулсан байх

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар тогтоолоор “Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг, 18 дугаар тогтоолоор “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийг баталсан байна

 

 

100

2 Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж баталсан байх

Дэд хөтөлбөрийг 2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг сумын Засаг дарга хөтөлбөр тус бүрээр нь баталсан байна.

100

3 Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийг төсөвлөж батлуулсан эсэх

Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг төсөвлөж, төлөвлөгөөндөө тусгаж хөтөлбөр тус бүр 6,0 сая төгрөг буюу нийт 12,0 сая төгрөгийг “Орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалт”-д тусгаж, санхүүжүүлэхээр ИТХ-ын 2015 оны 21 дүгээр хуралдааны 06 дугаар тогтоолын 2-р хавсралтаар батлуулсан байна. Төсвийн тодотголоор “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийн зардал 500,0 мянган төгрөгийг нэмж тодотгуулсан байна.

100

4  

 

 

 

Хэрэгжүүлж зохион байгуулсан арга хэмжээ

1.    “Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг 2016 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг 20 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Төлөвлөгөөний хүрээнд 17 арга хэмжээ зохион байгуулж 5,568,8 мянган төгрөг зарцуулж 86 хувийн биелэлттэй хэрэгжүүлж, 431,200 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

2.    “Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийг 17 арга хэмжээ зохион байгуулж 6,494,4 мянган төгрөг зарцуулж 89 хувийн биелэлттэй хэрэгжүүлж, 1405,6 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Хөтөлбөрийн тайлагналтанд анхаарах шаардлагатай. Арга хэмжээ зохион байгуулахдаа өргөн хүрээтэй явуулж чадаагүй, хамрагдсан хүний тоо маш бага байна.

70

5 Дэд хөтөлбөрийн үр дүн

1.    Дэд хөтөлбөрийг  хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө 2016 онд хүрэх түвшингээ тодорхойлсон хирнээ тайлагнахдаа хүрэх түвшиндээ харьцуулаагүй байна. Зорилтод бүлгийн иргэд рүүгээ үр дүнтэйгээр чиглэж чадахгүй байна. Тухайлбал: Зорилтот бүлгийн 35 хүүхдэд хичээлийн хэрэглэл өгөхөөс төсөв хүрээгүй гээд 8 хүүхдэд  олгосон. Засаг даргын нэрэмжит спортын бага наадам зохион байгуулахад 1,0 сая төгрөг төлөвлөж 474,0 төгрөг хэтрүүлж нийт 1474,0 мянган төгрөгөөр санхүүжүүлсэн. Эндээс харахад зорилтот бүлэгт чиглэсэн арга хэмжээ үр дүнтэй хэрэгжихгүй болохоор хөтөлбөрийн үр дүн буурч харагдаж байна.

2.    Ахмад настан, зорилтот бүлгийн ахмад настан, ХБИ-ийн судалгаа байхгүй, нийт зорилтот бүлгийн хэдэн хүнээс 20 хувийг хамруулах нь тодорхойгүй атал тайландаа 8 иргэн хамруулсан байдлаар тайлагнаад 100 хувиар үнэлсэн байна. Хөтөлбөрийн хөрөнгийг оновчтой зөв төлөвлөж зөрцуулахгүй бол хөтөлбөрийн үндсэн зорилго алдагдаж болзошгүй байна. Хөтөлбөр зорилгоосоо хазайж иргэдэд хөтөлбөрийн зардлаас буцалтгүй тусламж үзүүлсэн.

 

50

6 Дараа оны төсөвт хөрөнгө тусгуулсан эсэх 2017 оны орон нутаг хөгжлийн сангийн төсөл арга хэмжээний зардал хөтөлбөр тус бүрт 2,0 сая төгрөг буюу нийт 4,0 сая төгрөгийг сумын ИТХ-аас баталсан байна.

100

 

Дундаж үнэлгээ

86,7 хувь буюу 4,3 оноо

 

ЗӨВЛӨМЖ

  1. Дэд хөтөлбөрийг тухайн жилд хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулахдаа холбогдох суурь судалгааг үнэн зөв гаргаж, хүрэх түвшингээ зөв тогтоох
  2. Тухайн жилийн төлөвлөгөөний зорилтоо зөв тодорхойлж, хөтөлбөрийн зорилгодоо нийцүүлсэн төлөвлөлт хийх
  3. Тайлан бичихдээ тоо мэдээлэлтэй тодорхой бичиж тайлагнах ба үнэлгээг өгөхдөө хүрэх түвшинтэйгээ харьцуулж үнэлэх
  4. Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр сумын ИТХ-д оруулж хэлэлцүүлэн үнэлүүлж байх
  5. Төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн хангахад анхаарч, хөрөнгийн нөөцийн зарцуулалтад хяналт тавьж ажиллах шаардлагатай.

 

 

 

ХЯНАСАН:

ХШҮДАХ-ИЙН ДАРГА                                           Х.БУЯНБАЯР

ИЛТГЭХ ХУУДАС БИЧСЭН:

ХШҮДАХ-ИЙН МЭРГЭЖИЛТЭН                        П.НАРАНМАНДАХ