Удирдах ажилтнуудын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шуурхай зөвлөлгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

97

 

Өгөгдсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх байгууллага

Биелэлт

Хэрэгжилтийн хувь

1 “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг чанартай зохион байгуулах Сумдын ЗДТГ,

Хүнс, хөдөө аж ахуйн газар,

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар,

Биеийн тамир, спортын газар

Шивээговь сум – Сумын “Элбэг дэлбэг цагаан сар” үзэсгэлэн худалдааг 2017.02.13-ны өдөр зохион байгуулж, 10 иргэн 13 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож, 1085000 төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Баянтал сум – “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Сүмбэр сум – Үзэсгэлэн худалдаанд 81 иргэн, аж ахуйн нэгж 80 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, иргэд 40,3 сая төгрөгийн, аж ахуйн нэгжүүд 100 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн.

90

2 Нохой устгах ажлыг зохион байгуулах Сумдын ЗДТГ Шивээговь сум – Сумын ОНХСангаас санхүүжүүлэн, 2 иргэнтэй гэрээ байгуулж 61 нохой, 5 муур устгасан.

Баянтал сум – ОНХСангийн 500,0 мянган төгрөгийн санхүүжилтээр 1 иргэнтэй гэрээ байгуулан 67 нохой устгасан.

Сүмбэр сум – Сумын ОНХСангийн 1,5 сая төгрөгийн санхүүжилтээр 2017.02.13-15-ны өдрүүдэд нохой устгалыг зохион байгуулж 188 нохой устгасан.

100

3 Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах Сумдын ЗДТГ Шивээговь сум – 2017.02.10-ны өдөр зохион байгуулж, 19 аж ахуйн нэгж, байгууллагын 123 ажилтан оролцож 42 м3 хог хаягдлыг цэвэрлэн зөөвөрлөж хогийн цэгт хүргэсэн.

Баянтал сум – 2017.02.16-нд зохион байгуулж, 36 иргэн оролцож, 3,5 тн хог цэвэрлэсэн.

Сүмбэр сум – 2017.02.11,12,19-ны өдрүүдэд нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж нийт 548 иргэн хамрагдаж, 3 тн хог цэвэрлэж, төвлөрсөн цэгт хүргэсэн.

ОБГ, Татварын хэлтэс, Музей байгууллагынхаа орчимд цэвэрлэгээ хийж, Статистикийн хэлтэс, УБХ, МХГазрууд зарласан хугацаанд нь цэвэрлэгээнд оролцсон байна.

90

4 Цагаан сарын баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүрийг хуваарийн дагуу чанартай хийх Байгууллагын дарга нарт Шивээговь сум – 2017.02.26-наас 2017.03.05-нд жижүүрийн хуваарь гарган ажиллана.

Баянтал сум – Сумын ЗД-ын 2017 оны А/09 тоот захирамжаар хуваарийг баталж байгууллагууддаа хүргүүлсэн.

Сүмбэр сум – Энэхүү үүргийн биелэлтийг ирүүлээгүй.

ОБГ, Татвар, МХГ-ууд жижүүрийн хуваарь гаргасан байна.

30

Биелэлтийн дундаж хувь

77,5

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС