Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын мэдээ

139

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД:         

 

   Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар: Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнийг энэ сард 2 удаа зохион байгуулж агентлаг, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагын дарга нарт цаг үеийн асуудлаар нийт 9 үүрэг даалгавар өгөгдөж үүрэг даалгаврын биелэлт 67 хувьтай байна.

  “Говьсүмбэр мастер кросс-2017” уралдааныг Петротрак ХХК, Монголын авто мастеруудын холбоотой хамтран зохион байгууллаа. Тэмцээнд 44 тамирчин оролцож, эр зориг, уран чадвараараа сорин өрсөлдлөө. Тэмцээнийг зохион байгуулахад НИК ХХК, Баяннексус ХХК, Төрийн банк, Мобил брэнд, Triangle Tyre Mongolia, Beiben Truck, Weichai power, Denso, Crown service, Хүч ак компаниуд ивээн тэтгэж хамтран ажиллалаа.

Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Байгаль орчин болон Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тодорхой чиглэлийн хүрээнд Монгол улсын Хөдөө аж ахуйн Их сургуулийн бүрэлдэхүүний салбар сургууль болох Мал аж ахуй биотехнологийн сургуулийн захирал доктор О.Баатарцогт болон Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимийн багш доктор профессор Т.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй эрдэмтдийн багийг аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, түүний харьяа агентлагуудын удирдлагуудын хамт 01 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд хүлээн авч уулзаж хамтран ажиллах талаар санал солилцлоо.

ХХ зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 01 дүгээр сарын 10-15-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Шивээ-Овоо ХК-ийн дэргэдэх “Хаялага” клубын тамирчин Э.Одбаяр 56 кг-ын жинд, Г.Мандахтөр 81 кг-ын жинд, Л.Зоригтбаатар 91 кг-ын жинд тус тус өрсөлдснөөс боксын ОУХМ Л.Зоригтбаатар, Замчин спорт хорооны Ж.Мөнхболдыг, залуу тамирчин Г.Мандахтөр, Алдар спорт хорооны тамирчин Б.Энх-Амгаланг ялж тус бүр хүрэл медалийн болзол хангасан байна.

 

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

2017 оны 01 дүгээр сарын Орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 481035.2 мянган төгрөг, гүйцэтгэл 92942.7 мянган төгрөг буюу 19.3 хувийн биелэлттэй байна. Улсын төвлөрсөн төсөвт 50830.0 мянган төгрөг төвлөрүүлэхээс 101720.8  мянган төгрөг төвлөрүүлж 200.1 хувийн гүйцэтгэлтэй байна

2017 оны 01 дүгээр сард АТӨЯХАТатварт 1 594.5 мянган төгрөг, агаарын бохирдол 130,0 мянган төгрөг төвлөрүүлж, НӨАТатварын тайлангийн ирц 99,8 хувь, орон нутгийн төсвийн байгууллагуудад 481035,2 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 648589,9  мянган төгрөгийн санхүүжилт олгосон.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан орон нутгийн 2017 оны төсвийг төсвийн программд бүрэн шивж оруулан Сангийн яаманд хүргүүлж, гүйлгээ хийх зарцуулах эрхийг нээлгэсэн.

2016 оны 12 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гаргаж аймгийн болон Статистикийн хэлтсийн цахим хуудсанд байршуулсан.

2016 оны жилийн эцсийн хүн ам, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын дүнг гаргаж Статистикийн хэлтсийн цахим хуудсанд байршуулан, Монголын мэдээ сонин болон аймгийн чөлөөт хэвлэл Чулуун гэр сонинд мэдээлэл нийтэлсэн.

Үндэсний Статистикийн Хорооны даргын баталсан 2017 оны мэдээ, тайлангийн графикийн дагуу 42 төрлийн мэдээ авч хугацаанд нь дамжуулсан..

        

Нийгмийн даатгалын сангаас олгосон: Тэтгэвэр

Төрөл 2016.01.24 2017.01.24 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян, төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1386 435933,3 1454 495730,1 68
2 Тахир дутуу 268 57788,8 307 74759,1 36
3 Тэжээгчээ алдсан 122 26671,9 136 32553,2 14
4 Үйлдвэрийн осол 57 23095,8 54 24104,5 -3
Нийт дүн 1833 543489,8 1951 627146,9

 

Нийгмийн даатгалын сангаас олгосон: Тэтгэмж

Төрөл 2016.01.24 2017.01,24
Хүний тоо Тэтгэмжийн дүн

/мян. төг/

Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 18 688,7 63 3190,3
2 ЖБА тэтгэмж 8 7563,4 19 19463,2
3 Оршуулга 5 3100,0 4 4000,0
4 ҮОМШӨ-ХЧТА 0 4 1200,4
5 Ажилгүйдэл 13 16457,0 21 18500,0
Нийт дүн 44 27809,1 111 46353,9

 

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2016.01.24 2017.01.24
Шинээр 26 22
Мөнгө тушаасан 151 305
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 8132,0 12777,0

 

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан бүрдүүлэх, түүнээс иргэд, байгууллагад лавлагаа, мэдээлэл өгөх ажлын хүрээнд хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан буюу www.legalinfo.mn сайт, төрийн мэдээлэл эмхэтгэлээс өдөр тутам сангаа баяжуулж, гар сангаас лавлагаа мэдээллийг байгууллага, иргэдэд өгч байна. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сайтаас шинээр гарч буй хууль эрх зүйн шаардлагатай мэдээллээ авч ашиглах талаар төрийн албан хаагчдад зөвлөж ажиллалаа.

Архивын тасгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан, мэдээ, төрийн архивын цахимжуулалтын талаарх судалгааг тус тус гаргаж Архивын ерөнхий газарт хүргүүлсэн.

Архивын тасгийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулсан. 2017 оны 01 дүгээр сарын байдлаар төрийн архиваас 26 иргэнд лавлагаа, мэдээллээр үйлчилгээ үзүүлсэн. Мөн 2016 онд лавлагаа, хуулбар олгосон баримтыг цэгцэлж Аудитын газарт шалгуулахад бэлэн болоод байна.

 

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС НЬ: Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран 2017 оны 01 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Сүмбэр, Шивээговь, Баянтал сумын иргэдэд 2016 оны үйл ажиллагааны тайлангаа тавьж иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвх зүтгэлтэй ажилласан Ерөнхий боловсролын 2-р сургуулийн захирал, Баянтал сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн захирал нарыг шагнаж урамшууллаа. Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 6/6085 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Шинэ жил” ерөнхий арга  хэмжээний төлөвлөгөөний дагуу нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан.

Архи, согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөлтэй 14 аж ахуйн нэгж байгууллагын шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх цагийн хуваарийг авч, тухай бүр эргүүлийн чиглэл маршрутанд оруулан, ажилчдын аюулгүй байдлыг хангаж, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжийг дээшлүүлэх, орчны гэрэлтүүлгээ сайжруулж, хаалга цонхны бэхэлгээ хийх, дохиолол, камерын системийн бүрэн ажиллагааг ханган ажиллах талаар албан мэдэгдлийг хүргүүлсэн.

Дээрх арга хэмжээний хүрээнд 1071 зөрчлийг илрүүлж 50351600 төгрөгөөр торгож, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан 65 хүнийг албадан саатуулж, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид 67 хүнийг хүлээлгэн өгч, 2 хүнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 18 жолоочийн эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу  хасч ажилласан байна..

Аймгийн Прокурорын газартай хамтран “Захиргааны хяналт” арга хэмжээг зохион байгуулан тэнсэн харгалзах болон хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 13 этгээдийг хамруулж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх уулзалт зөвлөлгөөнийг зохион байгуулан гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаар баталгаа гаргуулсан.

Мөн Мэргэжлийн хяналтын газартай хамтран томоохон зах, худалдааны төв, хүнс барааны дэлгүүрүүдэд стандартын шаардлага хангахгүй, хямд үнэтэй согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон пиротехникийн хэрэгсэл борлуулж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд үзлэг шалгалтыг хийхэд зөрчил илрээгүй болно.

Аймгийн хэмжээнд орон гэргүй хүүхэд байхгүй ба тэнэмэл гэх тодотголтой 5 хүүхдийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.

Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, sсhool police эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар албан мэдэгдлийг хүргүүлсэн.

Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Петровис шатахуун түгээх станцын дэргэдэх засмал зам дээр мөн Хонхорын 4 замын уулзвараас Хэлмэгдэгсдийн хөшөө хүртэлх, Андууд-1 худалдааны төвийн хойд тойргийн хатуу хучилттай замд тусгаарлах зурваст гэрэлтүүлэгч товруу тус тус хийсэн.

Зөрчил гаргасан 42 иргэнийг шийтгэврээр 3.497.000 төгрөг, торгуулийн тасалбараар 897 иргэнийг 25.830.400 төгрөгөөр торгож, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болон хурд хэтрүүлсэн 6 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жилийн хугацаагаар хасаж, 2880000 төгрөгийн торгууль ногдуулсан.

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг зөрчилд холбогдсон 24 хүнийг албадан саатуулан, шүүгчийн шийтгэврээр 1 иргэнийг баривчилсан байна.

 

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС НЬ: Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -24
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгасан -50
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон -61
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо -17
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо -2
  • Гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлсэн тоо -3
  • Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн тоо -1
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо-7
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо -4
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -91
  • Өөр аймаг, хот руу шилжиж явсан нийт иргэн -58
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -34

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл -6
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 20
  • Гэрээний бүртгэл – 10
  • Барьцааны гэрээний бүртгэл – 49
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга – 5

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр байгууллагдсан хуулийн этгээдийн бүртгэл – 1
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт -5

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар-146
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар- 22-ыг олгосон байна. Нийт 616 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна.

 

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА НЬ: Тайлангийн хугацаанд хэргийн газрын үзлэгт нийт 33 удаа оролцож, үүнээс хүн амины хэргийн газрын үзлэгт 2, хулгайн 14, зам тээвэр 10, бусад хэргийн 7, цогцосны задлан шинжилгээнд 2 удаа оролцож хэргийн газраас гарын мөр 18, гутлын мөр 14, бусад ул мөр эд мөрийн баримт 21, тээврийн хэрэгслийн мөр 10-ыг бэхжүүлэн хураан авч, хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжлэх зэрэг ажиллагааны 929 гэрэл зургийг боловсруулан холбогдох материалд хавсарган ажилласан байна.

Нийт кримналистикийн 10 шинжилгээ хийснээс гарын мөрийн шинжилгээ 7, мөр судлалын шинжилгээ 3-ыг хийснээс нотолсон 4, үгүйсгэсэн 6 дүгнэлт гаргасан.

Тайлант хугацаанд химийн шинжилгээ 5, биологийн шинжилгээ 2-ыг тус тус хийсэн байна.

Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 54-ийг хийж дүгнэлт гаргасан ба үүнээс гэмтэл тогтоогдоoгүй 15, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 15, хөнгөн зэргийн гэмтэл 24 байна.

Гарын мөр улсын нэгдсэн Папилон санд 12 хүний гарын дардас оруулсан.

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА НЬ: “Шинээр ирсэн ялтныг хүлээн авах хөтөлбөр”-ийн дагуу 21 ялтныг хүлээн авч холбогдох хууль журмыг танилцуулан, ганцаарчлан уулзаж кейс файл нээж тэмдэглэл хөтөлсөн.

Суллагдах хугацаа дөхсөн 15 ялтанд хууль эрх зүйн болон амьдрах ухааны 4 цагийн сургалтыг явуулсан.

Аймгийн Уул уурхайн жишиг сургууль Политехник коллежтэй хамтран Уул уурхайн хүнд машин механизмын опператорчин, барилгын цахилгаанчин, нөхөн сэргээлт зэрэг 3 мэргэжлээр 45 ялтанд мэргэжлийн онолын сургалтыг явуулсан.

Арга зүйн зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийн дагуу хугацааны өмнө тэнсэн суллагдах 15 ялтны материалыг бэлтгэн Прокурорын байгууллагад шилжүүлсэн.

2017 оны 01 дүгээр сард хөдөлмөрт хамрагдсан нийт 124 ялтанд шагнал хоног олгох, 4 ялтны сахилгын шийтгэл арилгах материалыг бэлтгэн арга зүйн зөвлөлийн хуралд оруулан шийдвэрлүүлсэн.

Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран 3 ялтныг шинэчилсэн бүртгэлд, бичиг баримтаа гээгдүүлсэн, иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссан 4 ялтныг бичиг баримтжуулах, шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг зохион байгуулан ажилласан.

Шийдвэр гүйцэтгэлийн 2016 оны 106 гүйцэтгэх хуудасны 610273,8 мянган төгрөгийн баримт бичигт дээр 2017 оны 01 дүгээр сарын байдлаар шүүхээс 50 гүйцэтгэх хуудасны 79856,3 мянган төгрөгийн баримт бичиг, харьяаллаар 3 гүйцэтгэх хуудасны 129124,2 мянган төгрөгийн баримт бичиг,  хүүхдийн тэтгэлэг 2 хүлээн авч нийт 161  гүйцэтгэх хуудасны 819254,3  мянган  төгрөгийн баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна.

2017 оны 01 дүгээр сард 161  гүйцэтгэх хуудасны 819254,3 мянган төгрөгийн баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж 5 гүйцэтгэх хуудасны 5987,1 төгрөгийн баримт бичгийг бодитой дуусгавар болгож,  хүүхдийн тэтгэлгийн 2 гүйцэтгэх хуудасны 2000,0 мянган төгрөгийн баримт бичгийг дуусгавар болгож, Шийдвэр гүйцэтгэх албаны данснаас төлбөр авагч болон тэтгэлэг авагч нарт 10596,3 мянган төгрөгийг шилжүүлж, дансандаа 3824,5 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байна.

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хуулийн байгууллагуудын дунд зөвлөлгөөн хийж, 1 дүгээр сарын ажлаа танилцуулж цаашид тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж туршлага солилцлоо.

01 дүгээр сарын байдлаар ажиллагаатай 156 гүйцэтгэх хуудас, түдгэлзүүлсэн 12 гүйцэтгэх  хуудасны үлдэгдэлтэй байгаа бөгөөд цаашид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, түдгэлзүүлсэн гүйцэтгэх хуудасны тоог бууруулах зорилт тавин ажиллаж байна.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР НЬ: Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/308 дугаар тушаал, Онцгой байдлын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилох тухай” А/28 дугаар тушаалаар шинэ жилийн баярын амралтыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл хугацаанд бие бүрэлдэхүүнийг албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажилласан.    Баярын амралтын өдрүүдэд аюулт үзэгдэл, осол, гал түймрийн дуудлагагүй тайван байлаа. Өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт ажилласан талаарх илтгэх хуудсыг Онцгой байдлын Ерөнхий газарт хүргүүлсэн.

Аймгийн хэмжээнд тус газрын 2017 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөлт, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/865 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгаас хамгаалах орон нутгийн албаны ажиллах нийтлэг журам”, ”Гамшгаас хамгаалах орон нутгийн албаны удирдлагын бүтэц”, Монгол улсын шадар сайдын 2013 он 01 дугаар сарын 15-ны өдрийн 07  дугаар “Мэргэжлийн ангийн дүрэм”, Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийг мөрдлөг болгон 2 байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийлгэж заавар зөвлөмж өгч ажиллалаа.

Онцгой байдлын Ерөнхий газраас 2016 оны 12 дугаар сард баталсан пиротехникийн хэрэгсэлд хийх хяналт шалгалтын удирдамжийн дагуу аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний байгууллага болох  аж ахуйн нэгжид шалгалт хийж, гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын хууль тогтоомжийн талаар 92 иргэнд яриа таниулга, зааварчилгаа өгч ажилласан болно.

Онцгой байдлын газрын аврах гал түймэр унтраах 37 дугаар ангийн ахлагч бүрэлдэхүүн 2017 оны 01 дүгээр сарын 05-10-ны өдрүүдэд аймгийн Сүмбэр сумын айл өрхүүдэд хуваарийн дагуу “Цахилгааны аюулгүй байдал” нэгдсэн арга хэмжээний хүрээнд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг 375 өрхөд хийж, 62 зөрчил илэрүүлэн, 31 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 31 зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг өгч, 688 хүнд анхааруулга сэрэмжлүүлгийг өгч ажиллалаа.

Байгууллага аж ахуй нэгжийн хүсэлт гаргасны дагуу ажлын байрны галын аюулгүй байдлын 2 дүгнэлт олгож 25000 төгрөг, галын аюулгүй байдлын 2 зөвшөөрөл олгож 200000 төгрөг, барилгын 1 зураг хянаж 100000 төгрөг нийт 325000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу орон нутгийн орлогод төвлөрүүлж ажилласан.

Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2016 оны А/309 дугаар тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын 11/2559 тоот албан бичиг, Онцгой байдлын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” А/03 дугаар тушаалын дагуу хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх хандлагыг төлөвшүүлэх зорилготой бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагааг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цагт зохион байгууллаа.  Тус өдөр Монгол улсын цэргийн тангараг давтан өргөж, төрийн дуулал дуулах, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.

Батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 2017 оны 01 дүгээр сард аюулгүй байдал эрх зүйн үндэс хичээлийг 2 удаа 2 цагаар давхардсан тоогоор 90 албан хаагч, гамшгийн менежмент хичээлийг 1 удаа 1 цагаар 12 офицер бүрэлдэхүүн, ёс зүйн хүмүүжил хичээл 1 удаа 1 цагаар 45 албан хаагч, цэргийн хэрэг, жагсаалын бэлтгэл хичээл 2 удаа 2 цагаар давхардсан тоогоор 82 албан хаагч, тусгай бэлтгэл хичээлийг 1 удаа 1 цагаар 34 ахлагч бүрэлдэхүүн, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хичээл сургалтыг ээлжинд гарах бүрт 8 удаа 40 цагаар 56 албан хаагчид, улсын нөөцийн салбарын энгийн ажилтны сургалтыг 1 удаа 1 цагаар 6 ажилтанд тус тус зохион байгууллаа.

2017 оны 01 дүгээр сард гал унтраах тархалтын сургуулийг “Dream” зоогийн газар, Happy BBQ ресторан, Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс зэрэг газруудад гал түймрийг унтраах шуурхай төлөвлөгөөг тодотгон 8 цагийн хугацаатай сургалт, дадлагыг зохион байгуулахад аж ахуйн нэгж, байгууллагаас 39 ажилтан, ангиас 30 албан хаагч нийт 69 ажилтан, албан хаагч хамрагдаж тактикийн алдаа дутагдалгүй ажилласан.

Тус газрын Эрэн хайх, аврах бүлгийн үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Баянтал сумын нутаг дэвсгэрт “Нурангиас нэрвэгдэгсдийг аврах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүчтэй салхи, шуурганд төөрсөн малчныг эрэн хайх, газар орноо тодорхойлох зэрэг дадлага сургууль”-ийг 8 цагийн хугацаатай зохион байгууллаа. Дадлага сургуульд 10 албан хаагч оролцлоо.

Онцгой байдлын Ерөнхий газраас ирүүлсэн “Холбоо мэдээллийн техник хэрэгсэл дээр ажиллах чадварыг шалгах удирдамж”-ийн дагуу тус газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн дуудлага хүлээн авагч нарыг богино болон хэт богино долгионы радио станц, газар зүйн байршил тогтоогч программ дээр ажиллах чадварыг үнэлэх шалгалтанд хамрууллаа.

Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2016 оны А/130 дугаар тушаалаар баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу ангиллын сургалтыг Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 1 удаагийн 8 цагийн сургалтыг 23 томилгоот бүрэлдэхүүнтэй, ажилтны 8 удаагийн 13 цагийн сургалтыг 152 ажилтан албан хаагчдад, ард иргэдийн 2 удаа 2 цагийн сургалтыг 91 иргэнд тус тус зохион байгууллаа.

Онцгой байдлын Ерөнхий газраас гаргасан календарчилсан төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газартай хамтран “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” 10 хоногийн ажлыг зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд 2017 оны 01 дүгээр сарын 16-24-ний өдрүүдэд Сүмбэр сумын 1 дүгээр багийн 91 иргэн, БЗӨБ-ийн ЦТС ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын 33, НИК Петровис ХК-ны 23 ажилтанд “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн осол” сургалтыг зохион байгуулан гарын авлага тараалаа. Онцгой байдлын газрын даргын 2013 оны А/03 дугаар тушаалаар батлагдсан “Газрын бие бүрэлдэхүүнийг зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулах журам”-ын дагуу “Яаралтай цуглар” дохиогоор 2 удаа, утасны бэлэн байдлыг 3 удаа шалган  цаг агаарын аюулт үзэгдлийн үед хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, утсан холбоог таслахгүй байх талаар үүрэг даалгавар өгч ажилласан.

Аймгийн хэмээнд 01 дүгээр сард гал түймрийн 4 дуудлагатай, гамшиг ослын 1 дуудлагатай байлаа.

2017 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Говьсүмбэр аймгийн 16 дугаар зөрлөгт автомашин осолдож 2  хүн хавчуулагдсан гэсэн дуудлагаар 1 автомашинтай, 6 албан хаагч ажиллан, 2 иргэн автомашинд хавчуулагдсан байсныг гаргаж амь насыг авран эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Обьектын гал түймрийн аварсан хөрөнгө, хохирол тогтоогдоогүй байна

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР НЬ: Төлөвлөгөөт бус зөвлөн туслах үйлчилгээ- 1, Урьдчилан сэргийлэх хяналт- 1, Тандалт судалгаа- 2, Салбарын сургалт-3, Хэлэлцүүлэг-2, Мэдээлэл сурталчилгаа олон нийтэд зориулсан арга хэмжээ 2 удаа тус тус хийсэн. Дээрх хугацаанд 67 албан бичиг, 13 өргөдөл гомдол ирүүлснээс хариутай 27 бичиг, 7 өргөдөл гомдлыг барагдуулж, зөвлөмж 2, нөхөн төлбөр тогтоосон акт 2, Үйлдвэрлэлийн ослыг 2 –ыг судлан бүртгэж  дүгнэлт гарган ажиллажээ.

  • Тайлант сард аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдад “Үйлдвэрлэлийн ослын талаарх” сургалт, Газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд МХГ-ын даргын баталсан хөтөлбөрийн дагуу сургалт -2, “Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа, хяналт шалгалтын баримт бичгийн боловсруулалт”, “Байгаль орчны тухай, Усны тухай хуулиуд түүнд нийцүүлэн гаргасан тогтоол, журам, стандартын талаар” сэдвүүдээр Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргааны ажилчдад сургалт зохион байгуулж, мэдээлэл өгөв.
  • Аймгийн Цагдаагийн хэлтэстэй хамтран архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй нийт 37 аж ахуй нэгж байгууллагад төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, “Мөнхжин Од” ХХК-д үйлдвэрлэгдсэн “Найрсаг” нэрийн архи 114 шил, GEM INTERNATIONAL ХХК-д үйлдвэрлэгдсэн Gold Чингис нийт 579 шил архийг түр хугацаагаар битүүмжлэн, 2 төрлийн 7 дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулав.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сумдын ЗДТГ, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аж ахуй нэгж, байгууллагын төлөөллийг хамруулан 2016 онд хийсэн хяналт шалгалтын дүн, 2017 онд хийх хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, холбогдох хяналтын чиглэлүүдээр мэдээлэл өгч, сумдын Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо.

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН
ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Боловсролын чиглэлээр: Боловсрол, соёл, урлагийн газраас “Боловсролын талаар баримталж буй бодлого”, “Тогтвортой хөгжлийн боловсрол” амьдрах ухаанд суурилсан агуулга арга зүйг сургалтын төлөвлөгөө хөтөлбөрт тусгах арга зүйн сургалтыг нийт 5 сургууль дээр зохион байгууллаа.

2016 онд Боловсрол, соёл, урлагийн газраас хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийг сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагуудад хүргүүлсэн байна.

Боловсрол, соёл, урлагийн байгууллагуудын 2017 оны төсвийн хуваарийг хийж Төрийн санд хүргүүлсэн.

БСШУСЯ-ны хөрнгө оруулалтын хэлтэст 140,0 сая төгрөгийн төсөвтэй Баянтал сумын 4 дүгээр сургуулийн спорт залны их засвар, Соёлын төвийн дээврийн засвар, Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн  цахилгааны монтажны засварын саналыг хүргүүлсэн.

Соёл, урлагийн чиглэлээр: Шинээр 136 уншигчид карт нээж уншигчийн соронзон үнэмлэх олгож, нийт 843 уншигчид 1303 ширхэг ном олгож үйлчиллээ. Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан хууль эрх зүйн 50 ширхэг  номоор  үзэсгэлэн  гаргаж уншигчдад толилууллаа.

Аймгийн Музей Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг угтан “Үндсэн хууль-25” үзэсгэлэн гаргаж,  80 орчим том хүн, сургууль, цэцэрлэгийн 182 хүүхэд үзэж сонирхсон. Дүйцсэн хөтөлбөрийн 2 дугаар ээлжийн 13 суралцагчдад музей үзүүлж, Үндсэн хуулийн талаарх баримтат киногоор мэдээлэл өгсөн.

Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр зөөврөөр музей үзүүлэх 3ш VR BOX-ийг утасны хамт хүлээж авч утсанд 4 танхимын 3600 зураг суулгаж цэцэрлэг, сургуулийн багш нарт танилцуулж сурталчилсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй гэрээр байдаг хүүхдүүдэд музейн үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна.

Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр: Гэр бүл, хүүхэд, залуучуудад сэтгэл зүйн зөвлөлгөө өгөх танхимаар 1 иргэн, 10 хүүхдэд сэтгэл зүйн зөвлөлгөөг өгсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/328 тоот тушаалаар батлагдсан Хүүхэд хамгааллын хамтарсан багийн ажиллах журмын дагуу Шивээговь, Сүмбэр, Баянтал сумдад хүүхэд хамгааллын “Хамтарсан баг”-ийг байгуулсан. Хамтарсан багийн сургалтыг 1 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтанд Сүмбэр, Баянтал, Шивээговь сум, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Баянмөнх, Дархан сумын хамтарсан багийн гишүүд, Цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын  мэргэжилтэн нийт 36 хүн хамрагдлаа.

Хүүхэд хамгааллын статистик 113 үзүүлэлтийг 2010-2015 оны байдлаар гаргаж Гэр бүл, хүүхэд, залуучуудын  газар болон НҮБ-ийн хүүхдийг ивээх санд хүргүүлсэн.

Хүүхдийн хөгжил оролцооны чиглэлээр: Дэлхийн Зөн Бор-Өндөр ОНХХ-1, аймгийн шатрын холбоотой хамтран “Цодгор хүү 2017” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 01 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан. Тэмцээнд нийт 110 хүүхэд оролцлоо.

Эрүүл мэндийн чиглэлээр: 

Үзүүлэлт 2016 оны 01 сард 2017 оны 01 сарын

20-ны байдлаар

Төрсөн эх 30 23
Гэрийн төрөлт 0 0
Амь төрсөн хүүхэд 30 23
Амьгүй төрөлт 0 0
Нас баралт 7 2
Эмнэлгийн нас баралт 1 1
Хоног болоогүй нас баралт 0 1
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 0
1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0 1
Эмнэлгээс гарсан хүний тоо 365 307
Амбулаторын үзлэг 10164 5759
Халдварт өвчин 12 6

Жирэмсэн эмэгтэйг эмчийн хяналтанд авах, эх, ургийн эрүүл мэндэд тавих хяналтыг сайжруулах, жирэмсний хүндрэлээс сэргийлэх зорилгоор “Жирэмсний хяналтын чанарыг сайжруулах ньБага насны хүүхдийн зөв хооллолт” сэдэвт сургалт зохион байгуулж, “Жирэмсэн эх өөрийгөө хянах ба түүний хооллолтын талаарх зөвлөлгөө, зөвлөмж, дэглэм”, “Нярайн асаргаа, нярайд илрэх  аюултай шинжүүд, шарлалт, хөхөөр хооллолт”, “Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан иогийн дасгал, төрөлтөд тустай дасгал хөдөлгөөн”, “Жирэмсний аюултай шинжүүд, ургийн хөдөлгөөн хянах, манас таталтын урьдал шинжүүд, үтрээнээс цус алдах, татах, халуурах, хэвлийгээр өвдөх, гарын хуруу, нүүр, хөл хавагнах” чиглэлээр мэдээлэл өгч эхчүүдийн ургийн өсөлт дэмжих кальциар баялаг тараг, хүүхдийн биеийн тос, шампунь, гарын саван гардууллаа.

“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх нь” төслийн хүрээнд Монголын Нийгмийн эрүүл мэндийн нийгэмлэгээс “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, зөвлөлгөө өгөх нь” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Өвөлжилт хүндэрсэн, томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан Сүмбэр сумын хөдөөгийн багуудын малчид болон отор нүүдлээр яваа малчдын дунд урьдчилан сэргийлэх үзлэг, томуу, томуу төст өвчний талаар сурталчилгаа хийж, ханиад томуу хүндэрсэн үед гарах шинж тэмдгийн талаар эцэг, эхчүүдэд зөвлөлгөө өгөх, эмээр хангах арга хэмжээ авч жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүллээ. Нийт 6 өдөр 115 өрхийн 335 хүн амыг үзлэгт хамруулж, үүнээс 0-5 насны хүүхэд 106, жирэмсэн эмэгтэй 3, хөгжлийн бэрхшээлтэй 8 иргэн, хүүхдийн үзлэгээр ханиадтай 24 хүүхдэд зөвлөлгөө өгч шаардлагатай эмээр хангасан. Отроор яваа 11 өрхийн 0-5 насны хүүхэдтэй өрх, жирэмсэн 2 эмэгтэй эрүүл мэндийн байдлын мэдээллийг утсаар авч ажилласан.

Аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх стратеги боловсруулах, зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын зөвлөх мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчимд тулгуурлан бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах төлөвлөлт, салбар хоорондын хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чиглэлээр зохион байгууллаа.

Биеийн тамир, спортын арга хэмжээ: Усан спорт сургалтын төвд Монголын усан спорт сонирхогчдын холбооны удирдлагууд болон Олон улсын хэмжээний мастер Г.Занданбал, спортын мастер М.Дэлгэрхүү нар усан спорт сонирхогчидтой уулзаж, үзүүлэх сэлэлт хийж заавар зөвлөлгөө өгч хамтран ажиллалаа.

Аймгийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнийг зохион байгуулж, 5 сургуулийн 71 тамирчин 6 насны ангилалаар өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Нэгдсэн дүнгээр 2-р сургууль тэргүүлж, 1 дүгээр сургууль, 5 дугаар сургуулийн баг удааллаа. Тэмцээний эхний 2 байрт шалгарсан тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж 32 бөх барилдаж, Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангай түрүүлж, Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат улсын начин Ч.Батчулуун үзүүрлэж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Т.Пүрэвсүрэн, Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Б.Үүрцайх нар шөвгөрсөн. Мөн аймгийн арслан Б.Үүрцайх уран барилдааны тусгай шагнал хүртлээ.

“Бидний лиг–2017” сагсан бөмбөг, волейболын тэмцээн эхэллээ. Тэмцээнд ЕБС-н сургуулиуд, Шивээговь сумын Хаялага спорт клуб, Биеийн тамир спортын газрын 13-16 насны эрэгтэй, эмэгтэй нийт 16 баг оролцож байна.

            2017 оны Футзалын хөвгүүдийн 15, 17 насны ангиллын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох бүсийн тэмцээнийг орон нутагтаа хүлээн авч зохион байгууллаа. Тэмцээнд Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгуудын 8 багийн 90 гаруй тамирчид оролцлоо.

Боксын 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс Хаялага спорт клубын тамирчин Г.Мандахтөр, Л.Зоригтбаатар нар хүрэл медаль хүртлээ.

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:  2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор 67 иргэнд 5564380 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн байна.

Нийгмийн халамжийн сангийн зарцуулалтын мэдээ:

/2017 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар өссөн дүнгээр/

Үзүүлэлт 2017.01.01  –  2017.01.20
Хүн тоо Мөнгөн дүн
1 Халамжийн тэтгэвэр 9 2,370,660
2 Нөхцөлт мөнгөн тэтгэмж 6 486,400
3 Амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж 3 460,000
4 Ахмад настнуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 17 1,090,000
5 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 3 60,000
6 Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж 29 1,097,320
7 Алдарт цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж
8 Алдарт эхийн одонтой эхчүүдэд үзүүлэх мөнгөн тусламж
9 Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
10 Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа
Нийгмийн халамжийн сангийн дүн 67 5,564,380.0

Ажил олгогч 10 байгууллагаас 44 ажлын байрны захиалга ирүүлснийг хөдөлмөрийн зах зээлийн  мэдээллийн санд бүртгэж, өөрийн байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбар, орон нутгийн КАТВ- ийн зарын сувгаар мэдээллийг хүргэж, бүртгэлтэй ажилгүй иргэдэд утсаар мэдээллийг хүргэж, ажил олгогчийн шалгуур хангасан 14 иргэнийг байнгын ажлын байранд зуучилсан.

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Мал аж ахуйн талаар: “Улсын аварга малчин шалгаруулах журам”-ын дагуу сумдаас ирсэн Улсын аварга малчинд тодорхойлсон малчны материалыг хянаж үзээд дүгнэлт гарган аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн “Улсын аварга малчин”-д 2 малчны, “Улсын хошой аварга малчин”-д 1 малчин, нийт 3 малчны материалыг ХХААХҮЯаманд хүргүүллээ.

Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай МУЗГ-ын 2016 оны 322-р тогтоол, ХХААХҮСайдын болон аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу аймаг сумын өвс тэжээлийн аюулгүй нөөцийг бүрдүүлсэн.

Аймаг сумын өвс тэжээлийн аюулгүй нөөцийн бэлтгэл хангалт-2017.01.19-ны байдлаар

Сум, дүүргийн нэр Төлөвлөгөө /тн/ Бэлтгэсэн /тн/ Биелэлт /хувь/ Аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн зах зээлд борлуулах өвс, тэжээл /тн/
Өвс Тэжээл Өвс Тэжээл Өвс Тэжээл Өвс Тэжээл
А 1 2 3 4 5 6 8 9
Баянтал 50 30 47 8.9 94 30
Сүмбэр 50 30 94.8 4.8 189.6 16 140
Шивээговь 50 30 23.6 6.7 47.2 22.5
Сумын дүн 150 90 165.4 20.4 110.3 22.7
Аймгийн аюулгүйн нөөц 25 4 146.7 4.5 586.8 114
Нийт дүн 175 94 312.1 24.9 126.9 26.6 140

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын  2013 оны 394 дүгээр тогтоолын дагуу арьс, шир бэлтгэн үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдийн урамшуулалд хамруулахаар 85 өрхийн 1545 баримтыг цахим санд бүртгэн баталгаажуулсан.

Өвс, тэжээл борлуулж байгаа цэгийн судалгааг шинэчлэн гаргаж, малчдад мэдээлэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 160 тн өвс худалдан борлуулахад бэлэн байна.

Хүнс, газар тариалангийн талаар: Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн мэдээ:

Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн мэдээг аймгийн төвийн болон сумдын иргэд ихээр үйлчлүүлдэг зах, дэлгүүр, сүпермаркетуудаас авч нэгтгэснийг өнгөрсөн сартай харьцуулбал 17 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсч, 2 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурсан, бусад бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. Үүнээс үхрийн мах /ястай/ 250 төгрөгөөр, үхрийн мах /цул/ 250 төгрөгөөр, хонины мах /ястай/ 250 төгрөгөөр, адууны мах /ястай/ 250 төгрөгөөр, тахианы гуя 150 төгрөгөөр, төмс /монгол/ 50 төгрөгөөр, байцаа 300 төгрөгөөр, манжин 500 төгрөгөөр, сонгино /бөөрөнхий/ 150 төгрөгөөр, элсэн чихэр 50 төгрөгөөр, сүү задгай 100 төгрөгөөр, талх 50 төгрөгөөр, өндөг /монгол/ 50 төгрөгөөр, өндөг /орос/ 25 төгрөгөөр, алтан тариа задгай 2-р зэрэг 20 төгрөгөөр тус тус өсч, цагаан будаа /задгай/ 50 төгрөгөөр, Алтан тариа савлагдсан д/дээд 25 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/ Өссөн буурсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай 5500 5000 +250
Цул 7000 6500 +250
2 Хонины мах Ястай 4500 4000 +250
Цул 5500 5000
3 Адууны мах Ястай 4500 4000 +250
Цул 5000 4000
4 Ямааны мах Ястай 3500 3000 +250
Цул 4500 4000
5 Тахианы мах Гуя 7200 7000 +150
Мөч 7500 7000
6 Лууван Монгол 1000 900
Хятад
7 Төмс Монгол 800 600 +50
Хятад
8 Байцаа Монгол 2200 1500 +300
Хятад
9 Чинжүү Монгол 5000 4000
Хятад 4200 3500
10 Манжин Монгол 1000 750 +500
Хятад
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 2500 1300 +150
Хятад 1000 900
12 Помидор Монгол 5000 3500
13 Өргөст хэмх Монгол 4000 2500
14 Элсэн чихэр 2300 2200 +50
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2400 2000 -50
Шар слава 1кг 2200 2000
Гурвалжин слава 1 кг 3500 3000
16 Сүү Задгай 2000 1500 +100
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 2000 1800
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй 2700 2400
18 Талх Чойр /Шивээ/ 1800 600 +50
19 Өндөг ОХУ 350 320 +25
Монгол 350 320 +50
20 Алтан тариан гурил Задгай дээд 1450 1300
Задгай 1-р зэрэг 1000 860
Задгай 2-р зэрэг 900 880 +20
Савлагдсан д/дээд 1650 1400 -25
Савлагдсан дээд 1500 1300
Савлагдсан 1-р зэрэг 1150 920
Савлагдсан 2-р зэрэг 950 900
21 Ургамлын тос Олейна 4800 4500 +400
Алтан 3600 3500
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 950 750

 

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,
ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Байгаль орчны талаар: Цас орсонтой холбогдуулан тусгай хамгаалалттай газар нутаг орчимд зэрлэг амьтдыг үргээх чоно агнах нэрийдлээр яваа иргэдийг шалгах, аргаль хонины өвөлжилтөд анхаарах, биотехникийн арга хэмжээ хийгдсэн газар нутагт мониторинг хийх, эргүүл хяналт шалгалтын ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Тээвэр, авто замын талаар: Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг оношилгоонд 72 тээврийн хэрэгсэл хамрагдлаа.

Хот хооронд 3367 иргэн, аймаг хооронд 37 иргэн, сум хооронд 135 иргэн зорчиж, 52 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдэн, ачаа тээвэрлэлтийн 109 замын хуудас олгосон байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар: Нийт 646 иргэнд 65.7 га газрыг өмчлүүлснээс улсын чанартай  автозамын дагуу 208 иргэнд 14.56 га, шинээр 417 иргэнд 50.04 га, эзэмшиж буй газраа өмчилсөн 21 иргэнд 1.1 га газрыг тус тус өмчлүүлэв. Газар өмчилж аваагүй тодорхойлолтыг 11 иргэнд гаргаж өгсөн.

  • 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн орлогод 427,4 мянган төгрөг төвлөрсөн байна.
  • Сүмбэр сумын 1-р багийн 95, 96, 97, 98, 99, 103-р байруудад газар дээр нь хэмжилт хийж дотор байгуулалтын /план/ зургийг гаргаж баталгаажуулсан.
  • Боловсрол, соёл урлагийн газрын хүсэлтийн дагуу Сүмбэр сумын 2-р цэцэрлэгийн цахилгааны ажлын төсвийг боловсруулсан.
  • Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоол “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн дагуу 4 барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан байна.
  • 2016 онд улсын болон орон нутаг, хувийн хэвшил, бусад төсөл хөтөлбөрөөр хэрэгжсэн хөрөнгө оруулалтын 33 ажлын батлагдсан зураг, төсөв, техникийн баримт бичгийг архивлан ажиллаж байна.

Худалдан авах ажиллагааны талаар: 2017 оны Орон нутгийн хөгжлийн сан, Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардал, Авто замын сан, бусад төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бараа ажил үйлчилгээг худалдан авах аймгийн нэгдсэн төлөвлөгөөг аймгийн Засаг даргаар батлуулан, Сангийн яамны www.e-procurement.mn, www.mof.gov.mn, аймгийн худалдан авах ажиллагааны www.haaa.gs.gov.mn цахим хуудас болон Өглөөний сонинд нийтлүүлсэн.

Аймгийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу үнэлгээний хороог байгуулан худалдан авах ажиллагааны тендерийн баримт бичиг боловруулах ажлыг зохион байгуулж байна.

Орон нутгийн өмчийн талаар: Аймгийн 2016 оны “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн бараа, ажил, үйлчилгээний 18 нэр төрлийн 1005.3 сая төгрөгийн хөрөнгө, БХНСАХЗардлын хөрөнгөөр хэрэгжүүлсэн бараа, ажил үйлчилгээний 8 нэр төрлийн 96,2 сая төгрөгийн хөрөнгө, Авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн бараа, ажил үйлчилгээний 2 нэр төрлийн 72.5 сая төгрөгийн хөрөнгө, 2015 оны “Улсын төсвийн хөрөнгө оруулалт”-аар он дамжин хэрэгжүүлсэн 1 нэр төрлийн 293.9 сая төгрөгийн хөрөнгө, 2015 оны “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр он дамжин хэрэгжүүлсэн 5 нэр төрлийн 244.2 сая төгрөгийн хөрөнгө, сумдын 2016 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн 47 нэр төрлийн 1515.3 сая төгрөгийн хөрөнгө, 2016 оны яамдын хөрөнгө оруулалт, хандив, тусламж, бэлэглэл болон өөрийн хөрөнгөөр худалдан авсан 128 нэр төрлийн 308.8 сая төгрөгийн хөрөнгийг холбогдох байгууллагын бүртгэлд тусгуулахаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулан, шийдвэрлүүлсэн.

Аймгийн Боловсрол, соёлын газар, Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 12 нэр төрлийн 36.6 сая төгрөгийн хөрөнгийг блансаас блансад шилжүүлэхээр аймгийн ИТХТ-ийн хуралд танилцуулан, шийдвэрлүүлсэн.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны 2016 оны 20 дугаар тэмдэглэлээр “Орон нутгийн өмчит компаниудад шалгалт хийх, дүнг танилцуулах” үүргийн хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ирсэн ажлын хэсэгтэй хамт орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудаар удирдамжийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажилласан. Энэ ажлын хүрээнд ОНӨҮГ-уудын мөрдөж ажиллах дүрмийг аймгийн ИТХ-аар батлуулж, дүрэмд удирдах зөвлөл ажиллуулах заалтыг тусгасан.

 

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

БАЯНТАЛ СУМ: Сумын хэмжээнд бэлтгэл офицер, цэргийн үүрэгтний шинэчилсэн тоо бүртгэл 2017 оны 01 дүгээр сарын 09-20-ны өдрүүдэд явагдаж, бүртгэлийн ажил 84 хувьтай зохион байгуулагдаж дууслаа.

Сумын малчдаас ирсэн өргөдөл, гомдлын дагуу сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан бэлчээр хамгаалах ажлын хэсэг малчдаар орж иргэдийн санал бодлыг сонслоо. Сумын малчдын зөвлөлгөөн зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/328 тушаалыг үндэслэн сумын Засаг даргын А/02 тоот захирамжаар гэр бүл, хүүхэд хамгааллын хамтарсан багийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж 3 гишүүнийг чадавхижуулах сургалтанд хамрууллаа.

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Умард говийн гүвээт халхын сав газрын захиргаанаас сумын 27 иргэнд Усны тухай хууль болон холбогдох бусад дүрэм, журмын талаар сургалт зохион байгууллаа.

“Талын –Илч” ОНӨҮГазрын уурын зуухны хоёр худгийн гадна хашааны хаалгыг шинээр засаж гүйдэг хаалга суулгалаа. Зуухны галлагаа болон халаалт дулаан хэвийн, 01 дүгээр сарын 25-ны  өдрийн байдлаар 10 тонн нүүрсний нөөцтэй байна.

            2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар орон нутгийн орлогын  гүйцэтгэл 10,674,3 мянган төгрөг төвлөрүүлсэн байна. Орон нутгийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 267,857,4 мянган төгрөг, гүйцэтгэл 261,724,3 мянган төгрөг байна. Үүнээс цалин хөлсөнд 133,072,0 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 18,469,8 мянган төгрөг зарцуулсан. Улсын төсвийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 922,585,5 мянган төгрөг, гүйцэтгэл 938,615,0 мянган төгрөг байна. Үүнээс цалин хөлсөнд 383,558,9 мянга, нийгмийн даатгалын шимтгэлд 49,026,0 мянган төгрөгийг тус тус зарцуулсан. Орон нутгийн төсвийн байгууллагын өглөг 5,368,4 мянган төгрөг, орон нутгийн төсвийн байгууллагуудын авлага 2,647,6 мянган төгрөг байна.

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээний талаар: Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд байнгын асаргаатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн гэрээр явж нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурал болж 3 иргэний тэтгэмжийн өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэсэн.

2017 оны 01 дүгээр сараас эхлэн сургууль завсардсан, хөгжлийн бэрхшээлтэй 1 хүүхдэд хичээл заах ажлыг сургалтын менежер, бага ангийн багш нар хамтран гэрээр нь зохион байгуулж байна.

Мал аж ахуйн талаар: 2016 оны эцэст 59121 толгой мал тоологдож 5 төрлөөр нь тэмээ 141, адуу 4162, үхэр 2094, хонь 28374, ямаа 24350 тоологдсон. Нийт худаг уст цэг 38 тоологдож бэлчээрт ашиглагдаж байгаа 18 худаг, инженерийн хийцтэй өрөмдмөл худаг 18, бетонон хашлагат уурхайн 3, энгийн уурхайн 1 худаг тус тус тоологдсон.

2017 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоол, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 02 тоот албан даалгавар,  аймаг, сумын Засаг даргын захирамж, 01 тоот албан даалгаврын хүрээнд зохион байгуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Өөр аймаг, сумын нутагт отроор 32 өрхийн 21343 мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт  9 өрхийн 3753 мал, орон нутагт 36 өрхийн 20537 мал өвөлжиж байна. Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 02 тоот албан даалгаврын хэрэгжилтийг зохион байгуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газрын 394 дүгээр тогтоолын дагуу арьс, шир бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан 36 малчин, мал бүхий өрхийн хонь 4884, ямаа 1474, адуу 52, үхэр 162 нийт 6582 ширхэг арьс, ширний материалыг мал хамгаалах сангийн программд шивж, Хүнс хөдөө аж ахуйн газарт баримтыг хүлээлгэн өгсөн.

Олон улсын тусламжинд хамрагдах малчдын судалгааг гаргаж аймгийн Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлсэн.

Сумын ИТХ-аар батлагдсан 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Лүн хороололд 100 иргэнд, 16 дугаар зөрлөгт 40 иргэнд, Сүлд хороололд 14 иргэнд газар өмчлүүлэхээр тусгагдсаны дагуу газар өмчлөх өргөдлийг хүлээн авч байна.

2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бүх албан байгууллага, иргэдийг хамарсан нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Нийт 2 орчим га газар цэвэрлэж, 100 гаруй тн хогийг нийтийн хогийн цэгт төвлөрүүлж устгасан.

СҮМБЭР СУМ: Сумын Засаг даргын А/03 дугаар захирамжаар Цэргийн шинэчилсэн бүртгэлийг  2017 оны 01 дүгээр сарын 09-20-ны өдрүүдэд явуулж статистик суурин мэдээгээр 3096 иргэн  хамрагдахаас 2515 иргэн хамрагдан 81,0 хувьтай бүртгэгдлээ.

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан сургалтанд сумын эрх бүхий албан тушаалтныг бүрэн хамруулж, Хууль зүйн байнгын хорооноос баталсан баталгааны маягт ашиглан, ХАСХОМ-ын мэдүүлгийг цахимаар бүртгэхээр боллоо.

Сумын өмч хамгаалах зөвлөлийн хурлыг 01 дүгээр сарын 06-ны өдөр хийж, сумын ЗДТГ-ын эргэлтийн хөрөнгөнөөс 6414,2 төгрөгийн хөрөнгө актлахаар шийдвэрлэсэн.

Монгол улсын Үндсэн хууль батлагдсаны түүхт 25 жилийн ойд зориулсан  “Шинэ Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол” сэдэвт илтгэлийн уралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр сумын Иргэний танхимд амжилттай зохион байгууллаа. Илтгэлийн уралдааны удирдамжийг төрийн 30 байгууллагад хүргүүлснээс аймгийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн Тамгын газар, Татварын хэлтэс, Ерөнхий боловсролын 2, 5 дугаар сургууль, Нийтийн номын сан, Музей зэрэг байгууллагын 10 оролцогчийн 8 илтгэл өрсөлдлөө.

Аймгийн Онцгой байдлын газартай хамтран Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх болон Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх сургалтыг 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад зохион байгуулж, 10 байгууллагын  88 ажилтан, албан хаагч хамрагдлаа.

      2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Засаг даргын зөвлөлийн хурлыг зохион байгуулж дараах асуудлыг хэлэлцлээ.

  1. Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнийг захирамжаар шинэчилсэн.
  2. Засаг даргын зөвлөлийн ажиллах журмыг хэлэлцэх
  3. Төрийн дээд шагнал болох “Хөдөлмөрийн хүндэт” медалиар 2 иргэн, “Алтан гадас” одонгоор 2 иргэн
  4. Аймгийн аварга малчинд 2 малчны шагналын тодорхойлолт
  5. МОНРТ-ийн нэрэмжит алтан төлийн эзэнд 2 малчны шагналын тодорхойлолт
  6. Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнуулах 1 иргэний шагналын тодорхойлолтыг хэлэлцэж, аймгийн ИТХ-д хүргүүлэн шийдвэрлүүлсэн.

Жилийн эцсийн хүн ам, мал, тэжээвэр амьтдын тооллогоор хүн ам 12352 буюу урьд оноос 3.8 хувиар, өрх 3754 болж 4.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мал 295361 толгой тоологдож 6.1 хувийн өсөлттэй байна. /тэмээ 572, адуу 14525, үхэр 9947, хонь 136657, ямаа 133660/ мал 4 толгой дээр өссөн, тэмээ 10.4 хувиар буурсан үзүүлэлт гарсан.

Арьс ширний урамшуулалд хамруулахаар 311 өрхийн хонины 25872, ямааны 17995,  үхрийн 3083, адууны 41 нийт 47360 ширхэг арь ширний падааныг программд шивж, 258 малчны дансыг Төрийн банктай, 53 малчны дансыг Хаан банктай тулгалт хийн баталгаажуулсан. Нэгтгэлийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ХХААХҮЯамны мал хамгаалах санд тулгалт хийж, бүртгэлийн санд нэгтгэж өгсөн.

Аймгийн Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэстэй хамтран сум хөгжүүлэх сангаас зээл авсан 20 зээлдэгчийн үйл ажиллагаа болон зээлийн эргэн төлөлтөнд хяналт шалгалт хийж ажилласан. Зээлийн хугацаа хэтэрсэн 7 зээлдэгчийн материалыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн.

Байгаль орчны талаар: 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 3 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу босоо тэнхлэгийн авто замын дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд Политехник коллежийн 10 багш, 130 оюутан оролцож нийт 3 тонн хог хаягдал цэвэрлэлээ.

2016 оны жилийн эцсийн байдлаар төвийн багт нийт эзэнтэй 266 нохой бүртгэлтэй байгаа судалгаа гарсан байна. 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүмбэр сумын ЗДТГ-ын байгаль орчны мэргэжилтэн, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-ын дарга нар хамтран золбин нохой, муур аль хэсгээр их байгаа талаар тандалт хийгдлээ. Сумын нутаг дэвсгэрээр явахад золбин нохой муур хогийн цэг, сургуулиудын ойролцоогоор ихээр бөөгнөрч байна. Устгалын ажлыг 02 дугаар сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байна.

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүмбэр сумын ЗДТГ-ын байгаль орчны мэргэжилтэн 2 дугаар багийн Засаг даргатай хамтран бохир усаа нийтийн эзэмшлийн талбайд асгасан 20 айл өрхийн асгасан угаадсыг булж цэвэрлүүлсэн.

ШИВЭЭГОВЬ СУМ: Сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 тоот захирамжаар цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулж сумын хэмжээнд нийт 892 иргэн хамрагдахаас 646 иргэн хамрагдаж 72,4 хувьтай бүртгэгдсэн байна.

Сумын ОНХС-ийн хөрөнгөнд нохой, муур устгах ажлын зардлыг тусган батлуулж 2 дугаар багийн иргэнтэй гэрээ байгуулан нохой, муур устгах ажлыг зохион байгуулж 61 нохой, 5 муур устгасан.

Сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн А/146 тоот захирамжаар 2016 оны жилийн эцсийн хүн ам, малын тооллогын ажлыг зохион байгуулах комисc томилогдон 3378 хүн ам, 43428 толгой мал тоологдсон нь урьд оноос хүн ам 125 өсч, мал 282 толгой буюу 0,7 хувиар буурсан байна.

Сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/02 дугаар захирамжаар сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна.

2017 онд зохион байгуулагдах дотоод эрх зүйн сургалтын төлөвлөгөө болон Хууль зүйн орон тооны бус албаны сургалтын төлөвлөгөөг гаргаж баталгаажуулсан. Мөн 2017 онд зохион байгуулагдах сумын “Удирдах ажилтаны шуурхай зөвлөлгөөн”-ий хуваарийг гаргаж албан байгууллагуудад хүргүүлж шуурхай зөвлөлгөөнийг 2017 оны 01 дүгээр сарын 10, 24-ний зохион байгуулж, албан байгууллагуудын мэдээлэлтэй танилцан байгууллагуудын удирдлагуудад холбогдох чиглэлийн дагуу хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан.

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан суралцагчдыг ханиад, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сурагчдад эрүүл мэндийн чиглэлээр мэдээ мэдээллийг өгч байна. Ханиад томуугаар өвчилсөн хүүхэд ихсэж, бага, дунд ангийн сурагчдын хичээлийн ирц 48 хувьтай байна.

Хөдөлмөр, халамжийн чиглэлээр: Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 04 дүгээр тогтоолоор амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Хүнсний эрхийн бичигт хамрагдаж буй 8 өрхийн 12 дугаар сарын 461500 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг гэрээ байгуулсан дэлгүүрээр дамжуулан олгосон.

2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар газраа анх удаа өмчилж авч байгаа 3 иргэний материалыг хүлээн авч газар өмчлөлийн  гэрчилгээг олгоод байна.

Иргэдээс 01 дүгээр сард иргэний бүртгэлтэй холбоотой 77, газартай холбоотой 3 нийт 80 өргөдөл хүлээн авсныг хугацаанд нь шийдвэрлэсэн.

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолын дагуу 2016 онд арьс, шир бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдийн мэдээг програмд шивж оруулж архивын нэгж үүсгэн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлсэн.

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР