ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН 100 ЖИЛИЙН ОЙ

38

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН 100 ЖИЛИЙН ОЙ

Эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, үндэс, угсаа, нас хүйс, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын нэр төрийг өндөрт авч яваа аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар  425 дугаар нээлттэй хорих ангийн үе үеийн удирдлагууд, ахмад үеийнхэн, нийт бие бүрэлдэхүүнд орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг хүргье.

Тэртээ 100 жилийн өмнө 1921 онд Ардын хувьсгал ялж Монгол Улс Ардын намын төв хороо, түр засгийн газрын хамтарсан хурал 1921 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Нийслэл хүрээнд болж Засгийн газрын яамдыг шинээр байгуулахад дотоод, гадаад, ерөнхий гэсэн гурван хэлтэстэйгээр Шүүх яамыг байгуулж тус яамны ерөнхий хэлтсийн харьяанд “Гяндан салааг”-г байгуулснаар одоогийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны эхлэл тавигджээ.

Та бүхэн маань эх  орныхоо нэгэн зууны түүхийг бүтээлцэж, эх орондоо сэтгэл тэнүүн, аюулгүй, аз жаргалтай амьдруулахын төлөө мөр зэрэгцэн ажиллаж, орон нутгийнхаа хөгжлийн төлөө тууштай зүтгэсээр ирсэн.

Өнгөрсөн хугацаанд аймгийн татварын бааз суурь нэмэгдэж, улс орон нутгийн төсвийн 24.4 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг аймгийн хэмжээнд амжилттай хэрэгжүүлснээр 2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 165 сая төгрөгөөр барилгын өргөтгөл, 2019-2020 онд орон нутгийн хөгжлийн сангийн 56 сая төгрөгийн хөрөнгөөр 75 айлын гадна фасад дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

Дэлхий нийтэд коронавируст цар тахал тархаж, эдийн засаг, нийгмийн хөгжил, хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд эрс өөрчлөлтийг авчирсан хүнд цаг үеийг бид хамтдаа туулж байна.

Хэдийгээр цар тахал дэгдсэн хүндхэн үеийг туулан өнгөрүүлж байгаа ч танай байгууллагын хувьд 2020 оны онцлох төрийн байгууллага, 2020 оны шилдэг тохижилт, бүтээн байгуулалт бий болгосон байгууллагаар шагнагдаж 100 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байгаа нь бахархууштай.

Та бүхэндээ орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхт 100  жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хариуцлагатай бөгөөд нэр төртэй албандаа өндөр их амжилт гаргахыг хүсье.