ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Дуу Бүжгийн Боржигин Чуулгын барилгын шав тавих ёслол боллоо

Дуу Бүжгийн Боржигин Чуулгын барилгын шав тавих ёслол боллоо
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дуу Бүжгийн Боржигин Чуулгын барилга угсралтын ажлыг “Хөшиг Уул” ХХК-аар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан бөгөөд барилгын шав тавих ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Дуу бүжгийн Боржигин чуулгын шинэ барилга нь нийт 400 хүнийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай бөгөөд тус барилга ашиглалтад орсоноор зориулалтын өрөө, тасалгаа, танхимтай болж, уран бүтээлчдийн ажиллах нөхцөл бүрэн хангагдана.
Уг ёслолын арга хэмжээнд Улсын Их хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Говьсүмбэр Аймгийн Засаг дарга Г.Батзам, Говьсүмбэр Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, Засаг Даргын Тамгын Газрын дарга Д.Содном, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг болон аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс агентлагуудын удирдлага, албан хаагчид оролцлоо.
2021.10.13

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us