Аймгийн удирдах ажилтнуудын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгавар

62

Аймгийн удирдах ажилтнуудын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны

өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгавар

 

Үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага
1 Албан хаагчдаа Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах 2021.10.11 Бүх байгууллагын дарга нарт
2 Байгууллагынхаа эргэн тойрны 50 метр хүртэлх газрыг цэвэрлэх ажлыг тогтмолжуулан зохион байгуулах 2021.10.11 Бүх байгууллагын дарга нарт
3 Отор нүүдлээр ирэх иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих ажлыг зохион байгуулах (багийн Засаг дарга нар болон мэргэжилтнүүдээ зохион байгуулалтад оруулж ажиллуулах) 2021.10.11 Сумдын Засаг дарга нарт
4 “Төрийн байгууллагын иноваци” сэдэвт сургалтад бүрэн хамрагдах. /Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулдаг Zoom-ээр холбогдож цахимаар хамрагдана/ 2021.09.28

14:00 цагт

Нутгийн захиргааны байгууллагын дарга нарт
5 Архивын ерөнхий газраас зохион байгуулсан “Архивын улсын үзлэг”-ийн мөрөөр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд Төрийн архивт хөмрөг үүсгэгч байгууллагуудын цахимжуулсан баримтад нягтлан шалгалт хийж байгаатай холбогдуулан Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын  2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 05/1061 тоот албан бичгээр хүргүүлсэн хуваарийн дагуу Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнаа Төрийн архивт ажиллуулах 2021.09.27-

2021.10.26

Бүх байгууллагын дарга нарт
6 Олон улсын ахмадын өдрийг 10 дугаар сарын 01-ний өдөр орон даяар цахимаар зохион байгуулна. Байгууллагын харьяаллын ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх 2021.10.01 Бүх байгууллагын дарга нарт

 

 

2021 оны 10-р сарын 11-ний өдрийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд Улсын бүртгэлийн хэлтэс, аймгийн Прокурорын газар нэмэлт мэдээлэл хийнэ.