ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Нутгийн захиргааны байгууллагуудад 2016 оны хагас жилийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тухай илтгэх хуудас

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАСАГ

2016 оны 08 дугаар сарын 19                                                                            Чойр хот

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Журам батлах тухай” 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”, аймгийн Засаг даргын 2014 оны “Журам батлах тухай” А/175 дугаар захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 07 сарын 26-ны өдөр баталсан “Аймгийн ЗДТГ-ын ажлын хэсэг сумдын Засаг дарга, ЗДТГазар, агентлагуудын 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг үнэлэх ажлын удирдамж”-ийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөмжийг боловсруулан албан тоотоор хүргүүлээд байна.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга Т.Бат-Эрдэнэ, СТСХ-ийн дарга Н.Одонтуяа, НХХ-ийн дарга Л.Мөнгөнцэцэг, ХШҮТ-ийн дарга Н.Батцэцэг, ХШҮТ-ийн мэргэжилтэн Х.Буянбаяр, Э.Мөнхзул, ХЗХ-ийн мэргэжилтэн Г.Сумъяа, ТЗУХ-ийн мэргэжилтэн Д.Мөнхзул нар оролцов.

Төрийн захиргаа удирдлагын хэлтэс Татвар, Санхүүгийн хяналт, аудитын алба, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Улсын бүртгэл статистикийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Цагдаагийн хэлтэс гэсэн байгууллагуудаар ороогүй байна.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг удирдамжид заагдсан хуваарийн дагуу зохион байгуулсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны дарга нар албан томилолттой шалтгаанаар 8 дугаар сарын 8, 9-ий өдрүүдэд нөхөн хийгдсэн.

Хяналт-шинжилгээний арга зүйн хувьд бодлогын бичиг баримтад туссан тухайн байгууллагын чиг үүргийн асуудлын хэрэгжилт, төсвийн шууд захирагчтай байгуулсан гэрээний хэрэгжилт, байгууллагын ил тод байдалд хамаарах үзүүлэлтүүд, үйл ажиллагааны үр дагавартай танилцаж, холбогдох асуудлуудыг асууж тодруулж, баримт мэдээллүүдийг гаргуулан танилцаж ажилласан.

  1. Бодлогын зорилтын хэрэгжилтийн үнэлгээ

Бодлогын баримт бичгүүдийг эзэнжүүлж, хяналтанд авах ажил тогтмолжиж, төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллаж байна. Бодлогын баримт бичгүүдэд удаашралтай байгаа заалтуудыг ХШҮ-ний явцад тухай бүр хэлж, эрчимжүүлж ажиллах талаар зөвлөлгөө өгч ажилласан.

  1. Байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээ

Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт

Байгууллагын нэр Үнэлгээ,%
1 Сүмбэр сум 50.2
2 Баянтал сум 46.7
3 Шивээговь сум 51.4
4 Онцгой байдлын газар 66.5
5 Мэргэжлийн хяналтын газар 67.2
6 Цагдаагийн хэлтэс 76.4
7 Улсын бүртгэл, статистикийн хэлтэс 79.0
8 Шүүхийн шинжилгээний алба 76.1
9 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 78.3
10 Хөдөлмөрийн хэлтэс 50.0
11 Биеийн тамир, спортын газар 56.0
12 Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс 50.0
13 Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс 37.7
14 Боловсрол, соёлын газар Үнэлээгүй
15 Эрүүл мэндийн газар 59.6
16 Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 57.7
17 Худалдан авах ажиллагааны алба 80.0
18 Байгаль орчин, аялал жуулчлалын газар 54.4
19 Хүнс, хөдөө аж ахуйн газар 70.0
20 Нийгмийн даатгалын хэлтэс 70.0
21 Татварын хэлтэс 60.0
22 Санхүүгийн хяналт, аудитын алба 63.0
23 УЦУОША 52.1

2015 оны жилийн эцсийн ХШҮ-нээс өгсөн зөвлөмжийн дагуу гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөг нийт 16 байгууллага гарган, үйл ажилагаагаа сайжруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө гаргаагүй байгууллагууд: Баянтал сумын ЗДТГ, Шивээговь сумын ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний алба, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, Боловсрол соёлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба

  1. Байгууллагын нээлттэй ил тод байдал

2014 оноос эхлэн бүх төрийн байгууллагуудыг цахим хуудастай болж, Засгийн газрын 2009 оны “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай” 143 дугаар тогтоолын дагуу үйл ажиллагаа, төсөв санхүү, хүний нөөц, авлига ашиг сонирхол, худалдан авах ажиллагааны мэдээллүүдийг ил тод байршуулж, иргэдэд мэдээлэл өгөх үүргийг өгч ажилласны дагуу 2015 оны хагас жилийн байдлаар бүх агентлагууд цахим хуудастай болж, мэдээллээ байршуулан, ил тод байдлыг ханган ажиллаж байна.

ХШҮ-ээр явах үед Боловсрол, соёлын газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Санхүүгийн хяналт, аудитын алба гэсэн байгууллагуудын цахим хуудас ажиллахгүй байлаа. Эдгээр байгууллагуудад цахим хуудсыг ажилд оруулан мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах үүрэг чиглэл өгсөн.

Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс зэрэг байгууллагуудын цахим хуудсыг сайн ажиллуулж, ил тод байдлыг ханган ажиллаж байна.

4 дүгээр сард ХШҮТ-аас байгууллагуудын цахим хуудсанд хийсэн ХШҮ-ий мөрөөр Шивээговь сум төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж, цахим хуудасны үйл ажиллагааг 2015 оны жилийн эцсийн байдалтай харьцуулахад эрс сайжруулсан байна.

  1. Үйл ажиллагааны үр дагавар

Засаглалын болон эдийн засаг нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээ:

Байгууллагын нэр Үнэлгээ,%
1 Сүмбэр сум 32.3
2 Баянтал сум 0
3 Шивээговь сум 51.9
4 Улсын бүртгэл, статистикийн хэлтэс 100
5 Хөдөлмөрийн хэлтэс 100
6 Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс 60.0
7 Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс 0
8 Боловсрол, соёлын газар 0
9 Эрүүл мэндийн газар 64.0
10 Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 50.9
11 Худалдан авах ажиллагааны алба 80.0
12 Байгаль орчин, аялал жуулчлалын газар 50.0
13 Хүнс, хөдөө аж ахуйн газар 70.0

Баянтал сумын Засаг даргын Тамгын газар Засаглалын болон эдийн засаг нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг буруу гаргасан, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Боловсрол соёлын газрууд хэрэгжилтийг огт гаргаагүй байна.

Хэрэглэгчийн үнэлгээний санал асуулгыг байгууллагууд өөрийн байгууллага дээр авч байгаа бөгөөд зарим байгууллагаас нэгдсэн журмаар АЗДТГ-ын захиалгаар хийгддэг санал асуулгын дүнгээр үнэлгээг өгч байх хүсэлтийг тавьсан. Үүнийг нийт төрийн байгууллагуудаас санал авч шийдвэрлэх саналтай байна.

ХШҮ хийх үеэр Байгууллагын соёл, зохион байгуулалт, удирдлага зохион байгуулалтын талаархи сэтгэл ханамжийн судалгааг албан хаагчдаас авч, дүнг нэгтгэн хавсаргав.

Анхаарах асуудлууд:

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Холбогдох эрх зүйн акт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс удаашралтай байгаа заалтуудын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах

Цаг үеийн мэдээ мэдээллийг цаг тухайд нь цахим хуудсанд мэдээлж ажиллахад анхаарч ажиллах

Боловсрол, соёлын газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Санхүүгийн хяналт, аудитын алба гэсэн байгууллагуудын цахим хуудсыг хэвийн ажиллагаанд оруулж, байвал зохих мэдээллийг байршуулах

Боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарах

Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг стандартын дагуу зохион байгуулж, тушаал шийдвэрийн хууль эрх зүйн үндэслэлийг зөв үндэслэх

Дүгнэлт:

Урт хугацааны бодлогын баримт бичгүүдийн хугацаа дуусах дөхсөн бөгөөд хэрэгжилт эрчимсэн, ил тод байдлыг дээшлүүлэх зорилгоор шалгуур үзүүлэлтүүд гарган байгууллагуудад хүргүүлэн хяналт тавьж ажилласан, байгууллагууд идэвхи санаачлагатай ажилласан зэрэг арга хэмжээний үр дүнд ихэнх байгууллагуудын үйл ажиллагаа жигдэрч, хэвийн хэмжээнд явж байна.

Гэхдээ Боловсрол соёлын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсүүд нь салбарын хэмжээнд хэрэгжих бодлогын баримт бичгийн хэрэгжилт удаашралтай, мэдээллийн ил тод байдлыг хангаагүй, статистик судалгаа байхгүй, өр төлбөрийн хэмжээ нэмэгдсэн зэрэг алдаа дутагдал байгаа тул ХШҮ-ний ажлын хэсгээс өгсөн зөвлөмжийн дагуу засаж сайжруулах арга хэмжээг яаралтай авч ажиллах шаардлагатай байна. Мөн эдгээр байгууллагууд нь сүүлийн 2 жилийн хугацаанд удирдлагууд нь тогтвор суурьшилгүй ажилласан  учир аймгийн удирдлагууд, ТЗУХ, НХХ-ээс эдгээр байгууллагуудын удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарч ажиллах нь зүйтэй гэж дүгнэлээ.

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАСАГ

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us