ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл хуралдлаа

Аймгийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А/20 дугаар захирамжаар тус аймгийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл” байгуулагдаж, ажиллах журам, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөгөө батлуулж, 3 удаагийн хуралдааныг зохион байгуулж төлөвлөгөөнд тусгагдсан ажил, арга хэмжээг  хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус зөвлөлийн 3 дугаар хуралдаанаар 2020 онд хийх ажлын төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийн тойм судалгаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулахад нэн тэргүүнд хийх ажлыг төлөвлөж, шаардлагатай төсөв, хөрөнгийг  гамшгийн эрсдэлийг бууруулах санд төвлөрүүлэх талаар хэлэлцэж зөвлөлийн гишүүдэд гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа, зорилго, чиглэл, бүтэц зохион байгуулалт, гамшгийн эрсдэл, эмзэг байдал, чадавхын талаар ойлголт өгөх хичээл сургалтыг зохион байгуулсан.

Зөвлөл нь анхны хуралдаанаа 4 дүгээр сарын 16-ны өдөр, 2 дугаар хуралдааныг 10 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж үйл ажиллагааны чиглэл , 2019 оны хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, төлөвлөгөөний биелэлт, өмнөх хуралдаанаас гарсан зөвлөмжийн биелэлтийг танилцуулж үр дүнг хэлэлцсэн.

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд  даргаар  аймгийн Засаг дарга Г.Батсуурь, гишүүдээр төрийн байгууллага болон АЗДТГ-ын харьяа агентлаг, газар хэлтсийн дарга нар ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us