ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Гарал үүсэл нь тодорхойгүй, зөвшөөрөлгүй цэгээс Чавга худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шинжилгээтэй хяналтын явцад гарал үүсэл тодорхойгүй, баталгаажилтгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр шаардлага хангаагүй “Хар чавга” (орос, хятад гэх, ястай, ясгүй, задгай, кг)-нуудаас сонгон 8 удаагийн дээж авч хими, нян судлалын лабораторийн шинжилгээнд хамруулахад лабораторийн сорилтын дүнгээр тус дээжийн 75%-д ургамлын амьд хачиг, хөнөөлт шавьж (Phytonemus pallidus) өндөг үржсэн, өнгө хувирсан зөрчил илэрлээ. Иймд хэрэглэгч та зөвшөөрөгдсөн газраас өөр ил задгай шаардлага хангаагүй газар буюу хувь хүний гар дээрээс гарал үүсэл нь тодорхойгүй, баталгаажилтгүй, хэвийн өнгө, үнэр төлөв байдал өөрчлөгдсөн шинж тэмдэг бүхий бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг АНХААРУУЛЖ байна
Таны сонгон худалдан авсан хүнсний бараа, бүтээгдэхүүн стандарт шаардлагыг хангахгүй байх тохиолдолд буцаах, хариуцлага тооцох хаягтай байх ёстойг анхааруулъя.
Эрүүл аюулгүйн хүнсний хэрэглээ Таны сонголтоос шалтгаална.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us