ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
2019.10.17
Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Барилга байгууламжийг паспортжуулах ажил /Говьсүмбэр,Сүмбэр, Шивээговь, Баянтал/, БХБЯ/201902012 –ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх ажлын даалгаврыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө битүүмжилсэн цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Дотоодны давуу эрх тооцох эсэх. “Тооцно”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3-р баг,
Нутгийн удирдлагын ордон, 3-р давхар, 309 тоот өрөө,
Орон нутгийн өмчийн газар, Утас: 70543033, 88723692.