ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Шивээговь сумыг нүүлгэн шилжүүлэх сургуулилтад 2400 гаруй иргэн оролцов

Онцгой байдлын ерөнхий газраас Говьсүмбэр аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Сургуулийн хүрээнд тус аймгийн Шивээговь сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль явагдлаа.

Тус сум нь Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхайг түшиглэсэн, үйлдвэрлэл, уул уурхай, мал аж ахуйг хослуулан хөгжүүлдэг Монгол Улсын томоохон сумын нэг юм. Нийт 3571 хүн амтай.

Сумыг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулиар шинэ суурьшлын бүсэд 48 гэр, 10 вагончиг, 16 майхан платка байршуулж эмнэлэг, банк, сургууль, сурагчдын дотуур байр, иргэдийг байршуулах байр зэргийг байгуулсан бөгөөд өнөөдрийн дадлага сургуульд 2400 гаруй иргэн хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us