ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр төрийн албаны шинэтгэл, төрийн албаны тухай хууль, дагалдан гарсан дүрэм, журмыг сурталчлан таниулах ажлын хүрээнд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллалаа.

Ажлын хэсэг тус аймгийн албан хаагчдад арга зүйн сургалт зохион явуулсан бөгөөд төрийн албаны шинэчлэлийн бодлогын үзэл баримтлал, шинэ хуулийн үзэл санаа, ач холбогдол, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтын тухай, холбогдох журмууд, ёс зүй, анхаарах асуудлууд зэрэг төрийн албаны шинэ хуультай холбоотой мэдээллүүдийг дэлгэрэнгүй өгч, асуулт, хариулт өрнүүлэв. Мөн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан 10 ахмад настантай уулзаж, тэдний санал хүсэлт, сургамж зөвлөгөөг сонсож, төрийн албаны шинэтгэлийн талаар яриа өрнүүлсэн юм.

Сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газар болон түүний хэрэгжүүлэгч агентлаг, сумдын ЗДТГ-ын дарга, эрх зүйн ажилтнууд, Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, ШША, Онцгой байдлын газар, аймгийн сургууль, цэцэрлэгийн удирдлагууд зэрэг нийт 29 байгууллагын 300 гаруй төрийн албан хаагчид хамрагдав. Мөн Төрийн албаны зөвлөлийн Говьсүмбэр аймаг дахь салбар зөвлөл, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар болон Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын  үйл ажиллагаатай танилцаж, бүтэц, орон тоо, албан тушаалын томилгоотой холбогдох шийдвэрийг судлан мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөн ажиллав.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us