ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Улаанбаатар Төмөр зам ХНН 70 жил, Төмөр замын ахмадын холбоо байгуулагдсаны 40 жилийн ойн баярын хурал боллоо

Улаанбаатар Төмөр зам ХНН 70 жил, Говьсүмбэр аймагт Төмөр замын ахмадын холбоо байгуулагдсаны 40 жил, ахмадын холбоо байгуулагдсаны 20 жилийн ойн баярын хурал төмөр замын соёлын ордонд боллоо.
Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, аймгийн Засаг дарга Г.Батсуурь болон албаны хүмүүс, үе үеийн ахмад төмөр замчид оролцлоо.
Баярын хурал дээр төрийн дээд шагнал, одон медаль, Засгийн газрын болон аймгийн шагналаар шагнагдсан хүмүүст шагналыг гардууллаа.
Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар Д.Цэцэгбал, Хүндэт төмөр замчин тэмдгээр До.Наранцэцэг, Да.Наранцэцэг, С.Өлзийсайхан, Анхдагчдын дурсамж С.Мөнхөө, Ц.Долгор, Замчны алдар тэмдгээр Ч.Цэвээн, Тэргүүний төмөр замчин тэмдгээр Г.Дойдоо, До.Цэрмаа, Төмөр замын хүндэт ахмад тэмдгээр Ц.Үзэмээ нар болон Төмөр замын ахмадын холбооны “Ахмадын төлөө”, Аймгийн ахмадын холбооны медаль, Улаанбаатар Төмөр зам ХНН 70 жилийн ойн медаль, ахмадын холбоо байгуулагдсаны 40 жилийн ойн медаль зэрэг шагналаар шагнагдлаа. Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “Говьсүмбэрийн төлөө” медалиар гурван хүнийг шагнаж урамшуулсан.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us