ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Монголын Хүүхдийн спортын VI их наадмын шигшээ тэмцээнд Говьсүмбэр аймгийн баг тамирчид 2 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.

Монголын Хүүхдийн спортын VI их наадмын шигшээ тэмцээнд Говьсүмбэр аймгийн баг тамирчид спортын 17 төрөлд 133 тамирчин, 17 дасгалжуулагч нийт 150 хүний бүрэлдэхүүнтэй оролцож 2 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.

Тус арга хэмжээнд Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУСЯамны дэд сайд Н.Ганбаяр, БСШУСЯамны БТС-ын БЗГ-ын дарга Э.Мөнхбилэг, ЗГХА-БТСГ-ын дарга Ц.Шаравжамц тэргүүтэй албаны хүмүүс болон 21 аймаг 9 дүүргийн 6500 гаруй тамирчин хүүхдүүдэд оролцсон.

Нээлтийн ёслолд Говьсүмбэр аймгийн засаг дарга Г.Батсуурь хүрэлцэн ирж баг тамирчдад баяр хүргэж амжилт хүссэн.

 

Үндсэн төрөлд:

  • Ширээний теннисний төрлийн охидын ганцаарчилсан төрөлд Говьсүмбэр аймгийн 5 дугаар сургуулийн сурагч, Ширээний Теннис Сансар Хайрхан клубийн тамирчин Г.Сэлэнгэмөрөн хүрэл медаль хүртлээ. Хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд 5 сургуулийн сурагч, Сансар хайрхан клубийн тамирчин Д.Нямбаяр алтан медаль, хосын төрөлд Г.Сэлэнгэмөрөн, Д.Нямбаяр нар мөнгө медаль, багийн нэгдсэн дүнгээр 2-р байр эзэлсэн амжилт үзүүлсэн.
  • Боксын төрөлд Говьсүмбэр аймгийн ОУХМ Л.Зоригтбаатар дасгалжуулагчтай Шивээ-овоо хк-ны дэргэдэх Хаялга спорт клубийн тамирчин Б.Отгонбаяр 60кг жинд хүрэл медаль хүртлээ.
  • Волейболын эрэгтэй баг тамирчид 16 багаас 4-р байранд орсон амжилт үзүүлсэн.
  • Сагсан бөмбөгийн 3*3 баг тамирчид 30 багаас 4-р байранд орсон.
  • Хөнгөн атлетикийн төрөлд 5р сургуулийн 12 ангийн сурагч Б.Гэрэлт-од 100 метрт 11.15долийн амжилтаар спортын дэд мастер ийн болзол хангаж 3р байр хүрэл медаль, мөн 200 метрт 23.74 долийн амжилтаар 4р байр эзэлсэн.

Сонгох төрөлд:

  • Крикетын төрөлд Говьсүмбэр аймгийн эмэгтэй баг тамирчид хүрэл медаль хүртлээ. Эрэгтэй баг тамирчид 4-р байранд шалгарсан.

Паралимпийн төрөлд:

  • Хөнгөн атлетикийн 800м гүйлтэд Говьсүмбэр аймгийн Д.Батбаатар алтан медаль, бочигийн төрөлд Н.Ундрам хүрэл медаль хүртлээ.
  • Паражүдо бөхийн төрөлд Говьсүмбэр аймгийн тамирчин Х.Энхзориг -55кг жинд хүрэл медаль хүртлээ.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us