ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 07 дугаар сарын 08-ны өдрийншуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

Удирдах ажилтнуудын 07 дугаар сарын 08ны өдрийн

шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

 

2019 оны 07 дугаар сарын 21

Өгөгдсөн үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа,

Хэрэгжүүлэх байгууллага

Биелэлт Хэрэгжилтийн хувь
1 Наадмын талбайд байгууллага бүр 1 гэр барьж, гэр дотроо 1 ширээ, 4 сандал, 2 ор байрлуулах 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор

Бүх байгууллагууд,

 

Баяр наадмаар байгууллагууд гэр барих тухай 01/796 албан тоотыг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлсэн. Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй
2 Байгууллагынхаа ойр орчмын 50м доторх талбайд 7 хоног бүр тогтмол цэвэрлэгээ хийх

3 сум, бүх байгууллагууд

Сүмбэр сумын ЗДТГ- Бүх нийтийн цэвэрлэгээг 2019 оны 07 сарын 23-ны өдөр зохион байгуулахаар  байгууллага, аж ахуйн нэгжүүдэд албан тоот хүргүүлээд байна.

Баянтал, Шивээговь сумын ЗДТГ- Энэхүү үүргийг тайлагнаж ирүүлээгүй.

Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй
3 4 аймгийн 14 сумтай холбогдож байгууллага бүр хариуцсан сумтай холбоотой бүх асуудлыг хариуцаж ажиллах 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл

ОНӨГазар, УЦУОШТөв,

2 дугаар сургууль, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Ус-Ду ОНӨААТӨҮГ, ШШГГазар, Нэгдсэн эмнэлэг, Улсын бүртгэлийн хэлтэс, Номын сан, Статистикийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Политехник коллеж, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Авто тээврийн төв.

4 аймгийн 14 сумдтай холбоо тогтоож, удирдамж хөтөлбөрийг хүргүүлснээс 11 сум оролцохоо илэрхийлсэн. Үүнд: Хэнтий аймгийн Дархан, Бор-Өндөр сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Айраг, Даланжаргалан, Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр сум, Төв аймгийн Баянцагаан, Баян, Баянжаргалан сум

Сумдыг хариуцан ажиллах байгууллагуудын хуваарийг гарган хүргүүлж, хариуцсан байгууллагын дарга нартай уулзалт хийж ажил үүргийн хуваарийг танилцуулсан.

 

70
4 Баяр наадмын нээлтийн жагсаалд бүх байгууллагууд идэвхтэй оролцож, жагсаалд оролцох албан хаагчдын нэрсийг ирүүлэх 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр

Сумд, Бүх байгууллага

 Баяр наадмын нээлтийн жагсаалд нийт төрийн 44, төрийн бус 4, нийт 48 байгууллагын 400 албан хаагч 20 хайрцаг болж оролцоно. Жагсаалд оролцох байгууллагуудын нэрсийг гаргаж хүргүүлсэн. 100
5 Наадмын үйлчилгээнд ажиллах албан хаагчдын нэрсийг ирүүлэх 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр

Сумд, Бүх байгууллага

Байгууллагуудаас ирүүлсэн саналд үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд ажиллахаар хуваарийг батлан 2019.07.22-ны 01/841 тоот албан бичгээр хүргүүлсэн. 100
6 Хур хог, хаягдлыг цэвэрлүүлэх тал дээр арга хэмжээ авч ажиллах 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Хур хог хаягдалтай талбайн зураглалыг Сүмбэр сумтай хамтран гаргасан. Холбогдох байгууллагуудтай тухай бүр нь хамтран ажиллаж байна.  30
7 Байгууллага бүр хариуцсан хашаа, хайлсаа засч янзлах 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр

Сумд, Бүх байгууллага

Баянтал сумын ЗДТГ- ОСО Констракшнтай гэрээ байгуулан урсгал засварын зардлаас 7,0 сая төгрөгийг зарцуулж хашааг шинээр хийлгэсэн. Хуучин хашаагаа сэргээн засварласан.

Сүмбэр сумын ЗДТГ, Боловсрол соёл, урлагийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Цагдаагийн хэлтэс, Татварын хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Онцгой байдлын газар, Боржигин өв музей, Боржигин чуулга, Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийтийн номын сан, Мал эмнэлэгийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газар гэсэн байгууллагууд өнгө үзэмжээ сэргээж, будагны ажил хийсэн байна.

Харин бусад байгууллагууд энэхүү үүргийн биелэлтийг ирүүлээгүй байна.

70
8. Биелэлтийн дундаж хувь  74

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us