Удирдах ажилтнуудын 02 дугаар сарын 18-ны өдрийншуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

12

Удирдах ажилтнуудын 02 дугаар сарын 18ны өдрийн

шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

 

 

2019 оны 03 дугаар сарын 04

Өгөгдсөн үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа,

Хэрэгжүүлэх байгууллага

Биелэлт Хэрэгжилтийн хувь
1.  Боржигин наадам, Говьсүмбэр аймаг байгуулагдсны 25 жилийн ой, бүтээн байгуулалтын жилтэй холбогдуулан байгууллагын удирдлагууд ажил амралтаа зохицуулах 2019 оны 3 дугаар сарын 1

Бүх  байгууллагууд

Боржигин наадам, Говьсүмбэр аймаг байгуулагдсны 25 жилийн ой, бүтээн байгуулалтын жилтэй холбогдуулан ажлын ачаалал, хугацааг тохируулан амрахаар  21 байгууллага өөрийн болон албан хаагчдын амралтыг 8 сараас эхлүүлж зохицуулахаар болсон байна. 100
2. Байгууллага бүр бүтээлч ажил хийх 2019 оны 3 дугаар сарын дотор

Бүх  байгууллагууд

Нийт 18 байгууллага бүтээлч ажилаа тогтоож бэлтгэл ажлыг хангаж байна. Үүнд: Цэвэрхэн наадацгаая аян, Мод тарих, Мөнгөн дэмжлэг үзүүлэх, Хотын соёл аян, Ээждээ хэлэх үг зохион бичлэгийн уралдаан, Гэрэлт талбай хийх, Шигшээ багийн тамирчдын тусгай бэлтгэлийн талбайг тохижуулах, Найрамдал хотхоны хэмжээнд байгаа гаражуудыг нэг өнгөөр будаж дугаарлах, Явган хана, урсдаг самбар хийх, Боржигин ном, бүтээл, судлалаар үзэсгэлэн зохион байгуулах зэрэг ажлуудын бэлтгэл  ажлыг эхэлсэн байна.

5 байгууллага бүтээлч ажил хийх ажлын санал албан хаагчдаас авч байна.

Үлдсэн  6 байгууллага санал ирүүлээгүй байна. Үүнд: Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Нийгмийн даатгалын хэлтэс,  Эрүүл мэндийн газар, Политехник коллеж,  Боловсрол соёл урлагийн газар

70
3. 03 дугаар сард багтаан худалдан авах ажиллагааг зохион байгуулах 2019 оны 3 дугаар сарын дотор

Сумдын Засаг даргын Тамгын газар,

ОНӨГазар

 Сумдын Засаг даргын Тамгын газар- Захиалагчаас техникийн тодорхойлолтыг хүлээн авч тендерийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна.

Орон нутгийн өмчийн газар- 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 62 төсөл арга хэмжээг 18 тэрбум 696 сая төгрөгний төсөвт өртөгтэй хийгдэхээр төлөвлөгдсөн. 3 сарын 01-ний байдлаар 8 ажлын тендер зарлагдсан байна.

30
4  Сумд мал төллөлтөд анхаарч ажиллах 2019 оны 3 дугаар сарын дотор

Сумдын Засаг даргын Тамгын газар,

Хүнс, хөдөө аж ахуйн газар

Багийн Засаг дарга нар 7 хоног бүрийн 3 дахь өдөр малчидтай холбогдон мал төллөлт төл бойжилтын мэдээ, малын хорогдлын мэдээг тогтмол гаргаж мал эмнэлэг, үржлийн тасагт нэгтгэн 7 хоног бүрийн 4 дэх өдөр Хүнс, хөдөө аж ахуйн газарт, сар бүрийн 25-ны өдөр аймгийн Статистикийн хэлтэст хүргүүлэн ажиллаж байна. 3 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 203579 хээлтэгчээс 137 мал төллөсөн, хорогдолгүй байна. 30
5  03-р сарын 01-ний өдөр зохион байгуулагдах эх орончдын өдрийн баярын арга хэмжээнд байгууллагууд удирдлагууд дэмжлэг үзүүлж оролцох 2019 оны 3 дугаар сарын 1

Сумдын Засаг даргын Тамгын газар,

 Баярын үйл ажиллагаанд байгууллагын албан хаагч төлөөллөө оролцуулж дэмжих хамтран ажиллах чиглэлээр 21 байгууллага үүрэг чиглэл өгч ажилласан байна. 100
6. Биелэлтийн дундаж хувь 66

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС