ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр аймгийн багш нарын бага хурал амжилттай зохион байгуулагдаж, политехник коллеж, сургууль, цэцэрлэгийн 300 гаруй багш нар оролцлоо. Тус хурлаар өнгөрсөн оны ажлаа дүгнэж, 2019-2020 оны хичээлийн жилийн зорилтоо тодорхойлж,  хүүхэд хамгааллын асуудал, сургалтын шинэчлэгдсэн хөтөлбөрөөр багш бүрийг сургах, багшийн ёс зүйн эрсдэлийг бууруулах, сургуулийн орчин дахь цогц аюулгүй байдлын талаар мэдээлэл өглөө. 2018-2019 оны хичээлийн жилд ЭЕШ –ын дундаж оноо улсын дунджаас давсан, сурагчид нь улсын уралдаан тэмцээнд амжилт гаргасан 21 багш, Шивээговь сумын 3 дугаар сургууль, Сүмбэр сумын 2 дугаар сургуулийг урамшуулсан.

Аймаг орон нутгийн зүгээс боловсролын салбарт нэлээдгүй хөрөнгө оруулалтыг хийж гүйцэтгэж байна. Үүнд: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар:

  • 1-р сургуулийн биеийн тамирын гадна талбайг иж бүрнээр нь тохижуулахад 264 сая,
  • Боржигин чуулгын гадна талбайг тохижуулахад 106 сая,
  • 1 цэцэрлэгийн 1 корпусын засварт 210 сая, /Японы өвсны үндэс төсөл/
  • 2-р сургуулийн шинэ барилгын ажилд 5,6 тэр бум төгрөг
  • 5-р цэцэрлэгийн өргөтгөлийн ажилд 1,6 тэр бум,
  • “Их соёл – Эх үндэс” хөтөлбөрийн хүрээнд 281 сая төгрөгийн хөрөнгөөр багш нарыг чадваржуулах, сургууль, цэцэрлэгийн сургалтын орчныг сайжруулахад чиглэгдсэн хөрөнгө оруулалт хийгдсэн.

Аймгийн орон нутгийн хөгжил сангийн 24 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сүмбэр сумын 2-р сургуулийг Байгалийн ухааны кабинет, Шивээговь сумын 3-р сургууль, 3-р цэцэрлэг, Баянтал сумын 4-р сургууль, 4-р цэцэрлэг, Боловсрол соёл урлагийн газар, Шивээговь, Баянтал сумын соёлын төвийг компьютер, техник хэрэгслээр хангасан.

Сүмбэр сумын орон нутгийн хөгжил сангийн 30 сая төгрөгийн хөрөнгөөр 1,2,5-р сургууль, 1,2,5,6-р цэцэрлэгийг компьютер, техник хэрэгслээр хангалаа.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us