ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Шинэхэн гавьяатаа угтан авлаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 131 дүгээр Зарлигаар Түвдэнгийн Ваанчигийг Монгол Улсын “Гавьяат мал зүйч” цолоор шагнасан билээ.

Өнөөдөр шинэхэн гавьяатаа аймгийн удирдлагууд, хамт ажиллаж байсан шавь нар, гэр бүлийнхэн нь угтан авлаа.

Түвдэнгийн Ваанчиг нь 1938 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. 1958-1963 онд Улаанбаатар хотын Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Зоотехникч мэргэжлээр төгсөөд Каракуль хонь үржүүлж буй Төв аймгийн Архустын Сангийн аж ахуйд зоотехникчээр ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж ирсэн. Каракуль “Сүмбэр” үүлдрийн хонь буй болгох үйлсэд төгссөн цагаасаа эхлэн ажиллаж 1990 онд үүлдрээр батлагдахад үүсгэн бий болгосон 5 хүний нэгээр батлагдаж байсан. Сүмбэр хонь нь 5 удамтай, үүний гол 3 удам болох бөг, тас, цагаан өвгөн удмыг бий болгоход дагнан ажилласан. Говьсүмбэр аймаг үүсгэн байгуулагдсанаас хойш аймгийн хэмжээнд 8 гавьяат төрөн гарсан. Т.Ваанчиг нь аймгийн 2 дахь “Гавьяат зоотехникч” юм.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us