ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ БОЛОН ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААР СУДАЛЛАА

Говьсүмбэр аймгийн хэмжээнд бүртгэгдсэн “Залилах” гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, гэмт хэргийн шийдвэрлэлтийг 2018, 2019 оны 06 дугаар сарын байдлаар  аймгийн прокурорын газраас судаллаа.

Судалгаагаар тус аймгийн иргэдийн зүгээс цахим орчны аюулгүй байдлаа сайтар хангадаггүйгээс хувийн мэдээлэл болон нууц үгээ алддаг,  “Найз нөхөд, хамаатан садангийн нэрийг барьж мөнгө зээлээч” гэх мессэж онлайн дэлгүүрийн худалдааны  үнэн эсэхийг лавлахгүйгээр мөнгө шилжүүлдэг,

UB Лавлах 1900-1950 дугаараас  сумын Засаг дарга болон бусад төрийн байгууллагын хүмүүсийн дугаарыг олж аван, тухайн хүмүүс рүү Олон Улсын Жайка гэх мэт байгууллагын нэрийг барьж тусламж өгнө, төсөлд хамруулна гэсэн  мэдээллийг нягтлан шалгаагүй, жолооны үнэмлэх гаргаж өгнө, хүүхдийг нь сургуульд оруулж өгнө, Солонгос улс руу явуулах виз гаргаж өгнө, сүлжээний бизенесээр мөнгө олох, өсөх боломж байна зэрэг асуудлуудад хэт итгэсэн зэрэг байдлаас залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болж байгаа нь тогтоогдсон байна.

Дээрх судалгааны дүнд үндэслэн Говьсүмбэр аймгийн прокурорын газраас “Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо чухал” сэдэвтэй  тараах материал бэлтгэж аймаг, сумдын  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд хүргүүллээ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us