ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн” буухиа тэмцээнийг зохион байгууллаа

“Иргэн төвтэй-Төрийн үйлчилгээ”-ний жил, “Иргэдэд үйлчлэх-нээлттэй өдөрлөг”-ийн хүрээнд Онцгой байдлын албаны өдрийг тохиолдуудан албаны үйл ажиллагааг сурталчилан таниулах, болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг аврах хамгаалах мэдлэг дадлагыг нэмэгдүүлэх зорилготой “Хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн” буухиа тэмцээнийг аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдын Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчдын дунд гамшгаас хамгаалах асуулт хариулт, утаанаас дүрвэх өртөө, зөөлөн эдийн гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж, зөөвөрлөлт тээвэрлэлт, саадтай замыг туулах төрлөөр зохион байгууллаа.
Тэмцээнд Сүмбэр сумын Засаг даргын тамгын газар тэргүүн байранд, Мэргэжлийн хяналтын газар 2 дугаар байранд шалгарлаа.
Мөн “Дартс”-ын тэмцээнд Онцгой байдлын газрын баг, “Олс таталт”ын тэмцээнд Мэргэжлийн хяналтын газрын баг, “АХА” тэмцээнд Баянтал сумын Засаг даргын тамгын газрын баг тус тус тэргүүн байранд шалгарлав.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us