Төрийн албаны тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан заавар журмын хэрэгжилтийг хангуулах, албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст дотоод сургалтыг 2019 оны 04 дугаар сарын 25-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс зохион байгууллаа.
Сургалтаар “Төрийн албаны тухай хуулийн шинэ үзэл баримтлал”, “Төрийн захиргааны болон үйлчилгээний ажилтны ёс зүй” зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж 9 албан хаагч хамрагдлаа.