ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хуулийн байгууллагуудын удирдлагуудын уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Аймгийн прокурорын газар, Шүүхийн тамгын газар,  Цагдаагийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425 дугаар нээлттэй хорих анги, Шүүхийн шинжилгээний албаны удирдлагуудаас гадна Хуульчдын холбооны Говьсүмбэр аймаг дахь төлөөлөгч, Хүний эрхийн үндэсний комиссын Говьсүмбэр аймаг дахь төлөөлөгч нар оролцлоо.

Уулзалтаар Хууль, эрх зүйн хэлтсээс “Хуулийн байгууллагуудын үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох дэд хөтөлбөр”-ийг 2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хамтран хэрэгжүүлэх, Агентлагуудад гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлан мэдээ гаргах, аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, тайлагнахад анхаарах асуудлаар мэдээлэл хийж, Архивын тасгаас Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн чиглэл, улсын үзлэгт хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө өгсөн. Уулзалтын үр дүнд дэд хөтөлбөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллаж, 2019 оныг иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбоотойгоор хөтөлбөрөөс иргэдэд чиглэсэн арга хэмжээнүүдийг түлхүү зохион байгуулж шинэ, санал санаачилга гарган ажиллахаар боллоо.

Мөн аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь тайлагнахад тулгамдаад  байгаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж Хууль, эрх зүйн хэлтсээр дамжуулан Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэст тайлангаа хүргүүлж байхаар удирдлагууд тогтсон.

Удирдлагуудын зүгээс иргэдэд зориулсан эрх зүйн сургалт сурталчилгааны  ажилд иргэдийн идэвх оролцоо муу байдаг бөгөөд иргэдийн энэхүү идэвхгүй байдал нь эрх зүйн ухамсар дутмаг байгаатай холбоотой. Иргэдийн эрх зүйн ухамсрыг дээшлүүлэх, эрх зүйн сургалт сурталчилгааны болон нийгмийн бусад ажил, арга хэмжээнд идэвхтэй оролцож эрх, хууль, ёсны ашиг сонирхлоо хамгаалах ухамсрыг төлөвшүүлэхэд  хуулийн байгууллагууд төдийгүй аймгийн удирдлагын  хэмжээнд нэгдсэн бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм.

Хуулийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэд, олон нийтэд сурталчилж, хуулийн байгууллагуудын үйлчилгээ болон иргэдэд зориулж хийж хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг цаг алдалгүй мэдээлэх шаардлагатай байгааг мөн онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us