ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ХҮНСНИЙ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

 

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хүнсний чиглэлээр худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж байна.

Хяналт шалгалтын явцад хадгалалтын хугацаа хэтэрсэн чихэр, жигнэмэг, пиво, чихэр, үйлдвэрлэсэн хугацааг арилгаж засвар хийсэн шоколад зэрэг хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байсан зөрчлүүд илэрч “Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-ын дагуу бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авч Захиргааны журмаар эд зүйлсийг хураах, устгах, улсын орлого болгох орон тооны бус зөвлөлд шилжүүлэн, зөвлөлийн шийдвэрт хяналт тавин ажиллаж байна. Зөрчил гаргасан нэгжид “Зөрчлийн тухай хууль”-иар шийтгэл оногдуулан ажиллаж байна.

Иймд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулан ажиллах, иргэн та худалдан авч буй бараа бүтээгдэхүүний хаяг шошго, баталгаат хугацаанд хэрэглэгчийн хяналтыг тавихыг танд зөвлөж байна.

7B616693-61A3-4329-9B36-89F67340F66E 20190328132551 20190328133026 20190329085856 20190329085941 20190329091031

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us