ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Татварын алба нэхэмжлэхэд суурилсан “Цахим төлбөрийн систем” нэвтрүүллээ

Татварын алба Татварын удирдлагын нэгдсэн систем (TAIS)-ийн нэвтрүүлэхтэй холбоотойгоор Татварын албанаас нэхэмжлэлд суурилсан цахим төлбөрийн системийг шинээр хөгжүүлсэн. Энэ ажлын хүрээнд арилжааны зургаан банктай системийн хөгжүүлэлт хийгээд, 2019 оны гуравдугаар сарын 01-ээс цахим төлбөрийн системийг улс даяар нэвтрүүлж эхэллээ. Сангийн яам, Татварын ерөнхий газар, арилжааны банк гэсэн гурван талт “тэг” үлдэгдэлтэй дансны гэрээг Улаанбаатар хотын банк, ХААН, ХХБ, Хас, Голомт, Төрийн банк гэсэн арилжааны банкнуудтай байгуулсан. Татварын төлөлтийг зөвхөн нэхэмжлэлд суурилсан байдлаар хүлээн авдаг болсон. Өмнө нь бид дансны тогтолцоотой, тухайн төрлийн татварыг дансанд хийдэг байсан бол одоо зөвхөн ТУНС-ээс өгсөн лавлагааг үндэслэн нэхэмжлэхэд суурилсан цахим татварын төлөлтийг нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, татвар төлөгч татвараа төлөхдөө дээрх зургаан банкны интернет банкийг ашиглаж болно. Мөн бид төлбөр төлөх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор төлбөр тооцооны оператор компаниудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, QPay, Гэрэгэ систем зэрэг компанитай хамтран ажиллаж байгаа. Түүнчлэн Монгол банкны e-Commerce төлбөрийн системийн хөгжүүлэлтийг хийгээд дууссан. Өөрөөр хэлбэл, гэрээнд зааснаар 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон арилжааны бүх банкинд байрших татварын орлогын “0” үлдэгдэлтэй дансыг хааж, татварын орлогыг дээрх зургаан банкинд байрших татварын орлогыг дамжуулан бүртгэх цахим нэг дансаар дамжуулан автоматаар татварын орлогыг хүлээн авч эхэллээ.

55462926_1253646474798397_2979014768481796096_n

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us