ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС 2018 ОНД ОРОН НУТГИЙН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТАЙЛАН

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС  2018 ОНД ОРОН НУТГИЙН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДТАЙ  ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2019.01.10

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Ахмадын холбоо, Улаан загалмайн хороотой хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж шаардлагатай хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Мөн аймгийн Зорилтот бүлэгт чиглэсэн дэд хөтөлбөрийн төлөвлөгөөний дагуу Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Хараагүйчүүдийн холбоо зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтран тэдгээр бүлгүүдэд чиглэсэн сургалт, арга хэмжээ, уралдаан тэмцээн зэргийг зохион байгуулан ажиллаж байна.

Спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний дагуу санхүүжилт олгож бусад шаардлагатай дэмжлэгийг тухай бүр үзүүлэн ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 19 төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний дагуу 71.4 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.

2018 оноос Дэлхийн Зөн Монгол ОУБ нь стратегийн шинэчлэл хийгдсэнтэй холбоотойгоор Орон нутгийн оролцоо ба Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр, Хүүхэд хамгааллын техникийн хөтөлбөр, Өрхийн амьжиргаа ба Даван туулах чадварыг сайжруулах техникийн хөтөлбөр гэсэн 3 хөтөлбөрийг хэрэгжүүлэн орон нутагтай хамтран ажиллаж байна.

Иргэдийн оролцоог нэмэгдүүлж, орон нутгийн хөгжлийн төлөөх сайн дурын ажилтнуудыг бэлтгэх зорилгоор 60 сайн дурын ажилтныг бэлтгэж, чадавхижуулан ажилласан. Сүмбэр суманд 20 сайн дурын ажилтан бэлтгэсэн бөгөөд эдгээр сайн дурын ажилтнууд нь төгсөлтийн аргачлалд хамрагдсан 100 айлын хянагчаар ажиллаж, тэдгээр өрхүүдийг ажилтай, орлоготой, хадгаламжтай болоход сургах, зөв амьдралын дадал хэвшил суулгах, сэтгэлгээ болон хандлага өөрчлөх, бүлгээр ажиллах чадварт сургах мөн нийгмийн үйлчилгээнд холбон зуучлах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах чиглээр нийт 49,9 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж ажилласан байна.

Хүснэгт 2. Хөгжих 100 өрхөд олгосон дэмжлэгийн жагсаалт

Өрхийн Тэргүүний овог нэр Тоо, ширхэг АСҮАТ/ LAP Нэгж үнэ Үнэ Сайн дурын ажилтан
1 Э.Ганболд гагнуурын аппарат 1 380,000 380,000 Нямпүрэв
2 Д.Алтайбаатар машин угаагч 1 323,000 323,000 Ундармаа
3 Н.Мөнхбат гагнуурын аппарат 1 380,000 380,000 Нямпүрэв
4 Г.Алтанчимэг оёдлын машин 1 931,000 931,000 Уртаа
5 С.Дэлгэрцэцэг шулуун хэрээсний машин 1 2,327,500 2,327,500 Ундармаа
6 Шинэбаяр Шарах шүүгээ 1 630,000 630,000 Отгонбаяр
7 Ө.Отгонгинж лангуун хөргүүр, халуун баригч 1 1,216,865 1,876,465 Отгонбаяр
8 Ч.Цолмонбаатар 50 төлөг 14 55,000 770,000 Уртнасан
9 Д.Туяацацрал 50 төлөг 14 55,000 770,000 Урансайхан
10 Э. Цэрэнчунт хөрөө рам, 1 1,300,000 1,300,000 Ундармаа
11 Г.Төгсдорж блок, цемент 1 860,000 860,000 Отгонбаяр
12 Г.Мягмардорж дугуй задлагч, 1 1,900,000 1,900,000 Отгонбаяр
13 М. Алтанхуяг хүлэмж 1 1,187,500 1,187,500 Отгонбаяр
14 Л.Эрдэнэхүү толь өмнө суудаг сандал 1 350,000 350,000 Отгонбаяр
15 Долгорсүрэн борлон 17 45,000 765,000 Ундармаа
16 Д. Ундармаа Хүлэмж 1 1,187,500 1,187,500 Ундармаа
17 Д. Ундармаа Хөргүүр 1 695,102 695,102 Ундармаа
18 Д. Ундармаа Хөлдөөгч 2 659,600 1,319,200 Ундармаа
19 А. Доржсүрэн Барилгын засал чимэглэлийн материал авсан 1 800,000 800,000 Ундармаа
20 Уртнасан хүлэмж 1 1,187,500 1,187,500 Уртнасан
21 Ууганчимэг оёдлын машин 1 931,000 931,000 Пүжээ
22 Б. Пүрэвжаргал Гагнуурын аппарат 1 380,000 380,000 Отгонбаяр
23 Б. Пүрэвжаргал Тасдагч 1 110,000 110,000 Отгонбаяр
24 130 өрх Усны сав 130 17,000 2,210,000 Ундармаа
25 15 өрх Угаалтуур 15 85,500 1,282,500 Ундармаа
26 Наранцэцэг оёдлын машин 1 931,000 931,000 Ундармаа
27 43 өрх Хөнжил 43 45,600 1,960,800 Бүгд
28 100 өрх Хүнс 100 90,635 9,063,500 Бүгд
29 20 өрх Нүүрс 44 Тонн 31,218 1,373,592 Бүгд
30 О. Оюунтуяа гэр 1 2,356,000 2,356,000 Отгонбаяр
31 С. Магмаржав гэр 1 2,356,000 2,356,000 Отгонбаяр
32 Э. Энхзолбоо гэр 1 2,356,000 2,356,000 Ундармаа
33 З. Марттуяа гэр 1 2,356,000 2,356,000 Ундармаа
34 Bayantal гэр 1 2.356.000 2.356.000 Оюунтуул
35 Б. Пүрэвжаргал Гэр 1 2,356,000 2,356,000 Ундармаа
  49,962,159

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us