ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТИЙН 2018 ОНЫ 4 ДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАН

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ

ШИЙДВЭРЛЭЛТИЙН 2018 ОНЫ 4 ДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАН

 2018.12.28                                                                                                Чойр хот

Нэг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн байдал

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 16 өргөдөл, гомдол ирснийг төрлөөр нь ангилбал алдарт эхийн одон авах, олгохтой холбоотой 8, санхүүгийн дэмжлэг хүссэн 3, ажлаас чөлөөлөгдөх тухай 1, чөлөө авах тухай 1, тойрогтой холбоотой 1, төлөөлөгчид хандсан 1, Эко сүмбэр Ган зам хотхонтой холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх тухай 1 өргөдөл тус тус ирсэн байна. Өргөдлийн дагуу 1 албан хаагчийн хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлж, санхүүгийн дэмжлэг хүссэн 1 иргэнд 900.0 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж ирсэн 16 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэж, хариуг хүргүүлсэн. Одоогоор шийдвэрлэгдээгүй гомдол, санал байхгүй байна.

Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт бичгээр 241 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс аймгийн Засаг даргад хандаж 79, Засаг даргын Тамгын газрын даргад хандаж 132 өргөдөл, 7054-3434 нээлттэй утсанд 18 гомдол, Засгийн газрын 11-11 төвд 12 өргөдөл, гомдол тус тус ирсэн байна.

Аймгийн Засаг даргад ирсэн 79 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг ангилбал:

  • санхүүгийн дэмжлэг хүссэн 12
  • эмчилгээний тусламж болон буцалтгүй тусламж хүссэн 11
  • чөлөө хүсэх тухай 14
  • ажлын байр хүсэх тухай 1
  • асуудал шийдвэрлүүлэх тухай 6
  • тэтгэмжийн асуудал шийдвэрлүүлэх тухай 2
  • хүсэлт гаргах тухай 5
  • төрийн албан хаагчийн ёс зүй болон төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 2
  • гэр хүссэн 6
  • бусад асуудлаар 20 өргөдөл, гомдол, санал, хүсэлт байна.

Аймгийн Засаг даргад ирүүлсэн өргөдлийн дагуу аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 2 иргэний эмчилгээний зардалд 1.250.0 мянган төгрөгийн тусламж, 3 иргэнд /Улс, Олон улсын чанартай тэмцээн, уралдаанд явахад нь зориулж/ Биеийн тамирыг хөгжүүлэх дэд хөтөлбөрөөс 2,999.6 мян.төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 7 иргэнд нийт 2,950.0 төгрөгийн тусламж, 6 иргэнд Засаг дарга хувийн зардлаар 6 тн нүүрсний тусламж үзүүлсэн.

Гэр хүссэн 6 өргөдлийг бүртгэн авч “Дэлхийн Зөн” Олон Улсын байгууллагад хүсэлт гарган уламжилж, 3 өрхийг амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, гэр олгох шаардлагатай өрхийн судалгаанд хамруулсан. Мөн  Зорилтот бүлэгт чиглэсэн дэд хөтөлбөрөөс 1 өрхөд 4 ханатай гэр олгосон.

 “Дэлхийн-Зөн” Олон Улсын байгууллагаас Сүмбэр сумын төвийн багуудын амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 10 өрхөд гэр бэлэглэсэн.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт:  Өргөдөл, гомдол хүсэлтийг ангилбал ажлаас чөлөөлөгдөх хүсэлт 13, чөлөө хүссэн 84, буцалтгүй тусламж, тэтгэмж хүссэн 16, ээлжийн амралт авах 3, ажилд орохтой холбоотой 5, бусад асуудлаар 11 өргөдөл гомдол, нийт 132 өргөдөл гомдол, санал, хүсэлт ирсэн байна. Өргөдлийн дагуу 13 албан хаагчийн хүсэлтийг харгалзан ажлаас нь чөлөөлж, 1 албан хаагчийг өөртэй нь зөвшилцсөний дагуу өөр ажилд шилжүүлэн томилж, давхардсан тоогоор 84 албан хаагчид чөлөө олгож, 3 албан хаагчийг ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулж, 2 албан хаагчийг ажилд шинээр томилж, 12 албан хаагчид 3,100.0 мянган төгрөгийн буцалтгүй тусламж, 3 албан хаагчид тус бүр 100.0 мянган төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газар нь албан ёсны “Цахим хуудас” болон “7054-3434 дугаарын нээлттэй утас”-ыг тогтмол ажиллуулан, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, хуулийн хугацаанд нь шийдвэрлэн, хариуг мэдэгдэж ажилласан. 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар цахим хуудсанд өргөдөл, гомдол, санал хүсэлт ирээгүй. 70543434 нээлттэй утсанд 18 гомдол, хүсэлт ирснийг ангилбал:

  • Дулаан хангамж, цахилгаантай холбоотой 4
  • Нийтийн хог цэвэрлэгээ, тохижилтын асуудлаар 5
  • төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 2
  • хөдөө аж ахуйтай холбоотой 1
  • аймгийн баяр наадмын товтой холбоотой 1
  • гадаадын иргэдтэй холбоотой 1,
  • төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 1
  • Аяганы хонхорын худаг, жонш баяжуулах компаний үйл ажиллагаатай холбоотой 2
  • Худалдаа үйлчилгээний байгууллагатай холбоотой 1 гомдлыг шийдвэрлэн хариуг хүргүүлсэн.

Иргэдээс гаргасан гомдлын дагуу Шивээговь сумын 1 дүгээр багийн 3 дугаар байрны 2 өрхийг хэрэглээний халуун усанд холбуулж, иргэнтэй ёс зүйгүй харьцсан гэх 2 төрийн албан хаагчид арга хэмжээ авч, бусад гомдлуудыг холбогдох байгууллагуудад уламжилж шийдвэрлэсэн байна.

Хоёр. Сумын Засаг дарга болон түүний Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтэс, агентлагуудад ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн байдал:

Сүмбэр сум:  2018 оны 4 дүгээр улирлын байдлаар Сумын Засаг дарга түүний Тамгын газарт 156, Иргэний бүртгэлийн чиглэлээр 2100, ИТХ-д 7, Багийн Засаг дарга нарт 16, нийт 2279  өргөдөл, гомдол санал хүсэлт бүгд бичгээр ирсэн. Ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг агуулгаар нь авч үзвэл:

  • Иргэний бүртгэлийн чиглэлээр –2100
  • Асран хамгаалагч, итгэмжлэл тогтооолгох -50
  • Газрын асуудлаар-30
  • Буцалтгүй тусламж, эмчилгээний зардал хүссэн-4
  • Худаг усны асуудлаар -5
  • Байгаль орчны чиглэлээр -2
  • Гэр хүссэн-3
  • Тамхины тусгай зөвшөөрөл хүссэн-7
  • Подваль ашиглах хүсэлт ирүүлсэн-5
  • Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэх-3
  • Албан хаагчдаас ирүүлсэн-16
  • Хөдөө аж ахуйн талаар-5
  • Бэлчээрийн холбогдолтой-2
  • Малжуулах төсөлд хамрагдах хүсэлт-1
  • Иргэдээс ирүүлсэн гомдол-5
  • Нохой устгал-2
  • ИТХ-7
  • Багийн засаг даргад-16
  • Цахилгаан эрчим хүчээр хангуулах хүсэлт-3
  • Сум хөгжүүлэх сантай холбоотой-3
  • Хурдан морины уралдаан зохион байгуулах тухай-2
  • Малын А данс гаргуулах-2
  • Бусад-9

Сумын Улсын бүртгэгчид иргэний бүртгэлийн 14 чиглэлээр 2100 өргөдөл, хүсэлт ирсний 613 нь шилжилт хөдөлгөөнтэй холбоотой өргөдлүүд байна.

Сумын Засаг дарга, газрын даамалд газар эзэмших эрхийг шилжүүлэх асуудлаар, эзэмших, ашиглах, өмчлөх хүсэлт гаргасан 10 өргөдлийг шийдвэрлэж хариу хүргүүлсэн, газар сунгах, гэрээ гэрчилгээ гаргуулах, маргаантай асуудал шийдвэрлүүлэх 18 өргөдөл ИТХ-аар оруулахаар бэлтгэж, энэ тухай иргэдэд амаар хариу хүргүүлсэн. Хугацаа болоогүй 2 өргөдөл байна.

Гэр бүлийн тухай хуулийн дагуу эрүүл мэндийн байдал болон өндөр настай болсны улмаас иргэний эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон 50 иргэнд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон сумын Засаг даргын захирамж гаргасан.

 Цахилгаан эрчим хүч тасалдсан болон эрчим хүчээр хангуулах тухай 3 иргэний хүсэлтийг аймгийн эрчим хүч зохицуулах салбар зөвлөлд уламжлав. Гомдол хүсэлт гаргах тухай 1 өргөдлийг АЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст шилжүүлсэн. Мөн шороо ачуулж зөөлгөх тухай 1 өргөдлийг Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-т харъяаллын дагуу шилжүүлсэн.

Тусламж, тэтгэмж хүссэн иргэдийн өргөдлийн дагуу нөхцөл байдлын судалгаа хийж Орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцэж Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 3 иргэнд 50000 төгрөгний буцалтгүй тусламж олгосон. Мөн Төрийн албаны тухай хуулийн дагуу 11 албан хаагчид  1500000 төгрөгний тусламж олгов.

Тамхи болон тоглоомын төвийн тусгай зөвшөөрөл хүссэн 7 иргэний өргөдлийг хэлэлцэж  хуулийн хэрэгжилтийг хангаж буй 7 иргэнд зөвшөөрөл олгосон байна.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол санал хүсэлтийг амаар болон бичгээр авч бүртгэлжүүлэн иргэдийн өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэн ажиллаж  байна.

Баянтал сум:

Тус сумын Засаг дарга болон түүний Тамгын газарт 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар 487 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна. Сумын Засаг даргад 43 өргөдөл, Тамгын газарт 444 өргөдөл, гомдол бичгээр ирснийг хүлээн авч холбогдох албан тушаалтанд танилцуулж, бүртгэл хяналтын картаар шийдвэрлэлтийн байдалд хяналт тавьж, хариуг бичгээр болон утсаар гарган мэдэгдэж, хүргүүлэн ажиллаж байна.

Нийт 479 өргөдөл, гомдлыг 100 хувь шийдвэрлэж, хугацаа хоцроож шийдвэрлэсэн 7 өргөдөл, хугацаа болоогүй 1 өргөдөл шийдвэрлэх шатандаа явж байна.

Ирсэн өргөдөл, гомдлыг ангилбал:

  1. Иргэний бүртгэлтэй холбоотой – 249
  2. Газар хүссэн болон газрын маргаантай холбоотой –15
  3. Буцалтгүй тусламж, эмчилгээний зардал, тэтгэмж хүссэн – 9
  4. Ажлын байртай холбоотой – 10
  5. Чөлөө хүссэн – 5
  6. Өвс, тэжээл зээлээр авахыг хүссэн – 180
  7. Бусад – 19

Газрын асуудалтай холбоотой 15 өргөдлийг судалж өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших 2, худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмших 3, нийт 5 өргөдлийг судалж 2 иргэнд олгохоор болж, 3 иргэнд энэ жилдээ олгох боломжгүйг мэдэгдсэн. Мөн газрын гэрчилгээ солих, дахин авах болон газрын бусад асуудлаар хандсан 10 өргөдлийг судлан 100 хувь шийдвэрлэсэн. Ажлын байртай холбоотой 10 өргөдлийг судалж, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй 8 албан хаагчийг ажлаас чөлөөлсөн. Ажилд орох хүсэлтэй 2 иргэний өргөдлийг судлан ажилд томилж, эмчилгээний зардал, буцалтгүй тусламж, тэтгэмж хүссэн 5 өргөдлийг судлан 1.020.0 мянган төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлсэн. Чөлөө хүссэн 5 өргөдлийг судлаж цалингүй чөлөөг олгосон. Өвс, тэжээл зээлээр авахыг хүссэн 180 өргөдлийг бүртгэн холбогдох мэргэжилтэнд шилжүүлэн өвс, тэжээлийг зээлээр олгох ажил хийгдсэн. Бусад асуудлаар хандсан 18 өргөдлийг 100 хувь шийдвэрлэсэн.

Иргэний шилжилт хөдөлгөөн, улсын бүртгэлтэй холбоотой 249 өргөдөл, гомдол ирснийг 100 хувь шийдвэрлэсэн байна.

Иргэний шилжилт хөдөлгөөн, улсын бүртгэлтэй холбоотой 249 өргөдлийг ангилбал:

  • Төрсний бүртгэл/ нөхөн бүртгэл – 31
  • Эцэг тогтоолт – 14
  • Цахим үнэмлэх дахин, шинэ, сунгалт – 59
  • Газар өмчлөлт – 2
  • Шилжилт хөдөлгөөн – 81
  • Гэрлэлт – 3
  • Бусад – 59

Цахим сүлжээгээр, утсаар, амаар гаргасан өргөдөл, гомдол, санал хүсэлт байхгүй болно.

Шивээговь сум: 2018 оны 4-р улирлын байдлаар Сумын Засаг даргад 40, Засаг даргын Тамгын газарт 74, 1-р багийн засаг даргад 1, иргэний бүртгэлийн асуудлаар 1045, нийт 1160 өргөдөл хүлээн авсан. Нийт ирсэн өргөдөл, гомдол, саналын 1158 буюу 99.8 хувийг Засаг дарга, ЗДТГ-ын бүрэн эрх, эрхлэх асуудлын хүрээнд шийдвэрлэж, 2 буюу 0,2 хувийг хугацаа болоогүй өргөдөл байна.

Засаг дарга болон ЗДТГ-т нийт 1160 өргөдөл ирсний 66 өргөдөл буюу 5.7 хувь нь ажлын байртай холбоотой, 1045 өргөдөл буюу 90.1 хувь нь иргэний бүртгэлтэй холбоотой асуудлаар, 7 өргөдөл буюу 0.6 хувь нь гэр, байр хүссэн, 14 өргөдөл буюу  1.2 хувь нь буцалтгүй тусламж хүссэн, 28 өргөдөл буюу 2.4 хувь нь бусад өргөдөл эзэлж байна.

Ажлын байртай холбоотой 66 өргөдөл ирснээс ажлын байр хүссэн 24 өргөдлийн 12 өргөдлийг шийдвэрлэн ажлын байраар хангаж, 12 өргөдлийг ажлын байраар хангах боломжгүй болсныг мэдэгдсэн.

Буцалтгүй тусламж хүссэн 6 төрийн албан хаагч, 8 иргэнд нийт 3 090 037 төгрөгийн буцалтгүй тусламжийг  олгосон.

Гэр, байр хүссэн 7 өргөдлийн гэр хүссэн 2 иргэний өргөдөлд гэр олгох боломжгүйг мэдэгдсэн. Сумын ЗДТГ-ын эзэмшилд байдаг Шивээ-Овоо ХК-ын орон сууцанд амьдрахыг хүссэн 5 өргөдлөөс 4-ийг нь боломжгүй гэдгийг амаар мэдэгдэж, 1 ахмад настны орон сууцаар хангасан байна.

Бусад асуудлаар 28 өргөдөл ирсэн. Үүнд: газар хүссэн 3, Сум хөгжүүлэх сангийн зээлийг барагдуулах хугацааг хойшлуулж өгөхийг хүссэн 3, өлсгөлөн зарлах тухай зөвшөөрөл хүссэн 1, хэрэглээний халуун устай холбож өгөхийг хүссэн 1, мөнгөн тэтгэмжид хамруулж өгөхийг хүссэн 1, ойн медалийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн 1, Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаатай холбоотой 1, түрээсийн байрыг хувьчлахыг хүссэн 1, үйл ажиллагаа явуулж буй байрыг засварлаж өгөхийг хүссэн 1, газрын маргаантай асуудлыг шийдвэрлэж өгөх тухай 2, РС тоглоомын газрын үйл ажиллагааг үргэлжүүлэн ажиллуулахыг хүссэн 1, сумын Засаг даргын захирамж цуцлаж өгөхийг хүссэн 1, сумын ИТХ-ын тэргүүлэгчид арга хэмжээ авч өгөх тухай 1, асран хамгаалагчаар тогтоож өгөхийг хүссэн 2, өвөлжөөний газрын гэрчилгээ гаргаж өгөх тухай 1, тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл хүссэн 1, өвс нийлүүлэхийг хүссэн 1, худаг тойрсон гүн эргийг засаж өгөхийг хүссэн 1, эцэг мал худалдах тухай 1, гэрээгээр ажил гүйцэтгэсэн мөнгийг нөхөн олгож өгөхийг хүссэн 1 өргөдлийг тус тус шийдвэрлэсэн.  Иргэн Отгонбаатарын гаргасан үйлдлийг шийдвэрлэж өгөхийг хүссэн 1, асран хамгаалагчаар тогтоож өгөхийг хүссэн 1 өргөдлийг шийдвэрлэх шатанд байна.

Мэргэжлийн хяналтын газар: 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар бичгээр 152, ЗГ-ын 11-11 утсаар 1, байгууллагын 70543269, 70543469 утсанд 16, биечлэн 8 нийт 177 өргөдөл, гомдол, хүсэлт ирсэн байна. Нийт өргөдөл гомдол, хүсэлт иргэнээс иргэнээс 69, байгууллагаас 108 ирсэн байна. Өргөдөл, гомдол, санал хүсэлтийн 174 буюу 98.3 хувийг хугацаанд нь шийдвэрлэж хариуг хүргүүлэв. Шийдвэрлэх шатандаа явж байгаа 3 хүсэлт байна. Тайлант хугацаанд ирсэн нийт өргөдөл гомдлын 115 буюу 65 хувийг хүсэлт, 20 буюу 11.3 хувийг өргөдөл, 42 буюу 23.7 хувийг гомдол эзэлж байна. 2 улсын байцаагчийн харилцаа, хандлагатай холбоотой иргэнээс гаргасан гомдлын мөрөөр байгууллагын ёс зүйн хороо шалгаж 1 байцаагчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Ёс зүйн хорооноос харилцаа, хандлага дээрээ анхаарч ажиллах зөвлөмж өгсөн

Байгууллагын ажилтнуудаас чөлөө хүссэн 27, тэтгэмж хүссэн 1, цалингийн шатлал ахуйлах тухай 1, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан 9 нийт 38 өргөдөл, хүсэлт ирсэн. Цалинтай чөлөөг 8 албан хаагчид, 1 албан хаагчид 100,000 төгрөгний буцалтгүй тусламж, 4 албан хаагчийг ажлаас чөлөөлсөн. Албан хаагчдаас ирүүлсэн өргөдөл болон хүсэлтийг тухай бүр нь шийдвэрлэсэн.

Д/д Ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт Тоо Шийдвэрлэсэн байдал
1 Улсын байцаагчийн дүгнэлт гаргуулж, зөвлөгөө авах тухай 89

Нийт 61 хүсэлт ирүүлсний 58 хүсэлтийг шийдвэрлэж дүгнэлт, 4 шинжилгээний хариу,  тодорхойлолт, зөрчил арилгуулах 4 албан шаардлага, 3 тодорхойлолт, 13 иргэн, 7 байгууллагад зөвлөгөө өгөв.

2 Тэтгэмжээ авч чадахгүй байгаа тухай 1 Өргөдлийн дагуу шалгалт хийж өргөдөлд дурьдсан тэтгэмжийг олгох боломжгүй тухай иргэнд бичгээр мэдэгдэв
3 Дэлгүүрээс авсан бүтээгдэхүүн болон хоолны газартай холбоотой гомдолууд 5 Андууд худалдааны төвөөс авсан гурил гашуун үнэртэй гэх гомдлын дагуу лабораторид шинжлүүлэхэд ирэгнээс ирсэн гурил шаардлага хангаагүй, дэлгүүрээс авсан гурил шаардлага хангасан. Дүгнэлт гарган хариуг өгсөн. 1 хоолны газарт торгуулийн арга хэмжээ авсан, 2 газарт албан шаардлага өгч зөрчлийг арилгуулсан. Балдан засаг захаас авсан шүүс муудсан гэх гомдлын дагуу шалгаж, шинжлэн иргэнд мөнгийг буцаан олгосон.
4 Хөдөлмөрийн харилцаатай холбоотой  гомдол 4 Ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах тухай 2 гомдлыг шалгаж ажилтны ээжлийн амралтын олговор болох 1136,6 мянган төгрөгийн ээлжийн амралтын олговроос татвар, НДШ суутган тооцож 808.0мянган төгрөгийг олгуулсан. 2 иргэний гомдол тогтоогдоогүй тул иргэнд хариуг өгсөн.
5 Эмч сувилагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол 2 Гомдлын дагуу Шивээговь сумын ЭМТ-ийн дарга Ганчимэг, Эрүүл мэндийн газрын дарга Мөнх-Од нартай холбогдоход уг иргэн нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Шивээговь сумын ЭМТ, аймгийн Эрүүл мэндийн газарт тус тус гомдол гаргасан бөгөөд гомдлын мөрөөр Эрүүл мэндийн газарт өргөдлийг шийдвэрлэж  хариуг ирүүлэх талаар 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр  албан тоот хүргүүлсэн. Мөн Эрүүл мэндийн газрын гаргасан шийдвэрийн талаар гомдолтой байвал манай газарт гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа талаар иргэнд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 39 мин-д утсаар мэдэгдсэн. Аймгийн Эрүүл мэндийн газраас иргэн гомдолоо буцаасан тухай албан тоот ирүүлсэн.

Эмэгтэйчүүдийн эмч, эмнэлэгт гомдолтой байгаа тухай ирүүлсэн гомдолын дагуу шалгаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт 6 заалт бүхий дүгнэлт, 7 заалт бүхий албан шаардлага хүргүүлэв. Эх баригчийг ёс зүйн зөрчил гаргасан тухай шалгаж хариу ирүүлэхийг эрүүл мэндийн газарт албан тоотоор хүргүүлсэн.

6 Дээврээс ус гоожсон, хана нураасан тухай 5 Гомдлын дагуу шалгаж 9 иргэнд зөвлөгөө өгсөн. 2 иргэн мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авсан байсан.
7 Бохир ус хальж агаар бохирдуулсан тухай 5 Иргэдийн гомдолд тусгагдсан ТЗ-ын байруудын төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжийн ашиглалт, орчны нөхцөлд багийн засаг даргыг байлцуулан шалгалт хийж 5 заалт бүхий зөрчил арилгуулах албан шаардлагыг багийн даргад  хүргүүлэв.

Эко Сүмбэр хотхоны бохир хальж агаар бохирдож байгаа тухай гомдлын дагуу 2 иргэн, Сүмбэр сумын 2 дугаар багийн засаг дарга, Сүмбэр сумын БОХУБайцаагч, аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэнтэй хамт уулзаж өргөдлийг шийдвэрлэсэн.

Ус-Ду ОНӨҮГ-ыг бохир асгаад байгаа тухай утсаар ирүүлсэн гомдолын дагуу шалгахад бохир асаагүй нь тогтоогдсон.

8 Шүлхий өвчин гарсантай холбоотой хүсэлтүүд 2 Иргэнд шинжилгээний дүн болон малын устгалт хийсэн тухай актуудыг хүргүүлэв
  Ил задгай хог хаясан тухай 3 Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-аас ирүүлсэн айл өрхүүд хогоо ил задгай хаяж байгаа тухай гомдолын дагуу шалгаж зөрчлийн тухай хуулийн дагуу 3 иргэнд арга хэмжээ тооцов

Ил задгай хог хаясан тухай гомдолын дагуу иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцсон. Иргэнд хариуг утсаар мэдэгдсэн. Хогийн цэгт 12 дугаар сарын 18-ны өдөр шалгалт хийж Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ, Сүмбэр сумын ЗДТГ-ын эрүүл ахуйч, 1 дүгээр багийн Засаг дарга Балдан засаг ХХК-ийн захирал нартай хамтран хог хаягдлын түр цэгийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авах талаар хэлэлцэж, тус цэгийн хог хаягдлыг яаралтай цэвэрлэж, зайлуулах арга хэмжээ авч, захын хог хаягдлыг тусад нь зайлуулах цэгтэй болгох зэрэг асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг газар дээр нь авч хэрэгжүүлсэн.

  Усны тоолууртай холбоотой айл өрхийг шалгуулах тухай 3 Ус-Ду ОНӨААТҮГ-аас ирүүлсэн гомдлын дагуу 3 айлын усны тоолуурыг шалгав. Айлууд зөрчлөө арилгасан байсан. Ус-Ду ОНӨААТҮГ-т зөрчлийг нотлох баримттай ирүүлж байх тухай зөвлөгөө өгөв.
  Улсын байцаагчийн гаргасан хяналт шалгалтын баримт бичигтэй холбоотой гомдол 4 Чойр Хайрхан ХХК-аас ирүүлсэн Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн гаргасан акт албан шаардлагатай холбоотой гаргасан гомдолд улсын ахлах байцаагчийн шийдвэр гарган хүргүүлсэн. Эрүүл ахуйн байцаагчийн хийсэн төлөвлөгөөт бус шалгалттай холбоотой иргэнээс гаргасан гомдолын дагуу байгууллагын ёс зүйн хороо шалгасан. Иргэнээс гаргасан гомдол нотлогдоогүй тухай иргэнд хариуг албан тоотоор хүргүүлсэн.
  Улсын байцаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол 2 Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагчтай холбоотой ЗГ-ын 11-11 төвд гаргасан иргэний гомдол, МХЕГ-т албан тушаалтны өгсөн гомдлуудыг байгууллагын ёс зүйн хорооноос шалган гомдол гаргасан иргэнд хариуг хүргүүлсэн.
  Бусад 51

Хяналт шалгалт хийх хугацаа хойшлуулах, хяналт шалгалтын материалын хуулбар авах тухай, хамтран ажиллах тухай сургалт сурталчилгаа авах, хандив тусламж хүссэн тухай гэх мэт хүсэлт, өргөдлүүд байна.

Онцгой байдлын газар: 2018 оны 4 дүгээр улиралд албан хаагчдаас 123, аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс 62, нийт бичгээр 185 өргөдөл, амаар болон утсаар гал түймэр, гамшиг ослын 79 дуудлагыг тус тус хүлээн авсан байна. Өргөдөл, гомдлыг агуулгаар нь ангилбал байгууллагын албан хаагчдаас чөлөө хүссэн 85, Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох, цалингийн шатлал ахиулах, спортын зэргийн нэмэгдэл олгуулах хүсэлт гаргасан 20, сургалтанд хамрагдах тухай 4, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулж өгөхийг хүссэн аж ахуйн нэгжийн 55 ирсэнийг хуулийн хугацаанд 100 хувь шийдвэрлэсэн.

Аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс тус газрын 7054101, 96540105 дугаарын утсанд гал түймрийн 39 дуудлага, гамшиг ослын 40 дуудлага хүлээн авч, Онцгой байдлын газрын удирдалгад танилцуулан, шуурхай арга хэмжээ авч, эрэн хайх аврах бүлэг, гал унтраах хэсгийг томилон ямар нэгэн осол авааргүй, гал унтраах тактикийн алдаагүй, техникийн сааталгүй, хурдан шуурхай ажиллан аж ахуйн нэгж, иргэдэд үйлчилгээ үзүүлсэн.

Цагдаагийн хэлтэс: Тус хэлтэст 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт 52 өргөдөл ирсэн.

Ажилд орох, суралцах хүсэлт гаргасан 26, ажилд дахин орохыг хүссэн 1, ажил өөрчлөх шилжихийг хүссэн 8, тэтгэвэр тэтгэмж, орон сууц хүссэн 9, бусад 8 өргөдлийг шийдвэрлэсэн. Тухайлбал: Тус хэлтэст ажилд орох, төрийн тусгай албан тушаалын мэргэшлийн шалгалтанд орохоор хүсэлт гаргасан 12, Олон нийтийн цагдаагаар ажилд орохоор хүсэлт гаргасан 6, ажилд дахин орохоор хүсэлт гаргасан 1, шилжиж ажиллахыг хүссэн 5 өргөдлийг Цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дэмжин материалыг холбогдох газруудад хүргүүлж, шийдвэрлүүлсэн. Цэргийн байнгын тэтгэвэрт гарахаар өргөдөл 4 албан хаагчийн өргөдлийг хэлэлцэн дэмжиж, Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлж шийдвэрлэсэн. Ажлаас чөлөөлөгдөхөөр хүсэлт гаргасан 4 албан хаагчийн хүсэлтийг хүлээн авч чөлөөлсөн байна.

Улсын бүртгэлийн хэлтэс: 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт 63 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс иргэдээс иргэний бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой 6, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой 4, хуулийн этгээдийн бүртгэлийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой 1, бүртгэлийн хяналтын үндсэн үйл ажиллагаатай холбоотой 11, иргэний цахим үнэмлэх, шилжилт хөдөлгөөний бүртгэлтэй холбоотой 7, ажлын байр болон албан хаагчидтай холбоотой асуудлаар 7, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой 2, бусад асуудлаар 25 өргөдөл ирсэн байна.  Ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг 100% хуулийн хугацаанд шийдвэрлэн хариу өгсөн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар Нээлтэй хорих анги: 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар иргэд болон албан хаагч, хоригдлоос нийт 59 өргөдөл хүлээн авсан. Цахимаар болон амаар хүлээн авсан өргөдөл байхгүй.

  • Төрийн тусгай алба хаасны нэмэгдлийг зохих журмын дагуу олгож өгөхийг хүссэн 4
  • Албаны байранд орох 6
  • Цэргийн байнгын тэтгэвэрт гарах 1
  • Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх 1
  • Шилжүүлэн томилж өгөхийг хүссэн 1
  • Хэргийн талаар холбогдох дээд шатны прокурор, шүүхэд хандан гаргасан-12
  • Ангийн даргатай уулзахыг хүссэн 4
  • Прокурорт өргөдөл гаргах тухай 6
  • Данс карт захиалах тухай 24
  • Тус ангид ажилд орохыг хүссэн 1
  • Архиваас чөлөөлөгдсөн тушаалын хуулбар гаргуулж авах тухай 1

Хүлээн авсан өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэж хариуг өгч, зохих газарт уламжилж ажилласан. Хугацаа хэтэрч шийдвэрлэсэн өргөдөл, гомдол байхгүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын газар: 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар бичгээр 27 өргөдлийн 5 нь иргэнээс, 22 нь байгууллагын албан хаагчдаас ирсэн ба ирүүлсэн өргөдлийг ангилбал байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт гаргуулах хүсэлт 4, зөвшөөрөлгүй худаг өрөмдөж байгааг зогсоох тухай 1, ажилд орох хүсэлт 2, үргэлжүүлэн ажиллуулах тухай 1, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт 6, чөлөө хүссэн 11 байна. Ирсэн өргөдлийн дагуу 4 иргэнд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт гаргаж, 1 иргэнийг ажилд томилж, 3 албан хаагчийн хүсэлтийг харгалзан ажлаас нь чөлөөлж, 2 албан хаагчийг өөртэй нь зөвшилцсөний дагуу өөр ажилд шилжүүлэн томилж, хүүхэд асрах чөлөөний хугацаа 1 албан хаагчийг үргэлжүүлэн ажиллуулахаар томилсон байна.

Хүнс, хөдөө аж ахуйн газар: Тус газарт 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар албан хаагчдаас 25, иргэнээс 12, нийт 37 өргөдөл, гомдол ирсэн байна. Ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн дагуу шүлхий өвчний нөхөн олговрын баримтыг хуулбарлан олгож, малын гоц халдварт өвчинтэй холбоотой 1 гомдлыг судалж, хариуг хүргүүлсэн, 1 иргэнд ногоо тариалах үрийн асуудлыг шийдвэрлэж өгсөн. Шүлхийн вакцинд малаа хамруулахыг хүссэн 2 өрхийн малыг вакцинжуулсан. Өргөдлийг  100 хувь шийдвэрлэж ажилласан байна.

Орон нутгийн өмчийн газар: 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар орон сууц хувьчлалын цэнхэр дэвтэр шүүлгэх хүсэлт 1, Баянтал сумын 102-р байрны 2-р орцны дугаар өөрчлөгдсөн тул дугаарын зөрчилгүй гэсэн тодруулга авахыг хүссэн 1, Баянтал сумын 102-р байрны 2-р орцны гэрчидгээ авахыг хүссэн 1, Баянтал сумын 102-р байрны 2-р орцны төлбөр төлсөн тухай тодорхойлолт авахыг хүссэн 1, хүүхэд асрах чөлөө хүссэн 2, ээлжийн амралт авахыг хүссэн 1, газар чөлөөлүүлэхийг хүссэн 1, түрээсийн төлбөр төлж барагдуулсан тухай 2 нийт 6 өргөдөл ирсэнийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар: 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар албан хаагч, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 1566 өргөдөл ирүүлсэн байна. Газрын үйл ажиллагаатай холбоотой 1538, удирдах албанд 19, барилгын хэлтэст 9 өргөдөл тус тус ирсэн байна.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 98.4% байна.

Татварын хэлтэс: 2018 оны 4 дүгээр улиралд нийт 132 өргөдөл ирсэн байна. Үүнээс:

  1. Улсын тэмдэгтийн хураамж буцаан олгох тухай- 24
  2. Шилжилт хийх тухай- 21
  3. ХХОАТ-аас чөлөөлүүлэх тухай- 1
  4. Хөнгөлөлт эдлэх тухай – 5
  5. Татвар төлөгчөөс хасуулах тухай – 1
  6. НӨАТ төлөгчөөс хасуулах тухай – 2
  7. Тодорхойлолт авах тухай- 43
  8. Үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлүүлэх тухай – 9
  9. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ бууруулах тухай- 2
  10. Залруулга хийх тухай – 5
  11. Хүсэлт гаргах тухай – 4
  12. Үл хөдлөх хөрөнгийн бүртэлээс хасуулах тухай – 1
  13. Суутган тооцоолол хийлгэх тухай -1
  14. Илүү төлсөн татварын буцаан авах тухай – 1
  15. Ажилд орох тухай 1
  16. Хүсэлт гаргах тухай -2
  17. Ажлаас чөлөөлөгдөх тухай- 4
  18. Чөлөө авах тухай 2
  19. Хаан банктай гэрээ хийх тухай 1

Тус хэлтэст ирсэн нийт өргөдлийн 132 өргөдлийн 131 өргөдлийг хуулийн хугацаанд 100% шийдвэрлэсэн болно.

Нийгмийн даатгалын хэлтэс: Тус хэлтэст 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт 36 өргөдөл, гомдол ирснээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой 21, тэтгэвэртэй холбоотой 2, эрүүл мэндийн даатгалтай холбоотой 1, сайн дурын даатгалтай холбоотой 7, бусад 5 өргөдөл ирснийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн байна.

Илүү төлсөн болон данс андуурсан шимтгэлийг буцаан олгож хугацаанд нь шийдвэрлэсэн.

Статистикийн хэлтэс: 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар албан хаагчдаас нийт 5 өргөдөл ирсэн ба ажлаас чөлөөлөгдөх тухай 2, хүүхэд асрах чөлөө хүссэн 2, чөлөө хүссэн 1 өргөдлийг шийдвэрлэсэн.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар: 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар 8426 өргөдөл бичгээр ирснээс ажилчдаас 18, иргэдээс 8408 өргөдөл ирсэн байна. Иргэдээс ирсэн 8408 өргөдлийг шийдвэрлэж хариуг иргэнд дансаар болон албан бичгээр хариуг хүргүүлсэн. Амаар болон утсаар ирсэн өргөдөл байхгүй. Өргөдлийг 100 хувь шийдвэрлэсэн.

Тус газрын халамжийн үйлчилгээний хэлтсийн хүнсний талон, өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны талаар 783 өргөдөл, Засгийн газрын 11-11–д 2 иргэн гомдол гаргасныг судалж хариуг албан тоотоор хүргүүлсэн болно.

Ахмад настны хөнгөлөлт, тусламжийн үйлчилгээ давхардсан тоогоор 1863 ахмадад 24.286.635.0 төгрөгийн хөнгөлөлт, тусламж үзүүлсэн байна. Үүнд

Хиймэл шүд -58 ахмадад 16.060.000 төгрөг, нүдний уян болор 9 ахмадад 5.520.000 төгрөг, хиймэл өвдөгний үе 4 иргэнд 20.000.000 төгрөг, рашаан сувилалд эмчлүүлсэн 122 ахмадад 14.924.550 төгрөг, рашаан сувиллын замын зардал 36 ахмадад 611.800 төгрөг, амралт сувилалд 273 ахмадад 55.720.000 төгрөг, тэргэнцэр 4 ахмадад 600.000 төгрөг, хөтөвч суултуур 8 ахмадад 640.000 төгрөг, төмөр суга таяг 3 ахмадад 120.000 төгрөг, тохойн тулгууртай таяг 13 ахмадад 130,000 төгрөг, сонсголын аппарат 19 ахмадад 9.100.000 төгрөг, ахмад настны хүндэтгэл 596 ахмадад 10.960.000 төгрөг, насны хишиг 655 ахмадад 101.810.000 төгрөг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, тусламжийн үйлчилгээг давхардсан тоогоор /өссөн дүнгээр/ 287 иргэнд 54.063.600 төгрөгийг зарцуулаад  байна. Үүнд:

Шинээр болон сунгасан халамжийн тэтгэвэр, тэтгэмжинд хамрагдахаар хүсэлт гаргасан 3988 иргэнд 1.657.815.718 төгрөгийн тэтгэмж олгосон. Үүнд:

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр-268 иргэнд 420.334.220 мянган төгрөг
  • Амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж 296 иргэнд 206.365.080 мянган төгрөг
  • Асаргааны мөнгөн тэтгэмжинд -289 иргэнд 148.716.330 мянган төгрөг
  • Хорих ангиас суллагдсан өөрийн гэр оронгүй нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн-6 иргэнд 7.200.000 төгрөг
  • Гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх-2 иргэнд 2.800.000 төгрөг
  • 18 насанд хүрэхээсээ өмнө бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд олгох онцгой тохиолдын мөнгөн тэтгэмж-4 иргэнд 4.800.000 төгрөг
  • Цалинтай ээжийн тэтгэмж-1190 эхийн 491.280.430 мянган төгрөг
  • Жирэмсэн болон хөхүүл нярай хүүхэдтэй эхийн мөнгөн тэтгэмж-422 эхийн 69.176.550 төгрөг
  • Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдахаар өргөдөл ирүүлсэн 135 өрхийн 710 гишүүнд 91.763.108 төгрөг
  • 3 ба түүнээс дээш тооны 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эхэд/ эцгийн/ мөнгөн тэтгэмж-44 иргэнд 37.760.000 төгрөг
  • 2 ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлсэн эхийн тэтгэмж-3 иргэнд 6000000 төгрөг
  • Алдарт эхийн 1.дүгээр одонгийн тэтгэмж -411 иргэнд 81.900.000 төгрөг, дагалдах мөнгө 3 иргэнд 120.000 төгрөг
  • Алдарт эхийн 2 дугаар одонгийн тэтэгэмж 868 иргэнд 86.800.000 төгрөг, алдарт эхийн одонгийн дагалдах мөнгөн тэтгэмжийг 46 иргэнд 920.000 төгрөг

Хөтөлбөр, төсөл, сургалтанд хамрагдахаар 280 иргэн хүсэлт ирүүлж  465.580.000 төгрөг зарцуулсан

  • Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн гарааны бизнесийн сургалтанд хамрагдахаар 25 иргэн хүсэлт ирүүлж 6.500.000 төгрөг
  • Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдахаар 6 иргэн хүсэлт ирүүлж 25.000.000 төгрөг
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдахаар 17 иргэн хүсэлт ирүүлж 6 иргэнд 25.000.000 төгрөг
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, төсөл хөтөлбөр, сургалтанд хамргадахаар 100 иргэн хүсэлт ирүүлж 3.920.000 төгрөг
  • Мэргэжлийн болон давтан сургалт, аж ахуй эрхлэлтийн сургалт 52 иргэн хүсэлт ирүүлж 560.000 төгрөг
  • Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдахаар  5 ахмад хүсэлт ирүүлснээс 3 ахмадад 6.000.000 төгрөгийг тус тус зарцуулсан.
  • Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдахаар 29 иргэн хүсэлт ирүүлж 14 иргэнд 58.000.000 төгрөг
  • Орон нутаг нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн хүрээнд 4 аж ахуйн нэгж байгууллага хүсэлт ирүүлснээс 1 аж ахуйн нэгж байгууллага сонгогдож 100.000.000 төгрөг
  • Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийн жижиг зээл арга хэмжээнд 42 аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршоо, иргэд хүсэлт ирүүлж 5 аж ахуйн нэгж, нөхөрлөл хоршоонд 60.000.000 төгрөг, 23 иргэн 179.600.000 төгрөгийг тус тус олгосон.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар: 4 дүгээр улирлын байдлаар албан хаагчдаас чөлөө хүссэн 13, ажилд орох хүсэлт 4, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт 3, иргэдээс хүүхдийн эрх болон тоглоомын талбайн эвдрэлтэй холбоотой 7, бусад асуудлаар 2 өргөдөл гомдол нийт 29 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсэн. Өргөдлийн дагуу ажилд орох, чөлөө хүсэх, ажлаас чөлөөлөгдөх зэрэг 20 өргөдлийг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн.

Боловсрол, соёл, урлагийн газар: 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар ажилд орохыг хүссэн 77, ажлаас чөлөөлөгдөх тухай 40, чөлөө олгохыг хүссэн 130, тэтгэмж хүссэн 29, бусад асуудлаар 55 өргөдөл гомдол, нийт 360 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна. Ирсэн өргөдлийн дагуу 40 албан хаагчийг ажлаас нь чөлөөлж, 40 иргэнийг ажилд томилж,  130 албан хаагчид чөлөө олгож, 29 албан хаагчид тэтгэмж олгосон. Тус газарт ирүүлсэн 360 өргөдлийг хуулийн хугацаанд 100% шийдвэрлэсэн.

Эрүүл мэндийн газар: Эрүүл мэндийн газарт 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт 72 өргөдөл гомдол, санал, хүсэлт ирсэн байна. Эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой 1, эмч ажичдын мэргэжлийн чадвар, харилцаа хандлага, ёс зүйтэй холбоотой 1, эмчилгээний төлбөр, дэмжлэг хүсэхтэй холбоотой 1, ажилтнуудын нийгмийн асуудалтаөй холбоотой 69 өргөдөл ирсэн байна. Өргөдлийг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэсэн.

Биеийн тамир, спортын газар: 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар бичгээр нийт 13 өргөдөл, хүсэлт ирсэнийг агуулгаар нь ангилбал ажилд орохыг хүссэн 1, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт 1, чөлөө хүссэн 11 өргөдөл байна. Өргөдлийн дагуу 11 албан хаагчид цалинтай чөлөө олгож, 2 өргөдлийг иргэний гаргасан хүсэлтийн дагуу 100 хувь шийдвэрлэсэн.

Сум дундын ойн анги: 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт 19 өргөдөл гомдол, санал, хүсэлт ирсэн байна. Агуулгаар нь ангилбал: ажилд орох болон ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн 12, бусад асуудлаар 7 өргөдөл гомдол ирснийг хуулийн хугацаанд 100% шийдвэрлээд байна.

Гурав. Иргэдээс ирсэн нийт өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн судалгаа: Аймгийн хэмжээнд нийт 15546 өргөдөл, гомдол ирснээс 15463 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, аймгийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлт 99.6 хувьтай байна. Хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн 14, хугацаа нь дуусаагүй шийдвэрлэх шатанд 69 өргөдөл, гомдол байна.

Өргөдөл, гомдол, санал хүсэлтийг агуулгаар нь ангилбал:

Өргөдлийн агуулга Тоо хэмжээ Эзлэх хувь
1 Хөдөлмөр, халамж үйлчилгээний чиглэлээр 8426 54.2
2 Иргэний бүртгэлтэй холбоотой 3400 21.8
3 Газартай холбоотой  /газар эзэмших эрх хүссэн, эзэмшил газрын гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах тухай, Барьцаа чөлөөлөх тухай, газар өмчлөх эрх шилжүүлэх тухай, газар өмчлөх эрх хүссэн, тодорхойлолт хүссэн, газар өмчлөх эрх дуусгавар болгосон/ 1569 10
4 Ажилд орох, ажлаас гарах, чөлөө хүссэн болон хүний нөөцтэй холбоотой 857 5.5
5 Татвар төлөгчдөөс татвартай холбоотой 123 0,79
6 Улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах тухай 89 0.57
7 Галын болон гамшиг ослын дуудлага 79 0.5
8 Хяналт шалгалт хийлгэх гомдол, хүсэлт 53 0.34
9 Цагдаагийн хэлтэс 52 0.33
10 Тэтгэмж,  буцалтгүй тусламж болон эмчилгээний зардал хүссэн 47 0,3
11 Шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой 44 0.28
12 Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой 31 0.19
13 Хөдөө, аж ахуйн салбар 28 0,18
14 Гэр хүссэн 16 0.1
15 Санхүүгийн дэмжлэг хүссэн 9 0.05
16 Төрийн албан хаагчийн ёс зүй болон төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 8 0.05
17 Хот тохижилт, дэд бүтэцтэй холбоотой 8 0.05
18 Хүүхдийн эрх болон тоглоомын талбайн эвдрэлтэй холбоотой 7 0.04
19 Талархал 3 0.01
20 Бусад /сургалтанд хамрагдах, өвс тэжээл зээлээр авах/ 697 4.47
  Нийт 15546  

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us