ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГАЗАР ЭЗЭМШИГЧ, АШИГЛАГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУД ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ Э, А ДУГААР АВДАГ БОЛЛОО.

Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль шинэчлэн батлагдсанаар ГЗБГЗЗГ-ын даргын А/108, УБЕГ-ын даргын А/151 дугаартай хамтарсан тушаалуудаар “Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан болон Газрын кадастрын мэдээллийн сангийн хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж, дундын мэдээллийн сан үүсгэх ажил”-ыг улсын хэмжээнд 2018 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн хамтран зохион байгуулан ажиллаж байна.

1

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Улсын бүртгэлийн хэлтсийн хоорондын Дундын мэдээллийн-Цахим санд Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний Э, А дугаарыг Улсын бүртгэлийн хэлтсээс олгосны үндсэн дээр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, сумдын газрын даамлууд Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжаар бүртгэн, баталгаажуулж газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд бичилт хийн ажиллаж байна.

Ингэснээр газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ манайхаас аваад улсын бүртгэлд бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн хэлтэс рүү явахгүйгээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн, сумдын газрын даамлуудаас үйлчилгээгээ бүрэн авах боломжтой болж байна.

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА,

ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us