Төсвийн шууд захирагч, менежер, төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх ажлыг мэргэшлийн удирдлагаар хангаж, үр дүнг тооцсон байдал

320

Төсвийн шууд захирагч, менежер, төрийн жинхэнэ албан хаагчийн

 үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх ажлыг мэргэшлийн

удирдлагаар хангаж, үр дүнг тооцсон байдал

 

         Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх дүгнэх журам ”-ын дагуу Төсвийн шууд захирагч, менежер, төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх ажилд хяналт тавин, зөвлөгөө өгөн ажиллаж байна. Үүний хүрээнд аймгийн Засаг даргаас Засаг даргын дэргэдэх харьяа газар, хэлтэс, агентлагийн дарга нартай 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээг 2018 оны 02 дугаар сард зохион байгуулсан.

1 2

Төсвийн шууд захирагч, менежрүүдэд төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах, үнэлж дүгнэх чиглэлээр зөвлөгөө өгөн ажиллаж байна.

“Хариуцлагын жил”-ийн хүрээнд Төсвийн шууд захирагч нарт хагас, бүтэн жилээр үр дүнгийн гэрээг дүгнэх үүрэг өгч, хэрэгжилтийг хангуулан ажилласан.

Төрийн захиргааны 23 байгууллагын хүрээнд үр дүнгийн гэрээг заавар, журмын дагуу байгуулж, дүгнэж хэвшсэн.

Аймгийн Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалтыг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулж, Төрийн албаны зөвлөлийн шинжээч А.Амармэнд “Төрийн албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх” сэдвээр мэдээлэл өгсөн.

4 3

Аймгийн Засаг даргын дэргэдэх 20 агентлаг, 3 сумын Засаг даргын Тамгын газрын хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэстэй хамтран хяналт, шинжилгээ-үнэлгээ хийж, хагас, бүтэн жилээр үр дүнгийн гэрээг дүгнэсэн. Жилийн эцсийн байдлаар төсвийн ерөнхийлөн захирагчтай төсвийн шууд захирагчийн байгуулсан үр дүнгийн гэрээний дүнгээр 10 төсвийн шууд захирагч А, 12 төсвийн шууд захирагч B, 1 төсвийн шууд захирагч С тус тус үнэлэгдсэн байна.