ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2018 оны жилийн эцсийн хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тухай

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН

ХЭЛТЭС

ИЛТГЭХ ХУУДАС

 

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2018 оны жилийн эцсийн хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тухай

2019.01.11

НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗОРИЛГО, ҮНДЭСЛЭЛ, АРГА ЗҮЙ

Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын зорилго нь төрийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилт, зохион байгуулалт, тайлагнах үйл  ажиллагаа,  хариуцлагыг сайжруулахад оршино.

Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг үндэслэн, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн 2018 оны үйл ажиллагааны  төлөвлөгөөний дагуу “Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн  хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилт,  аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн 2018 оны хүрэх түвшин, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, холбогдох статистикийн мэдээлэл зэрэг эх сурвалжийг ашиглан мэдээллийг тулгаж нягтлах, тоон үзүүлэлт, чанарын шалгуурын өсөлт бууралтын хувь хэмжээг харьцуулах, ахиц өөрчлөлтийг түүвэрлэх, уг асуудлыг хариуцсан албан хаагч, агентлагаас нэмэлт мэдээлэл авах замаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

 

ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН:

Үр дүнд суурилсан явцын үнэлгээ хийх нь баримт бичгийн хэрэгжилт зорилтот түвшинд хүрч байгаа эсэхэд үнэлгээ хийж, хүрээгүй тохиолдолд шалтгаан нөхцлийг тодорхойлж, үр дүнг сайжруулахад чиглэгддэг.  Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн  хүрээнд 78  тогтоол шийдвэрийн  136 арга хэмжээг хяналтанд авсан. Хууль  тогтоомж, тогтоол шийдвэрийн  хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам” аргачлалын дагуу тухайн жилийн хэрэгжилт үнэлгээ өгч үзэхэд 2018 оны жилийн эцсийн байдлаар 96,07 хувийн биелэлттэй байна.

  • Бүрэн хэрэгжсэн буюу 100 хувьтай 120
  • Хэрэгжих шатандаа буюу 70 хувьтай 13
  • Хэрэгжилт хангалтгүй буюу 30 хувьтай 2
  • Хэрэгжээгүй буюу 0 хувьтай  –
  • Хэрэгжилтийн хугацаа тооцох болоогүй 1

2018 оны хагас жилийн гүйцэтгэлээс удаашралтай 13 шийдвэрийн 14 заалтыг хяналтанд авч эрчимжүүлж ажиллах төлөвлөгөө гаргаж  хяналт тавьж ажилласны үр дүнд 13 заалтын хэрэгжилт хангагдлаа.

  

ХЯНАСАН:

                        АЗДТГ-ЫН  ДАРГА                                                 Д.СОДНОМ

ИЛТГЭХ ХУУДАС БИЧСЭН:

ХШҮДАХ-ИЙН МЭРГЭЖИЛТЭН                                    П.НАРАНМАНДАХ

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us