ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“БАГШИЙН ХӨГЖИЛ- ХАМТЫН АЖИЛЛАГАА” үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө

Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг байгууллага, сонирхлын бүлгийн түвшинд хамтран хэрэгжүүлэх, багш нэг бүрийн мэдлэг, аргазүй, ур чадварыг нэмэгдүүлэх, цэцэрлэгийн багшид байх ёстой хувийн чадваруудыг хөгжүүлэх зорилгоор Сүмбэр сумын 6 дугаар цэцэрлэгээс санаачлан зохион  байгуулсан “БАГШИЙН ХӨГЖИЛ- ХАМТЫН АЖИЛЛАГАА” үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.

Уг үйл ажиллагааны хүрээнд “ Багшийн ёс зүй, ёс суртахууны харилцаа” сэдвийн хүрээнд багшийн ёс зүй, багшийн эерэг хандлага, хандлагын ид шид, бага насны хүүхдийг харилцааны хэм хэмжээнд сургах арга зүй агуулгаар 8 цагийн сургалтыг явуулсан. Сургалтыг боловсрол судлалын магистр үндэсний сургагч багш Г.Бурмаа, Ц.Эрдэнэчимэг нар удирдан зохион байгууллаа.

53028736_1815352015237199_725528759226073088_n

Мөн цэцэрлэг бүр багш хөгжлийн төвийг тохижуулан багш нарын хамтран ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж,  нийт удирдах ажилтан багш нарын  хууль эрхзүй, мэргэжлийн онол аргазүйн мэдлэг, сэтгэн бодох чадварыг сорьсон сорил авч дүгнэсэн.

Цэцэрлэгийн багшийн хувийн чадваруудыг илрүүлэх, нэмэгдүүлэх, хөгжүүлэх зорилгоор “Багшийн авьяас”  уралдааныг хөгжим тоглох,  дуулах ,  бүжиглэх, жүжиглэх  чадваруудыг сорьсон даалгавраар бүх эрхлэгч багш нарыг хамруулан зохион байгууллаа.

Нийлбэр дүнгээр Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэг тэргүүлж, Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэг, Төмөр замын Сансар цэцэрлэгүүд удааллаа.

Аймгийн боловсролын дэмжих дэд хөтөлбөрийн санхүүжилтээр зохион байгуулагдсан үйл ажиллагаа нь багшийн хөгжлийг дэмжихэд чухал нөлөө үзүүлсэн үр дүнтэй ажил болсон.

52441786_1815223351916732_5533689796070735872_n 52757253_1815223258583408_3277967212660391936_n 52457321_1815223461916721_1006758733822296064_n

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us